Showing posts with label govi-altai. Show all posts
Showing posts with label govi-altai. Show all posts

09 October 2026

Алтайн өвөр говь

Говийн их дархан цаазат газрын А хэсэг нь 4,6 сая гаран га талбайтай. 
Зүгээр харьцуулахад Баян-Өлгий аймаг 4,5 сая га байдаг. 
Уул нурууд их, дундах хөндий нь говь. Зундаа зэргэлээ аймар мяралздаг байх да иймэрхүү газар.
Дулаан байгаа болохоор амьтад уулнаас буугаагүй байна лэ. Хар сүүлт, янгир тааралдсан.
Байгалийн усны цэгүүд жилээс жилд цөөрч байгаа болохоор хиймэл хөв, уст цэг үүсгэж байгаа юм билээ.
Жаахан ус үлдсэн хэсэг нь - баянбүрд. Жишээ нь: Баруун шаргын баянбүрд.
Баруун шарга дээр хээр майханд хоноглосон. Зун шиг л байна лэ. 
Шар хулстайруу орох зам.
Бүр огт замгүй газар бол биш. Тогтмол явдаг маршрутууд нилээн тод. Хөрс нь их сийрэг юм билээ, машин замгүй газраар яваад өнгөрвөл мөр нь нилээн удах байх.

07 October 2026

Шар хулс

2026.10.01 Энэ газрыг Шар хулсны баянбүрд, Шар хулсны булаг, Шар хулстай г.м.-ээр нэрлэдэг юм билээ.
Говь-Алтай, Баянхоногорын зааг дээр оршино.
Энд.
Зэгс янзын өндөр ургаж. Алтайн өвөр говь өдөртөө 15°C орчим, зун шиг байна лэ.
Мазаалай, хавтгай, хулан тэргүүтэй зэрлэг амьтад ирж ундаалдаг.
Говийн уул, хөрс, чулуун нь хар байх нь элбэг. Хэдэн мянган жил халсны үр дүн.
Зарим газраар сүүлийн 5 жил бороо ороогүй гэсэн.
Баянбүрд говьд бол ногоон диваажин.
Ус дагаж л амьдрал үүсэж байгаа юм.

05 October 2026

Говь-Алтай. Цогт

2026.09.28. Гичгэний нурууны Дөтийн даваа цас бударсан байдалтай байв.
Гоё шүү уулс нь.
Ээж хайрхан. 
Захуйн говийн нар жаргалт.

27 September 2026

Говийн их дархан цаазат газрын А хэсэг

Говийн их дархан цаазат газрын А хэсэгрүү гарлаа. 
Шууд давхисаар Говь-Алтайн Цогт сумын Баянтоорой багт очно. Ээж хайрхан орно (урд нь 23 онд очиж байсан байна). Цаашаа яваад Буурын хяр, Чойгын ус, Баруун шарга, Шар хулс буюу их говийн гүнд байрладаг, хүн очоод байдаггүй газруудаар орно. Урдуураа давхисаар Баянхонгорлуу орж Цагаан богд хүрээд хойш эргээд Эхийн голоор дайраад (бас 23 онд Эхийн гол орж байж) хүн амьтантай газартай залгана. Маршрут нэг иймэрхүү байх юм болов уу да.
2500 гаруй км зам туулах тооцоо гарсан. Үндэс угсаа маань говиос гаралтай болохоор сэтгэлд дотно байдаг юм.

