30 April 2010

ОХУ дахь Монгол улсын ЭСЯам

Монголын элчин сайдын яам Москва хотод доорх хаягаар байрладаг: Москва, 121069, Борисоглебский переулок-11. Улаан хотын төв гэсэн үг. Шинэ Арбатаас хэдхэн метрийн зайд.
Метроны ойр буудал нь Смоленская. Филевская болон Арбатско-Покровская 2 шугам дээр адилхан нэртэй буудлууд бий. Аль алин дээр нь бууж болно. Мөн Арбатская буудлаас ч төдийлөн хол биш.
Октябрь кинотеатр өнгөрөөд эргэхэд хангалттай.
Элчингийн байр.
Уг нь голдоо соёмбо бүхийн давгүй шилэн мозаик. Аппарат далд, гар утсаар авсан зурагнууд болохоор чанар хог байх нь ойлгомжтой.
Үүдэнд нь байдаг танилцуулах самбар. 7 зурагны 5 дээр нь элчин сайдын зураг бий. Ингэхэд Идэвхтэн сайд бас яахав, шууд тус хүргээгүй ч гэлээ яаж байна, ийж байна гээд асуугаад, санаа тавиад байх шиг байсан шүү. Элчингийн ажилтнуудад сэтгэл хангалуун үлдсэн.

Блог мэдээ

1. Одоо блог-оос search хийх боломжтой болсон. Зүүн баганд тоолуурын доор байрлаж байгаа.
2. Jack блог нээж. Сонирхох нэг нь сонирхоно биз.

29 April 2010

Орос. Хоёр дахь өдөр

2007 онд лав байгаагүй Аэроэкспресс нэртэй шинэ галт тэрэг Шереметьево-гоос Белорусский вокзал хүртэл явдаг болж. 06:30-ийн галт тэргэнд суугаад 07:00 өнгөрөөгөөд Белорусский вокзал дээр бууцгаасан. Энэ вокзалаас Минск, Варшава, Берлиний чиглэлд галт тэрэгнүүд явдаг тул билетийн кассаар нь орсон боловч 2-3 өдрийн билет урьдчилан зарагдаад дууссан байв. Элчинд таньдаг хүн байсан болохоор элчингээ бараадах нь зөв гэсэн бодолтой метрогоор Смоленская буудал хүрсэн. Элчингийн байрыг олох гэж бас хөөрхөн будилаад авав. Арга ч үгүй л дэ, 2005 оноос хойш очоогүй юм чинь. Уг нь онгоц буудал дээр байхдаа yandex map-аас байршилын зургийг нь олоод фотоаппарат дээр хадгалсан байсан. 8 цаг өнгөрч байхад элчинд ирж таньдаг айлдаа зочилсон. Москвагийн авто болон төмөр замын вокзал, улс хоорондын тээврийн компаниудруу утасдаж газраар дөхөх арга хайсан боловч байрнаасаа ховхорох магадлал багассаар байв. Питер орж усан онгоцонд суух хувилбарыг ер авч хэлэлцээгүй. Газраар дөхөх тохиолдолд Белорусиар хүссэн хүсээгүй дайрна. Транзитаар зорчиж буй монголчуудад белорусийн виз авах шаардлага байхгүй. Монголд амьдардаг бол ямар ч асуудалгүй. Белорусский вокзал-аар дахин нэг шагайж ч үзлээ - шагийн билет олдох ч юм билүү, нэмэлт галт тэрэг гаргасан ч байж болох талтай, автовокзал хаана байрладаг юм бол г.м. зүйлийг лавлахаар. Гэрэл гэгээтэй мэдээ байхгүй хэвээр. Үдээс хойш зочид буудал бараадах шаардлага гарч эхлэв. Цөөнгүй удаа бууж байсан Измайловод байрлахаар утсаар ярьж өрөөнүүдээ захиалчихаад элчингийн унаагаар хүргүүлэв. Тэгээд унаагаа буцаачихаад ресепшн дээр нь бүртгэлээ хийлгэсэн чинь 2 хүнийг маань бүртгэхгүй, буудалд оруулахгүй гэдэг байгаа. Нөгөө нэг новшийн миграционная карта гэдэг алгын чинээ цаас байхгүй гэсэн шалтгаанаар. Ахлах ажилтантай нь уулзав. Ааштай авгай гарч ирээд бид цаанаасаа ийм тушаалтай, ямар ч арга байхгүй хэмээн бахархалтай нь аргагүй мэдэгдэв. Мөн 3 хүн нь буудалд бууна биз, нөгөө 2 нь Шереметьево буцаж очоод баримтаа нөхөж ав, эсвэл ондоо буудал хайхгүй юу гэж тавладаг байгаа. Биднээс утсаар захиалга авсан хүүхэнд үнэн учраа тайлбарлаад, ямарч л байсан биднийг аргалаад оруулах арга зам бодож олооч гэв. Хамгаалалтын ажилтанд 2000 руб. өгөөд 2 хүндээ түр пропуск авчих, бичиг баримт бүрэн нь тус бүр нэг, нийлээд 3 өрөө нэр дээрээ авах хэрэгтэй гэж зөвлөсөн. Маргааш хамгаалагч солигдохоор дахиад л пропуск мөнгөөр бичүүлэхээр болж байгаа юм л да. Наймалцаж байж 2 хүнээ ганц мянган рубль-ээр түр пропусктой болгож, өрөөнүүддээ нэг юм оров. Маргааш нь виз дуусаж байдаг, нөгөө 2-ынхоо баримтыг бас нөхөж олох хэрэг байдаг.
Измайлово яг хэвэндээ, сүүлийн 3 жилд өөрчлөгдсөн зүйл ер алга. Харин үнэгүй wi-fi бүх өрөөнүүдэд нь оруулж. Ер нь Москва-д free wi-fi хаа сайгүй байдаг болж. Starbucks. McDonalds г.м. сүлжээ газруудад бол бүр ч элбэг. Явж байгаад л Wi-Fi гэсэн бичигтэй кафе таарангуут ороод mail-ээ утсаараа шалгачих жишээний.
1. Газрын зураг дээрх улаан цэг - Монголын элчин. Метроноос гарч ирэнгүүтээ нэг баагийгаас шинэ Арбатын гудамжны чигийг асуусан чинь мэддэггүйгээ мэддэггүй гар таараад эсрэг зүгт биднийг алхуулчихсан. 2. F терминал (хуучнаар Шереметьево-2). Доор нь буй бичиг - Счастливого пути! Хамгаалагч залуу биднийг үүдэнд нь хүргэж өгөлгүй барааг нь харагдуулаад орхисон. Шөнийн 3 цагийн үед алхаад очиж буй нь энэ.
3. Аэроэкспресс галт тэрэгний дотор тал. Сайн ажиглавал блог хөтлөгчийн гэгээн төрх шилэнд хальт ойж.4. Белорусский вокзал. Өргөтгөл нь өглөөний 7 цагийн үед.5. Новый Арбат.6. Московский метрополитен. Эскалаторууд.7. Измайлово зочид буудлын үүдэнд бууж буй байдал.8. Номерийн цонхоор шагайвал:

