25 January 2016

Бэлгийн цөөнхийн талаар

Надад хэн нэгэн нь эрэгтэй хүнийг хайрлана уу, эмэгтэй хүнийг хайрлана уу, эсвэл аль алиныг нь хайрлана уу - үндсэндээ падлий. Тэрийгээ зарлаад, цээжээ дэлдээд байхгүй л бол болох нь тэр. Хүний хувийн амьдралын асуудал болохоор шүүдэг нь ч би биш. Бусдад гэм хор учруулахгүй л бол одоо яалтай ч билээ, цаанаасаа тийм хүнийг.
Нөгөө талаас, насанд хүрээгүй хүүхэд уруу татах, садар самуун сурталчилах нь шал өөр асуудал. Ийм төрлийн үйлдлийг хатуу таслан зогсоох нь бол зөв.
Нэг сонин зүйл ажиглагддаг: эмэгтэй хүн эмэгтэй хүнтэйгээ хөтлөлцөөд явж байвал би юм бодохгүй. Харин хоёр залуу хөтлөлцөх нь эвгүй харагддаг. Цаашлаад: кинонд хоёр бүсгүй үнсэлцвэл жигшил төдийлөн төрөхгүй. Харин хоёр залуу озолцоод эхэлвэл "3,14z, би ийм юм үзэх ямар нүгэл хийсэн юм?" гээд сувагаа сольно. ө.х. эрэгтэй хүний хувьд гомо эрчүүдийг хүлээж авахад бэрх хэрнээ лесби эмэгтэйчүүдийг болохоор "ойлгоод" байгаа юм шиг.
Бүсгүйчүүдийн хувьд адилхан мэдрэмж төрдөг үү? гэдэг нь сонирхолтой. ө.х. гомо эрчүүд зүгээр юм шиг харагдаад, харин лесби хосыг харах төдийлөн таатай биш байдаг уу?

2 comments:

  1. Хоёр эрэгтэй үнсэлцэх нь арай илүү эвгүй санагддаг юм байна.

    ReplyDelete
  2. Энэ тухай нэг нийтлэл уншиж байсан санаанд орлоо... "Бүх эмэгтэйчүүд лесби, эсвэл bisexual" гээд.. Сонирхвол

    http://www.telegraph.co.uk/news/uknews/11977121/Women-are-either-bisexual-or-gay-but-never-straight.html

    ReplyDelete