27 May 2020

Барилга барих хурд

Барилга баригдах хурд манайд арай л биш байнаа. Ажиглаад байхад хувийн, санхүүжилт нь сайн барилгууд хурдан босдог. Харин улсын барилгууд үнэндээ л удаан баригдах юм. Цэцэрлэгийн жижиг 2 давхар байшин бүтэн жил болох жишээний. За бодит жишээ: 2016 оны зун намайг гадагш явахад түлэнхийн төвийн барилгын ажил эхэлсэн байсан.
Хоёр жил болоод ирэхэд байшин босохыг хувьд боссон байв.
Дахиад хоёр жилийн хугацаа өнгөрсөн хэдий ч эмнэлэг ашиглалтанд ороогүй хэвээр. Хуучин гэмтлийг нураасныг тооцвол 5 жилийн дотор дунд хэмжээний эмнэлэг барьж дуусгаж чадахгүй байна бид. 
Харин одоо Австралийн жишээ татъя. Гэрийн ойрхон байрлалтай QUT сургууль доороо авто-зогсоолтой стадионы барилга намайг очоод удаагүй байхад эхлүүлсэн юм.
Жил хагасын дотор барьж дуусаад ашиглалтад оруулсан. Google maps шинэчлэгдээгүй болохоор одоохондоо баригдаж буй үеийн зураг street view-гээр гарч байна. 
Зүгээр нэг сургууль богино хугацаанд спорт цогцолбор босгож байхад нэн тэргүүнд шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх барилгаа ашиглалтанд оруулчихгүй юм да. Үгүйдээ ойролцоо гэртэй иргэдэд "мөнхийн барилга" амьдрах ая тухыг нь алдагдуулж байгаа шүү дэ. 

26 May 2020

Mistmorn - Сподіваюсь, з тобою все гаразд

За энэ украин уран бүтээлч таалагдаж эхэлсэн шүү.

21 May 2020

That looks like a dick

Дээр үед thatlookslikeadick гэдэг инстаграм акаунт байдаг байж билээ. Пост хүртэл нийтлэгдэж байсан:  https://ganzo79.blogspot.com/2016/12/blog-post_98.html
Ер нь төстэй хэлбэртэй зүйл олон тааралддаг.
Энгийн мэт зүйлээс хүртэл өөрт хэрэгтэйг олж хардаг.
Өвчин байх тэ? Ккк.
За тэгээд төгсгөлд нь Брисбенд дарсан хэдэн фото.

Аквариум - Государыня

20 May 2020

Ганц ханз

Өдрийн тэмдэглэл хийдэг дэвтэр дээрээсээ нэг ханз олж харчихаад багахан өөрчлөлт оруулснаар "ариун цэврийн өрөөнд утсаа маажиж суугаа хүн" гэдэг ханз зохион бүтээлээ.

Abandoned Water Park Dance (ScottDW)

19 May 2020

PALC - Соечка (Слава КПСС cover)

Муу хүн идсэнээ цувралаас

Тарган сайхан хаваржиж байна уу?
Цагаан сар тэмдэглээгүй болохоор хөлдөөсөн байсан нөөцийн айраг сая л дууссан.
Хямд дарс түүж уусаар байгаа.
Хөмүүлтэй аарц гурилтай шөлөнд хийж идсээр өвлийг өнөтэй давсан.
Гэртээ кемекст кофе чанаж ууж байгаа.
Өвлийн эхэнд борц хийж нөөцөлсөн, өдгөө хэрэглэж л байна.
Ажил дээрх кофе чанагч их таалагддаг.
Шорлог хийсээр байгаа.
Сайн найзын буянаар сархадын амталгаа хийж л явна.

ГРОТ - В последнюю осень (DDT cover)

11 May 2020

1990 оны Улаан Од

Гучин жилийн өмнөх сонин зуслан дээрээс олдсон. 1990 оны 2-р сарын 10-ны Улаан Од. 
У-шу-гийн дасгал, 4-р хичээл. Энэ үед тулааны урлагын секц дугуйлангууд гөөмөн их байдаг байж билээ.  

10 May 2020

Плохие люди





Нийгэм хэвшмэл загвараас гажсан болгоныг муу зүйл шиг хүлээж авдаг тухай. 

06 May 2020

Гадаадад амьдрах талаар

Зарим нь гадаад руу гарах зөв гэдэг, зарим нь буруу гэнэ. Нэг хэсэг нөхөд хилийн чанадаас улс орноо муулах нь бий, эргүүдээд гадаадад байгаагаа зарим нь үзэн яддаг. Тэгэх ямарч шаардлага байхгүй. Миний хувьд юу гэж боддог вэ гэвэл: хүн хаана амьдарч ажиллах нь тухайн хүний сонголт. Хүүхдүүдээ хаана өсгөмөөр байна, тэндээ л өсгө. Эцсийн эцэст хаана төрөх, хэзээ төрөхөө хүн сонгож чадахгүй.
Мэдээж хэрэг Монгол маань төгс төгөлдөрийн жишээ биш, гэхдээ надад бол болсоор ирсэн. Ажиглаад байхад хүн багадаа гадагшаа гарсан бол (25 наснаас өмнө) очсон газраа хурдан дасаж даддаг юм шиг байгаа юм. Бас нэг ажиглагдсан зүйл - хүн 40 гараад 50 дөхөөд ирэхлээрээ төрж өссөн газарлуугаа өөрийн эрхгүй татагддаг.
Хүн болгоны заяа ялгаатай, тэдгээрийн сонголтод янз бүрийн л хүчин зүйлс нөлөөлсөн байж таараа. Тиймээс хүний сонголтод хүндэтгэлтэй хандах нь зөв.