ДДТ - Что нам ветер

Доброе, старое...

Александровский сад

Ихэнх талбайг нь засвар хийх гээд хаасан байна лээ.
Орой болоод харуул бууж буй байдал.
Вечный огонь и памятник неизвестному солдату.
Александровский сад-руу бид хальт ороод л гарсан. Галт тэргэндээ яарсан улс бараг гүйсэн дэ.

28 April 2010

Ирсэн

Өнөөдөр өглөө 06:40-д УБ-таа эсэн мэнд газардлаа.
Унтаж амжсангүй, цагийн зөрүү гардаггүй. Бие жаахан ядрангуй байна.
Дүү Японоос ирж буй гэнэ, 17:40-д буух онгоц тосохоор Буянт-Ухааруу ингэсгээд гарлаа.

26 April 2010

Орос. Эхний өдөр

ОХУ-д өнгөрүүлсэн эхний өдрийн үйл явдлын тойм.
Бид 17-ны өдрийн (орон нутгийн цагаар) 11:00-т Москва хотноо газардсан. Шинэ D терминалд буугаад автобусаар 2-р терминалруу (одоо F гэдэг болж) хүргүүлэв. Аэрофлотын ажилтан бүсгүй онгоц саатаж буйг сануулаад транзитаар зорчиж буй хүн тус бүрт 490 руб.-ийн хоолны талон өгсөн. Бидний нийслэг 18:00-д байсан болохоор нисэж магад гэсэн горьдлого битүүхэн байсан л да. Тэр тусмаа нислэгүүдийн самбарнууд дээр canceled гэсэн бичиг гараагүй байсныг хэлэх үү. 16 цаг гээд Аэрофлотын лавлах орход (ганц цонх, 2-хон ажилтантай, гадна нь нислэг нь хойшилсон бүх зорчигч, бөөн алаан) бүх нислэг тодорхой бус хугацаагаар хойшилсон, хэзээ нисэхийг бурхан л мэдэх байх гэсэн хариу өгсөн. Шереметьево-гийн ажилтнууд болохоор "Аэрофлот л мэднэ, бидэнд хамаагүй, туслая гэхнээ боломж алга" гэсэн шүү зүйл ярьж матарын нулимс дуслуулна.
490 руб.-ээр Шереметьево-д авч идсэн хоолны калори олигтойхон бин идсэнээс бага, тоглоомчгүй. Энд жинхэнэ утгаараа улаан шулаа явагдаж байна билээ. Валют солих цэг байхгүй, байгаа нь хилийн цаана, транзит зорчигч яг л гарна л да. Хоолны газрууд нь доллар, еврог хямдханаар авна гэж жигтэй. 1 аяга кофе 8 евро болох жишээний, хэ хэ. Манай нэг ажилтан хэдэн бэлэн хоол, алим г.м. "жоор"-той явсан тулдаа л гайгүй.
20:00 цагийн үед тэвчээр барагдаад, хоорондоо зөвлөлдөж байгаад хот орсон нь дээр юм гэсэн шийдвэрт хүрсэн. Онгоц буудлын ойолцоох бүх зочид буудал пиг. Онгоц буудалд консул нь ганц нөхөр. Түүний хаалгыг виз авах хүсэлтэй 80 баагий сахина. Зовлон нэгтэй улс л да, хөөрхийс. Дараалалд зогсож зогсож паспортуудаа визний хураамжтай цуг нэг юм өгөв. Транзит зорчигчидод онгоц буудал дээр 3-хан хоногийн виз хуулиар өгдөг юм байна. Илүүг өгнөө - гонж. 17-ны өдөр дуусаж байсан тул 18, 19, 20-ний өдөр гэж виз дарна уу хэмээн консулаас нь гуйв. "За, шөнийн нэг цагт ирж паспортуудаа ав" гэсэн хариу