Он гарсны дараахан, тодруулбал 3-ны өдөр BSB-гийн online дэлгүүрээс худалдаа хийх гэж оролдсон. Сайт дээрх 80208585 дугаарлуу нь залгатал холбогдох боломжгүй байлаа.
Амралтын өдөр ажилладаггүй юм байлгүй дэ, уг нь онлайн дэлгүүрийн утас "on-line" байвал зүгээрсэн гэж бодоод энэ тухай мартав. Уг нь чихэвч л сонирхосон юм. Миний муу утас дагалдаж ирсэн чихэвч үнэндээ л эмзэг бүлгийнх болчихсон яваад удаж байв. Солих юмсан гэсээр хэдэн сар ч болчихов.
Өнөөдөр өглөө чихэвч гүйцэд амьсгал хураасан (нэг тал нь таг дугарахгүй). Гарах сонирхол бага байсан болохоор дахиад нөгөө online дэлгүүрээр нь захиалга өгөх гэсэн, утас нь мөн л салгаатай. Авах бараагаа сайт дээрээс нь сонгочихсон, өнгөний ямар сонголт байгаа юм, тэр дор нь авчирж өгөх үү гэж л асуух гээд байгаа юм шүү дэ. Хүргэлт нь маргааш бол үхсэн баас, хувцаслаад гарсан нь шулуухан. Эцсийн дүнд тэгээд хувцаслаад гарсан л да. Дэлгүүрт нь очоод авчихлаа. Гадарлаж байсан шиг өнгөний сонголт бараг байсангүй: цасан цагаан, юнител ногооноос л сонгов. Уг нь тас хар байсан бол зүгээрсэн.
Кассын тасалбар дээр НӨАТ-ийн буцаалтад бүртгүүлэх код байсангүй. Асуухад: "Манайх програмдаа өөрчлөлт оруулж байгаа, 3 сарын 1-нээс хэвлэх болно" гэж хариулж байх юм. Програмист хүний хувьд энэ нь үсрээд 1 сарын дотор хийгдэх ажил гэж мэдэж байгаа хэдий ч дуугуй л гарсан. BSB компани online-аар бараагаа зартал гөөмөн ч хол байна да.

No comments:
Post a Comment