31 March 2019

Хоолойны махаа авахуулсны дараа

Өмнөх дугаар: click!
7 хоногийн дотор:
- Бантан, зутан шөл, сүү, тараг, пюре, зайрмагаар эхний хэдэн өдөр хооллосон. Өчигдөрөөс банш, гоймон, гурил зэрэг хоол хүнс нэмэгдлээ.
- Эмчийн хяналтанд байгаа, үзүүлэхэд шарх хэвийн эдгэж байна гэсэн.
- Хагалгаанд орсны дараа 5-7 дахь өдрүүдэд өвчин нь эрс нэмэгддэг юм билээ. Шөнө өвдөөд сэрэх хамгийн хэцүү. Хүйтэн жин, өвчин намдаагч л аминд орно. 
- Дикло-денк тариа болон ибупрофен эмийг их хэрэглэсэн. Өвчин намдаах лаа бол надад тохирохгүй юм билээ, гэдэс тэр дороо өвдөөд л гүйлгэчих юм. Тиймээс дан тариулсан. Трахисан эмийг бас хэдэн ч хадааг идчихэв дэ. Одоо ч гэсэн цагаар тариулж, эм, антибиотик зажилсаар л байна. 
- Жин сайхан хаслаа: 86 байсан, одоо 82 кг.

Макс Корж - Горы по колено

Screenshots

Анхаарал татсан болон инээд хүргэсэн зүйлс.

НӨАТ-ын баримт

НӨАТ-ын буцаан олголт бол зөв зүйл. Сугалааг зарим нь зөв, зарим нь буруу гэдэг. Миний хувьд сугалаа байсан байгаагүй онцын ялгаагүй. Гагцхүү үйлчилгээ үзүүлэгч баримт өгч байвал болох нь тэр гэж боддог.
Гэвч НӨАТ-ийн баримтыг дагаад гоё гоё зүйл зөндөө гарч ирсэн. Хамгийн энгийн нь - баримт хэвлэгдсэн бол бараа буцаалт байхгүй. Зарим үйлчилгээний газрууд баримт өгөхгүйн тулд кассын машин гацсан, сүлжээ байхгүй байна г.м. шалтаг тоочоод нээх сүрхий араас баримт илгээнэ гээд гар утас, и-мэйл тэмдэглэж аваад үлддэг. Надаас лав 3 удаа ресторан бард ингэж авсан боловч нэг нь ч илгээгээгүй. Дэлгүүрүүд болохоор хямдралаар халхавч хийдэг. Хямдарсан бараанд баримт өгөхгүй гэж хэн хэлэв? Худал үнэн 5% 10% гэсэн цааснууд өлгөчихөөд гэдийгээд суучихаж байгаа юм. Хүнсний зах - ямарч зохицуулалтгүй бүс. Гол нь хүнсний захаас л мах худалдаж авч таараад байгаа юм. Баримт авах гэж чичрээд байгаад асуудлын гол оршоогүй, нэгэнт л татвар төлцгөөж байгаа юм бол бүгд адилхан төлөх хэрэгтэй гэдэг өнцгөөс л хандаад байгаа юм.

Tutat and Spella Tutting in Tokyo

27 March 2019

Баста - Я смотрю на небо

Зүйр үг, хэллэг харьцуулалт

Өөр өөр үндэстэй ястанд ижил утгатай зүйр үг, хэллэг байдаг. Жишээ нь:
- Санаж явахад бүтнэ, сажилж явахад хүрнэ.
- Тише едешь - дальше будешь.

Эсвэл:
- Өөрт ч үгүй, өрөөлд ч үгүй.
- Ни себе, ни людям.

Англи хэлэнд ч бий:
- Бэлгийн морины шүдийн үздэггүй юм.
- Don't look a gift horse in the mouth.

Орчуулга нь яг цав таарахгүй ч гэлээ ерөнхий чиг хандлага, утга төстэй бас бий:
- Эзэн хичээвэл заяа хичээнэ.
- Бережливого бог бережет.

- Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал.
- Сделал дело, гуляй смело.

- Муу хүнийг зар, зарсан хойноо өр.
- Дурака пошлешь, за ним сам пойдешь.

Үргэлжлүүлж болно.

26 March 2019

Constellations

Finch - What It Is To Burn

Холбоо түр тасрах нь

UPD 2019.03.26 12:24
Амьд арзайж, мэнд мэлтийж буйгаа дуулгахад таатай байна. Хамар шууд янзлагдахгүй, наана нь архаг идээт голомт болсон хоолойныхоо махнаас сал гэж эмч шаардсан. 3 өдөрт 3 кг хаясан байдалтай байна. Тасагт маань хамрандаа хагалгаа хийлгэсэн нэг залуу байсан юм, тэрийг хараад ер нь хамраараа оролдох хэрэг байна уу гэсэн бодол төрлөө...