өгсөн. За тэгээд терминалд байсан үнэгүй сонин дэвсэж аваад хэдүүлээ 1-2 цаг унтав. Шөнө нөгөө нөхөр дээр очоод паспортоо авсан чинь 17-ны өдөр орчихсон виз дарчихсан байдаг юм да. "Энэ ямар өөдгүй гар вэ?!" гэж бодоод л паспортуудаа авлаа, өөр яалтай ч билээ. Одоо ачаагаа авах том асуудал бий. Нислэг хойшилсон тул ачаа татаагүй, буусан терминалд чинь байгаа гээд шинэ терминалруу явж буй автобусанд суулгав. Тэнд нь очсон чинь "Юу гэж бидэн дээр ачаа чинь байдаг юм. Хуучин терминалруу аль өдөр явуулчихсан" гэдэг байгаа. Классик ping pong тоглож байгаа юм л да. Хараалаа урсгасаар хуучинруу нь явах гэсэн чинь унаа байхгүй. Гаалиар нь гараад 2 терминалын хооронд явган алхалаа, 3,14z. Тийм ч ойр биш, нэмээд харанхуй, нэмээд явган хүний зам нь ч олдохгүй. Буудлын хамгаалагч машинаараа жаахан дөхүүлж өгсөн, чаавас өрөвдсөн юм байлгүй. Очоод гаалийн нэг ажилтнаас нь бараг шууд утгаар зүүгдчихсэн. Цаг гаран болж байж ачаагаа авав. Москва - Амстердамын нислэгээ Аэрофлот орж хүчингүй болгох гэж бас цаг орчим дараалалд өнгөрүүлсэн. Үүр цайж цагийн зүү 5:00-ыг зааж байв. Белорусский вокзал орох анхны хурдан галт тэрэг 6:00-д. Онгоцонд байсан цагаа тооцох юм бол 30 цаг хөл дээрээ нойр хоолгүй болж байгаа юм л да. Урд орой нь юугаа ч бэлдээгүй, гэртээ шөнө харьсан болохоор 3 цаг ч хүрэхгүй унтсан байсан. Ядардаг л юм билээ. Тэгсэн ч маргааш нь бас бүтэн өдөр ийш тийш явсаар орой нь л унтсан. Хилээр гархад 2 нөхөр маань "миграционная карта" гэдэг балай зүйлийг нь бөглөөгүй гараад ирж. Сүүлд нь тэр нь бас бөөн лай болсон. Тэр тухай дараа өгүүлнээ, хэ хэ. Харин одоо ганц 2 зураг (гар утсаар дарсан болохоор чанар мэдээж хог. Зарим нэг зорчигч терминалд 4 хонож байхад аппарат гаргаж ирж дарах чинь хаашаа ч юм).
1. Хилийн цэргийн ажилтан бүсгүйчүүд. Паспорт контроль.
2. Ичих булчирхаагүй шулдаг олон газруудын нэг.
3. Консулын өрөөний хажуу бөөр (энэ төмөр хаалттай нь). Цаанаасаа хаалгатай. 10-аад хүний материал аваад өрөөгөө түгжээд алга болчихно. Цаг орчим болж байж ирнэ. Тэр цаана буй улс ч гэсэн хүлээж буй зорчигчид. Виз дундажаар 4-5 цагийн дотор гарна.4. Аэрофлотын лавлах цонх.5. Унтахаар засчихаад буй "ор" маань. Тэр хар цүнх - дотроо laptop бүхий миний үүргэвч, тухайн үедээ бол дэр л дэ. Шал нь чулуу, доороос овоо хайрдаг юм билээ. 6. Зорчигчид хаа тааралдсан газраа, боломжоороо л унтаж амарч байв. Хүүхэдтэй улс л зовж байна лэ дэ, бид ч яахав.
Амстердам-аас мэнд, шөнийн 01:00 цаг болж байна, унтлаа.