23 July 2023

Ээж хайрхан уул

Ээж хайрхан уул нь манай орны байгалийн үзэсгэлэнт газруудын нэг юм.
Зурагнуудын хувьд зарим нь минийх, зарим нь цуг явсан залуучуудынх.
Цогт сумын талаас (хойд зүгээс) ингэж харагддаг юм билээ. Тойроод хөндий дүүрэн заг. Дан залуу заг байна лэ.
Баянтоорой талаасаа буюу урдаасаа.
Бид уулруугаа гарч хоноглосон.
Гол ус, тэнгис далай, нуур, хангайн уулс хүнийг татдагийн адил говь ч гэсэн өөрийнхөөрөө үзэсгэлэнтэй. Хэрмэн цав г.м. өвөрмөц тогтоцтой газруудад очиход мэдрэнэ. Ээж хайрхан ч гэсэн ялгаагүй. 
Харь гаригтай ч юмуу өнгөрсөн, ирээдүй үетэй кино авахад бэлэн.
Ус зарим газар шулуун урсдаг бололтой, шугамдсан юм шиг тэв тэгшхэн хагархайнууд цөөнгүй таарсан. 
Бас нэгнээсээ нэгрүүгээ дамжин урсах устай есөн тогоотой юм билээ.
Биологийн олон янз байдал.
Төгсгөлд нь homo sapiens-ийн төлөөллийн зураг. 

21 July 2023

Говь-Алтай аймаг, Алтай сум

Замд Өвөрхангай, Баянхонгор аймгийн төвүүд тоггүй байв (Булганд шугам гэмтсэн бөгөөд засвар нь дуусаагүй). Түүнээс гадна Баянхонгороос гарч явахад Говь-Алтайн Бугатад тарваган тахал гараад, Алтай хотод хөл хорио тогтоочихлоо гэсэн мэдээлэл ирэв. Сэжигтэй тохиолдол гарсныг нь аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт авчирчихсан юм билээ. Сүүлд тахал мөн болох нь шинжилгээгээр тогтоогдсон. Аймгийн төв орох боломжгүй болсон болохоор Бигэр, Цогт сумаар дайрч явсан. Говь-Алтай аймагт хур ороогүй, гандуу зун болж байна лэ.
 
Урдуур ирэхлээр Захуйн говийг туулаад Аж Богдын нурууг ороож сумын төврүү орж ирдэг юм билээ. Замд хилийн зурваст ойртсон, хилийн цэргийн анги дээр бүртгүүлсэн.
Алтай нь цахилгааны нэгдсэн шугам сүлжээнд холбогдолгүй үлдсэн ганц сум байсан цаг саяхан. Цахилгааны асуудлаа зуны цагт нарны эрчим хүчээр, өвөл дизель мотороор шийддэг байв. Дизель өдөрт хэдхэн цаг ажиллана, тэр хооронд шуудан дээр байх интернэтэд холбогдсон хэдхэн компьютераас мэйл илгээх гэж дугаарладаг байсан гэсэн. Одоо бол хятадаас тог авдаг болж. Тээр цаана нарны батарейнууд нь харагдаж байна.
Суманд бохирын шугамын ажлууд хийгдэж байна лэ (баруун талруу харна уу). Боловсон 00-той болох цаг ойртсоор.
Доороос хөрс төөнөөд, дээрээс нар шараад - товчхондоо говь. Говь говьдоо цөлжилттэй гэмээр, ногоон байгууламж бага. Сонирхуулахад - хэт халуунд бензин өглөө юмуу орой авахгүй бол үдийн халуунаар ууршаад шахагддаггүй гэсэн. Түлш бол зүгээр. Цаана байгаа уулс - Аж Богдын нуруу.
Цэцэрлэгийн шинэ барилгын суурь тавигдаад гүйцэтгэгч нь хульхидаад алга болсон, шүүхдэлцэж байгаа гэнэ. Тиймээс актлагдахад бэлэн болсон барилгадаа ажилласан хэвээр. Цэцэрлэг нь хуучин ч гэлээ цэвэрхэн, тохилог, орчны тохижилт хийгдсэн. Таалагдсан. Зогсоолын тэмдэг сум орон нутагт байдаг жишгийн дагуу гараар хийгдсэн. 
Нутгийн удирдлагын ордныг шинээр барьсан байна лэ. Засаг нь ийм барилгатай сум цөөхөн л байх.
Замд элдэв онц нөхцөл байдал үүсэлгүй сайн яваад ирсэн.