2019.03.22 12:17
Сүүлийн хэдэн постууд дандаа автоматаар нийтлэгдэж байсан. Дараагийн хэдэн өдөрт нөхцөл байдал өөрчлөгдөхгүй болов уу гэж бодож байна. Учир нь маргааш эмнэлэгт хэвтлээ. Нөгөөдөр хагалгаатай.

Пожела-а-а-а-й мне-е уда-а-а-чи...

22 March 2019

Weezer - Take On Me

Зураг харьцуулалт

Хэдэн өдрийн өмнө утсаа маажиж суутал сэтгүүлч бүсгүйн зураг гараад ирэв. Нэг л танил төрх ажиглагдаад байдаг...
Эврика! The Nightmare Before Christmas хүүхэлдэйг санацгаая.

14 March 2019

Пи

Пи тооны өдөр тохиож байнаа да?
Улаанбаатар.
Брисбен.

11 March 2019

Холимог хуурга

Хаагуур юугаа хийгээд яваад байгаа хүн бэ? гэдэг асуултанд хариулт өгөх гээд оролдоод үзье.
Юуны өмнө бэр гуйх ёслолд оролцсоноо дуулгахад таатай байна. Дээлтэй зураг хөрөгөө нэг оруулдаг юм билүү гэснээ больчихлоо - ямартаа ч дажгүй залуу байгаа гээд л ойлгочих, ха-ха.
Ойр ойрхон хоёр ч удаа school police хийлээ. Олон жил уулзаагүй хүмүүстэй тааралдмаар байгаа бол ногоон хантаазтай гудамжинд зогсох хэрэгтэй. Би 6 цагийн дотор 10-аад хүнтэй таарсан.
Хороогоороо орж цэргийн үүрэгтний үнэмлэхдээ бичилт хийлгэж бүртгүүлэв. Компьютер нь асах гэж 5 минут болсон зайлуул.
Айлын нохой харалцсан. Харалцсан ч гэж дэ, харахад нь саад болоогүй гэвэл зөв байх.
Найзад төрсөн өдрөөр нь бэлгийг нь гардуулсан.
Аавындаа очиж туйлын дуулгавартай бурханы шавь лугаа адил сууж байгаад заслаа хийлгэсэн.
Эрүүл мэнддээ анхаарч эмчид үзүүлсэн. Удахгүй хагалгаанд орох байх. Залуудаа юу хийж явсан юм бүү мэд, хамрын таславч хэрэг алга байна гэсэн.
Пицца юмуу салями биш шүү. Эмчилгээний дараа гэртээ унтаж байхад миний утсаар миний нурууны зургийг авсан байгаа юм зарим нэг этгээд. Тэгээд хэн дарсан нь тодорхойгүй утас байранд нь тавьчих жишээний.
Кофе чанагч амьсгал хураасаан. Ер нь ингэх гээд байсан л да дээрээс хойш.
Кофегүй болсон ч гэлээ шорлогтойгоо. Амралтын өдрүүдээр зуслангаа эргэсэн юм. Ингэж хээр гарах чинь л жинхэнэ баяр.
Түүнээс биш ингэж баярлах арай л биш юмаа.

The Cranberries - All Over Now

09 March 2019

Angels & Airwaves - Everything's Magic


Санаачилгатай бүсгүй үзэгч дунд байж...

Загасчин

Нобелийн шагналт Мелвин Кальвины аспирант Алекс Уилсон их сургуулийнхаа эрдэмтэн нарийн бичгийн даргатай мөрийцөж. Тэрбээр өөрийн ЭШ-ний өгүүлэлд загасчныг дүрслэх бөгөөд түүнийг нь хэнч анзаарахгүй хэвлэх болно хэмээжээ. Үр дүнд нь 1955 онд Америкийн химийн нийгэмлэгийн сэтгүүлд "Фотосинтезийн цикл. CO2 - хамааралтай шилжилтийн процессууд" нэртэй өгүүлэл хэвлэгджээ.

04 March 2019

Цайны үнэ

Пакистаны тал Энэтхэгчүүдэд нисгэгчийг нь хүлээлгэж өгөхдөө төлбөрийн нэхэмжлэл хавсаргаж. Энэхүү баримтаар бол нисгэгчийг дайлсан цайны төлбөрт Миг–21 авсан юм байх.

The Prodigy - Firestarter

Keith Flint. R.I.P.

03 March 2019

Эвгүй зураг

Хараад л байгаарай, эвгүй эвгүй зүйлс олдоод л байх болно.