25 April 2010

УБ - Москва

Явсан замын тэмдэглэлийг ээлж дарааллаар нь нийтэлнээ. Нийт 1500 гаруй зураг хуримтлагдсан байна.
Аэрофлотын онгоц бүтэн цаг саатаж байж хөөрсөн. Тус компани өөрийн ТУ-154-үүдээ солиод Airbus 320-иор УБ - Москва-гийн хоорондахь нислэгийг хийдэг болж. Онгоц болгон нь нэртэй. Бидний суусан онгоц Прежевальскийн нэрэмжит байв. Шереметьевод Шостакович, Мусоргский, Шагал, Малевич, Беринг г.м. нэртэй онгоцууд харагдсан. Зүүн борт дээр нь оросоор, баруун дээр нь англи хэлээр бичиглэл үйлдсэн байв.
1. Буянт-Ухаа. Чингис хаан гэдэг нэр онгоц буудалд өгсөн хүн - урод.
Онгоц хөөрөхөөр хурдаа авч байна.
2. Төрөлх УБ өндрөөс.3. Уул, үүл, тэнгэр.
4. Москва хотын зах хязгаар. Зуслан, хувийн байшингууд.
5. Газардлаа.

Аялагчидад зөвлөмж 2

Удаах зөвөлгөөнүүд.
1. Ноль-ийн суултууруудыг ерөнхийд нь 2 хувааж болно. Урд, хойно байрлах нүхтэй гэж. Урд байрлах нүхтэй суултуур одоо үйлвэрлэгдэхээ байсан, хуучин ЗХУ-ын стандарт, манайд хуучин угсармал байрнуудад элбэг таардаг. Хойноо нүхтэй европ стандартын суултуур нь хүнээс гарч буй ялгадас шууд усанд ордогоор үнэр бага ялгаруулдаг боловч дээш усаар тургих муу талтай. Энэ асуудлыг амархан шийднэ - 00-ийн цаас хэд давхарлаад нүхэн дээр нь тавих хэрэгтэй.
2. Оймсоо угаасан бол буудлын өлгүүрт өлгөж хатааж болно.Яаралтай хатаах хэрэгтэй бол үсний фен аминд орно :)

23 April 2010

Single photo

В.Высоцкий "Зарисовка о Париже"
И вот плевал я с Эйфелевой башни
На головы беспечных парижан!

2010.04.19. Московский метрополитен.
Тип: Ёжик. 1905 год до нашей эры.
UPD 2010.04.26 07:30
Уншигчийн хүслийг биелүүллээ. В.Высоцкий - Москва-Одесса.

21 April 2010

Зурагт таавар

Өгөгдөл: Брест (Беларусь) - Тересполь (Польш) чиглэлийн галт тэрэг.
Асуулт: Энэ хүн юу хийгээд байна?

Ещё не вечер

Москва - Вязьма - Сафоново - Смоленск - Орша - Борисов - Минск - Барановичи - Брест - Тересполь - Варшава - Познань - Франкфурт на Одере - Берлин
Яг одоо Берлинд интернэт кафе-д 2 euro-гоор ганц цаг авчихаад сууж байна. Яарч байгаа тул хаа хамаагүй, аль гар дор тааралдсан ганц зураг хуулчихлаа. Тэгэж байгаад дэлгэрэнгүй, сонирхолтой мэдээллүүд нийтэлнээ.

