Интернэтийн уудамд ФБ-ийн ийм хуудас таарлаа: https://www.facebook.com/MongolDomch/
About дээр нь утасны дугаараас өөр мэдээлэл алга:
Google-ээс утасны дугаарыг нь цохиод үзэхлээр увидаст мутар бариа заслын газар, аарцаг нурууны бариа заслын газар г.м. бариа засалтай холбоотой мэдээлэл гарч ирнэ.
Би анагаахын хүн биш. Тэглээ гээд би хэзээ ч интернэтэд бичсэн зөвөлгөөний дагуу эмчилгээ хийхгүй. Би хэзээ ч кинонд гардаг эмчилгээнд итгэхгүй. Мөн хэзээ ч аптекийн эм зүйчээс эмчилгээ асуугаад зогсохгүй. Тэр тусмаа хэзээ ч бөөлүүлж, хэзээ ч ламдахгүй. Эрүүл мэндтэй холбоотой асуудлыг эмчид даатгах ёстой гэдэгт бат итгэдэг нэгэн билээ.
Бариа заслын нөхөр зүрх судас, чих хамар хоолой, халдварт өвчин г.м. нарийн мэргэшээгүй сэдвээрээ олон түмэнд зөвөлгөө өгөх нь наад зах нь буруу, цаашлаад эмчийн ёс зүйд харш үйлдэл гэж бодож байна. Ер нь постуудын цаана эмч ч байгаа юмуу, сувилагч ч байгаа юм уу, асрагч ч байгаа юм уу, хэн мэдлээ. Эсвэл цол хэргэм, зэрэг дэвээ, хаана ямар сургууль төгсөж барьснаа нийтлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол анагаах ухааны ямарч боловсролгүй, зүгээр л практикаар бариа засал хийдэг гар сууж байгааг үгүйсгэх арга алга. Тэгээд л сайхан цээжний бангаар "толгой өвдөхлөөр толгойгоо авдаггүй биз дэ, түүнтэй адил хоолойныхоо махыг авахуулж болохгүй" гэсэн зүйл бичиж олныг төөрөгдүүлээд л. Хоолойных нь мах идээт голомт болчихсон, цусаар нь дамжаад зүрх, бөөр, үе мөчинд нь нөлөөлөөд эхэлчихсэн бол яах вэ? гэж дурын чих хамар хоолойн эмчээс асуу. Авахуул л гэнэ. Би хэн нь бичсэн нь мэдэгдэхгүй постод биш эмчид илүү итгэнэ. Тэгсэн комментуудыг нь хальт гүйлгээд харсан - бөөн эмчилгээ зөвөлгөө асуусан улс. Эргээд Сэрэлт-рүүгээ орлоо л до.
Бариа заслын сайн хүмүүс байдаг. Үгүйсгээгүй. Хүүхдүүдээ бага байхад нь тархи толгой нь хөдөлчихөөр 1-р хорооллын А гэдэг буурал эмгэнд очиж бариулдаг байсан. 1-2 удаа бариулаад л эдгээчихнэ. Ийм хүмүүст сурталчилгаа ч хэрэггүй, ард олон хэдэн үеэрээ очиж эмчлүүлдэг. Өөрийн мэргэжил болсон бариа заслаасаа хальж илүү дутуу зөвөлгөө өгч байсныг нь санахгүй л юм. Өөд болсон гэж дуулдсан, зайлуул, их буян үйлдсэн дэ...
Өөрийн болон дотны хүмүүсийнхээ эрүүл мэндэд санаа зовдог л юм бол шинжилгээ өг, эмчид ханд. Түүнээс биш Доктор Хаус дээр ингэж байсан г.м. зүйл ярих нь дебилизмийн илрэл. "Үгүй ээ, Доктор Хаус буруу зүйл хийхгүй" гэдэг дээр хатуу байр суурьтай байгаа бол тоглоомчгүй сэтгэцийн эмчид хандах хэрэгтэй. Товчхондоо - аарцаг нурууны бариачид аарцаг нурууг л даатгая.

100% agree. Namuh
ReplyDelete