06 January 2016

Sherlock Holmes

Шерлок Холмсын тухай 2 кино үзсэн.
Нэг дахь нь - Mr. Holmes.

Холмсыг санах ой нь муудсан өвгөн төрхтэй харах төдийлөн таатай бус юм байна. Илрүүлж буй хэрэг гээд байх зүйл ч үндсэндээ алга. Энэ киногоор бол доктор Ватсон сайхан бурдаг гар болж таарсан.

Хоёр дахь нь - Sherlock. The Abominable Bride.

Сериалын ээлжит дугаар сая шинэ жилээр гарсан. Давгүй шүү. Ер нь Cumberbatch болон Ливановын бүтээсэн дүрүүд бусдаасаа хавьгүй дээр гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй.

No comments:

Post a Comment