03 January 2016

Сонинтой таавар

UPD 2015.01.03 18:04
Millwall brick гэдэг ойлголт бий. 
Сонинг хуйлж нугалсаар хатуу болгодог юм. Карманд үзэг ч юмуу бал байвал хэрэг нь бас гарна:
Millwall FC-ын хөгжөөн дэмжигчид 1960-1970 онд энэ аргыг өргөн ашиглаж байсан болохоор "Миллуолын тоосго" гэдэг "өхөөрдөм" нэртэй болсон.
Хийж цөхөөд байх зүйлгүй:
Хамгийн осолтой нь - нөхдүүд зүгээр нэг хуйлаад зогсохгүй дунд нь задгай зоосон мөнгө хавчуулдаг байсан байгаа юм. Үндсэндээ кастет маягийн зүйл урладаг гэсэн үг. Тэгээд зоос хуйлсан сонингоо норгож аваад зодоонд орно.


2015.01.01 11:20
Оны эхний таавар:
Английн хөлбөмбөгийн фанатууд зодоон цохион их хийдгээрээ алдартай. Цэнгэлдэхэд ширүүхэн тулаан гарах нь энгийн үзэгдэл. Тиймээс цагдаа нар үзэгчдийг оролт дээр нэгжиж, зэвсэг шиг хэрэглэж болох бүхнийг хурааж авдаг болсон. Халаасанд жижиг гар чидэн, төмөр сам байсан ч хураагдна. 60-аад оны сүүл үед цагдаа нар сонинг хүртэл оруулахгүй хураадаг болж. Шалтгаан нь?

3 comments:

  1. үгээр хүнийг алж болно гэж, сонингоор алчихдаг байсан ч юм бил үү

    ReplyDelete
  2. Сонингоор гал тавьдаг биз

    ReplyDelete
  3. Гал л бхдаа

    ReplyDelete