Аквариум - Неизъяснимо

Амралтаар

Хоёр зүйл хэлэхгүй бол болохгүйн. 
1. Би дуу бүжиг сонирходог боловч өөрөө бол тааруу. Хүүхдүүдээ дуу бүжиг сонирхохыг нь хориглодоггүй, гадаадад байхад бага охин сонирхоод байхаар нь төлбөртэй дугуйланд хүртэл хичээллүүлж байсан. Харин хүчээр хүүхдийг дуулуулж бүжиглүүлэхийг бол буруу гэж үздэг. Энэ амралтын 2 өдөр бага охин урлагийн үзлэгт бэлдэж гүүр давуулж хүргэж өгч, дараа нь очиж авсан юм. Төлөвлөсөн байсан зугаалга, амралт г.м. бүгд худлаа болсон. Тусгайлан багш хөлсөлж авсан, мөнгө хурааж хувцас хунар оёж байгаа сурагтай. Хайран хүч хөдөлмөр, цаг зав. Урлаг спорт байлгүй л яахав, гэхдээ бүгд сайн дурын үндсэн дээр байх ёстой. Надад түгжрэл дунд өнгөрөөсөн амралтын цаг маань, салхинд гарах байсан төлөвлөгөө маань хайран санагдсан тоглоомчгүй. Охин ч гэсэн бүжгийн давтлаганд явахдаа төдийлөн дуртай биш байсан. Урлагийн үзлэгийг болиод аль гээгүй, дуртай нь ороцоод дургуй нь татгалздаг л болгох хэрэгтэй байна, хуучин бол тийм л байсан шүү дэ.
2. Өргөө-3-ын IMAX-д Alita-г үзсэн. Кино таалагдсан, үйлчилгээ таалагдсангүй. Онлайнаар захиалсан. Очоод тасалбар авах гэтэл "Билет өгөхгүй, QR кодыг чинь үүдэнд уншаад суудлыг чинь хэлээд өгнө" гэв. Хуучин бол өгдөг байсан юм. За тэгээд овоо хэлснээр нь боллоо, кино ч эхэллээ. Тэгсэн 2 нөхөр гаднаас хоцорч харанхуйд орж ирчихээд "2 суудал цаашаа ахьчих, бидний суудал дээр суусан байна" гэж бүдүүлэгдүү захиран тушаасан өнгөөр хэлдэг юм. Хариулав: "Хүний суудалд суугаагүй, зохион байгуулагчид ханд" гэж. Тэгсэн "Бид онлайнаар захиалсан юм, наадах чинь бидний суудал" гээд явдаггүй, би ч хэлээ "Адилхан онлайнаар захиалсаан, суудал давхардсан байж болох юм, кино эхэлсэн байна, та хоёр ЗБ-д хандаа" гэж. Удалгүй зохион байгуулагч бололтой нэг залуу ирээд "Ахаа, онлайн захиалга дээр суудал давхцаж, та хоёр суудал ахиад суучихалдаа" бараг л юун сүртэй юм гэж байх юм. Биднийг голоос захруу хөдөлгөх гээд байгаад эгдүү хүрээд тэрхүү хүүхдийн чихэнд нь шивнэв: "Миний буруугаас болж захиалгын суудал давхардаагүй. Бид цагтаа ирээд суудалдаа суусан. Хоцорч ирсэн хоёр хүний төлөө 5 хүн босгож нааш цааш кинон дундуур хөдөлгөх нь зөв үү? Заалын тал нь хоосон байна, 2 суудал олдно, асуудлаа өөрсдөө цаагуураа шийд, та нарын алдаа, над дээр дахиж битгий ир, киногоо тайван үзмээр байна" гэж хэлээд амыг нь таглаж санаа амарсан. Өмнө нь ч гэсэн суудал давхцаж бичигдэж байсан тохиолдол Өргөө дээр бий. Үүгээр геморрой дуусан гэж бодож байна уу? Үгүй ээ, хэ-хэ. Доор B1 давхарт очоод  машины гарах талон бичүүлэх гэтэл 6 мянган төг нэхэгдэв. Уг нь 5-уулаа кино үзэхлээр 1 мянга л гардаг юм дандаа. Кино үзсэн, код, захиалгын дугаартай утсаа уг нь харуулсан юм. Тэгсэн "Манайх Өргөөгөөс тусдаа, цаасан билетийг баримт болгож авч үлдэх ёстой, та эргэж ороод тасалбараа авчир" гэж авдаг юм. Би хэллээ "За за, яаж буцаж дээш гарах вэ дэ, төлбөрийг чинь хийчихье. 5k илүү төлж буйд асуудал байгаа юм биш, үйлчилгээ чинь биш байна. Өнөөдөр цаасан баримт нэхээд сууж байгаагаасаа ичих хэрэгтэй" л гэлээ.