19 April 2010

Аялагчидад зөвлөмж

Энд тэнд явж байхад хэрэг болж мэдэхээр зөвөлгөөнүүд.
1. Электрон түлхүүр бүхий ихэнх буудалд гэрэлнүүд түлхүүр болох картыг тусгай саванд чихэж байж асдаг. Буудлын үйлчлүүлэгч картаа дотор үлдээж хаалгаа түгжихгүй, мөн гэрэл асаалттай үлдээлгэхгүйн тулд зохион бүтээгдсэн зүйл. Миний хувьд 00, ванны гэрэл 24 цаг асаалттай байх шаардлага байдаг. Түр ч болов орж гарах болгондоо карт хийж сугалах нь мэдээж хар лай. Иймд анх номертоо орохдоо л нэрийн хуудас ч юм уу метроны дууссан карт чихэж орхих хэрэгтэй.
2. Шүршүүрт ороод гараад ирхэд толь битүү цан болсон байдаг. Арчихаар толь заваарна. Энэ үед буудлын үсний фэн аминд орно.

Конец фильма

Сайн байцгаана уу, эрхэм хүндэт уншигчидаа.
Амстердам зорьсон бидний 5 нөхөд Москва хотноо зэлтэрийн гацаанд орчихлоо. Новшийн галт уул. Хүн 2 жил хүлээж байж ганц сургалтанд явсан чинь 200 жил хүлээж байж яг тааруулж дэлбэрдэг байна ш дэ.
Тэр яахав, одоо нөхцөл байдал ямар байна гэвэл:
- Оросын виз онгоц буудал дээр 3-хан өдрөөр гарсан, өнөөдөр дуусаж байгаа. Миграционная служба гэдгийг нь олж очоод сунгалт хийлгэх гэж оролдно.
- Галт тэрэг, автобус, усан онгоцоор Европруу явах билетүүд дууссан. Энэ 7 хоногийн бүх рейсийн суудал дүүрч. Элчин сайдын яам-аараа яриулаад ч олдсонгүй.
- Удирдлага 2 дахь өдөр хүртэл хүлээ гэсэн. Виз сунгаж өгөхгүй бол буцаж Шереметьево орж гаалиар гараад терминал дотор сонин дэвсээд хэвтэхээс, хэ хэ. Одоо бол тийш орохдоо зудын байдалтай орно ш дэ. Бэлэн хоол, хиам талх өөр юу байдаг юм, базааж авч орноо.

17 April 2010

Шереметьево

3,14z! Европруу нисэх байсан бүх нислэг хойшилсон. Шеремьетево дээр 8 цаг хатаж байна. Консулд нь виз авахаар материалаа өгсөн, Москва орж хонохоос. Энэ байдал 4 дахь өдөртөө үргэлжилж буй нь энэ гэнэ. Энд тэнд тас үсэрсэн мэт хүмүүс л байна.

16 April 2010

Явлаа

Түр баяртай, уншигчидаа. Ойрын 2 өдөр толгой өндийх завгүй байсан тул мэдээлэл бараг оруулаагүй юм шүү. Маргааш өглөө laptop-оо үүрээд Нидерландын вант улсыг зүгэллээ. Мэдээлэл хүргэж байхыг хичээнэ. Таалагдвал тэндээ харалж магад :) 28-ны өглөө ирнэ.

ДДТ - Актриса Весна

15 April 2010

Эрдэнэт 5. Гудамж талбай

Явуут дунд дарсан зурагнуудаас.5 давхар угсармалын балконуудад анхаарлаа хандуулна уу.
Харин одоо харих минь. 00:34 болчихож.

14 April 2010

Баянчандмань

Баянчандмань сум. Цаг хугацаа 60-70-аад он дээр хөлдсөн юм уу дайн дажин болоод өнгөрсөн гэлтэй газар. Ер нь олон ч сумын төв иймэрхүү хэцүү төрхтэй байгаа биз. Машинаар дайраад гарсан тул хэдхэн кадр л дарж амжив.Хавар цаг тул шавар шавхай тамтаггүй их. Хүүхдүүдийн сурах эрмэлзэл ч дутахгүй их.Ихэнх байшин сав нь сарампайрсан байдалтай. Балгас болоогүй юм аа гэхэд өнгөлөг лав биш.Хэдий тийм ч гэсэн хошин шогтойгоо. Хотод үзүүлсэн номероо аймгуудад үзүүлэхээр явахдаа зам дагуух сумдад ч гэсэн тоглочихдог бололтой. Зургийг томруулаад хараарай. Хулдаасан баннер дээрх огноогоо дарж наагаад, хаана болж буйг нь зүгээр булантай нь цуг тасдчихсан байгаа. Шинэ баннер хэвлүүлэлтэй биш дэ гэж бодоцгоож.Сумаас гарах замд Налайхын замд байдгийн адил анхааруулга угтна. Гишгэх осолтой, гэхдээ кайфтай.