вторник, 15 декабря 2009 г.

Верую!

Шукшины "Верую!" өгүүллэгт хамт архидаж буй лам болон Максим хэмээх эрийн хоорондын харилцан яриа гардаг.

Нэгээхэн хэсэг нь энэ:
- Ты пришел узнать: во что верить? Ты правильно догадался: у верующих душа не болит. Но во что верить? Верь в Жизнь. Чем все это кончится, не знаю. Куда все устремилось, тоже не знаю. Но мне крайне интересно бежать со всеми вместе, а если удастся, то и обогнать других... Зло? Ну - зло. Если мне кто-нибудь в этом великолепном соревновании сделает бяку в виде подножки, я поднимусь и дам в рыло. Никаких - "подставь правую". Дам в рыло, и баста.
- А если у него кулак здоровей?
- Значит, такая моя доля - за ним бежать.
- А куда бежать-то?
- На кудыкину гору. Какая тебе разница - куда? Все в одну сторону - добрые и злые.
- Что-то я не чувствую, чтобы я устремлялся куда-нибудь, - сказал Максим.
- Значит, слаб в коленках. Паралитик. Значит, доля такая - скулить на месте.
Максим стиснул зубы... Вьелся горячим злым взглядом в попа.
- За что же мне доля такая несчастная?
- Слаб. Слаб, как... вареный петух. Не вращай глазами.
- Попяра!.. А если я счас, например, тебе дам разок по лбу, то как?
Поп громко, густо - при больных-то легких! - расхохотался.
- Видишь! - показал он свою ручищу. - Надежная: произойдет естественный отбор.
- А я ружье принесу.
- А тебя расстреляют. Ты это знаешь, поэтому ружье не принесешь, ибо ты слаб.
- Ну - ножом пырну. Я могу.
- Получишь пять лет. У меня поболит с месяц и заживет. Ты будешь пять лет тянуть.

Орчуулах гээд оролдоод үзье:
- Чи юунд итгэх вэ гэдгийг мэдэхээр ирээ юу? Чиний таамаг ч
зөв: үнэн голоосоо шүтэн амьдарч буй хүмүүс амар тайван байдаг юм. Хүн яг юунд итгэх юм бэ гэсэн асуултан амьдралд итгэ, миний хүү гэж би хариулна. Яаж төгсөхийг нь би мэдэхгүй. Хүмүүс хаашаа тэмүүлээд буйг ч би бас мэдэхгүй. Надад зүгээр л бусдыг дагаад гүйж байх нь таашаалтай. Боломж олдвол хэн нэгнийг гүйцэх гэж оролдоод үзнэ. Муухай юу? Муухай. Харин энэхүү сайхан уралдаанд хэн нэгэн этгээд дэгээ тавих зэргээр новшийг зүйл хийвэл би босож ирээд шууд нулина. Ямар ч "нөгөө хацраа тавьж өгөх" явдал байхгүй. Нулиад л болоо.
- Түүний нударга чинийхээс чанга бол яахав?
- Тэгвэл миний зурлага л тийм юм байлгүй. Түүний ард байхаар.
- Хаашаа гүйж байгаа юм?
- Тэр падлий. Чамд ер нь ямар хамаа байна? Сайн, муу цөм нийлээд л
нэг зүгт гүйж байгаа.
- Надад ямар нэг чигт гүйж буй сэтгэгдэл төрөхгүй л байна шүү, - гэж Максим хэлэв.
- Дорой байгаагийн шинж. Өвдөг чинь чичрээстэй. Нэг үгээр - гацаа. Засаг заяа хоёртоо гомдоод байрандаа гаслаад сууж бай.
Максим шүдээ зуулаа... Мухай хоржоонтой харцаар ламруу ширтэнгээ өгүүлэв:
- Яасан гэж би ийм муу тавиланг эдлэх ёстой гэж?
- Сульдаа. Яг... чанагдаад болсон тахиа шиг. Битгий нүдээ гархилаад бай.
- Ламхай!.. Би яг одоо духан дундуур чинь нэг сайн дэлсэхээд өгөхөөр юу гэхийг чинь харах юм сан.
Лам өвчтэй уушигтай хүний шинжгүй чангаар инээв.
- Харж байна уу? - лам өөрийн ланжгар атгыг харуулав. - Найдвартай эд. Байгалийн шалгарал л явагдна да.
- Би буу чирээд ирнэ.
- Чамайг л сүүлд нь буудан хорооно. Чи үүнийг мэдэж байгаа тул буу авчирахгүй. Чи сульдак юм чинь яаж ч чадах билээ.
- Тэгвэл хутга дүрнэ. Би чадна шүү.
- Таван жилийн ял авна. Би сар өвдөж байгаад л эдгэчихнэ. Чи таван жил шар махтайгаа хатаагдна.

15-ны статистик + асуулт

15-ны өдөр уламжлал ёсоор статистик нийтлэгдэж байна.
Мөн асуултуудад хариулна.

Гуай, та

Хүндэтгэлтэй юм уу ахмад хүнд хандахдаа "гуай" гэдэг. Үүнийг "гуайлах" гэнэ.
Яг адил нөхцөлд "та" гэж бас ханддаг. Тэгвэл "таалах" болох гээд байнаа да?

Чимэглэл

Шинэ жилийн уур амьсгал орж л байна. Комисс өчигдөр орой ажлын байрыг чимэглэв.
1. Гэмт хэрэг үйлдэгдсэн газар. Хохирогч - ёлка.
2. Өөрийн хажууханд нэг цасан өвөөг дүүжилчихлээ, илүүдэх юм биш.

Өглөөний мэнд

Ойрд интернэтэд ч орж чадахгүй шахуу байна. Уучилцгаана биз.

понедельник, 14 декабря 2009 г.

Гурилан бүтээгдэхүүн 80-аад онд

Дээхнэ үед дэлгүүрт талх модон тавиурууд дээр, ямар ч гялгар уутгүйгээр байрладаг байсан. Хатуу зөөлөнг нь шалгах зориулалттай халбага юм уу мод хажууд нь уяан дээр сойлттой. Гэвч ихэнх хүмүүс хуруу гараараа л шалгадаг байв. Шагшуур, аарцтай боов, төгрөг хорийн талх давгүй шүү. Талхны дэлгүүрийн үнэр нь гоё. Карманаасаа даавуун тор гаргаж ирээд л талхаа хийгээд гэрийн зүг алхачихна да.

2 мэдээлэл

1. Одоо бол ихэнх оршин суугчид хотынхоо утааг тоохоо ч байсан. Дасан зохицож. Хэлээгүй юу.
2. Бараг жилийн өмнө оршуулсан кактусын булшийг хэн нэгэн вандал сэндийчиж орхиж.

Late For Work

1 дахь өдрийн мэнд :)

воскресенье, 13 декабря 2009 г.

Pardonne-Moi Ce Caprice D'Enfant

Paul Mauriat-ийн гайхамшигт аясын нэг. Хуучин оросын телевизийн нэгэн нэвтрүүлгийн ая байсан юм да. Санах гээд чаддаггүй.

Мешок

Энэ жилийн байгууллагын тэмцээнд манай баг шууд утгаараа "мешок" болчихлоо.
Ширээний теннисний клубд өлгөөтэй сэрэмжлүүлэг.
Биллиардын газарт харсан сурталчилгаа. Америкийн гэж тусгайлан тодотгосон сурталчилгаануудад би яагаад ч юм дургуй.
Өчигдөр зааланд жаахан гүйчихсэн чинь хамаг бие булараад хэрэг алга.