26 February 2022

2022. Украин

UPD 2022.02.26 18:35
Киев бүслэгдэж байна. Ойрын хугацаанд дахиад 2 чиглэлийн (M-01 ба H-01) зам хаагдах төлөвтэй. Тэгээд ганц Борисполь орох зам үлднэ. 

2022.02.26 12:51
Украин ялагдах нь цаг хугацааны асуудал. Флот, агаарын зэвсэгт хүчин, ПВО нь үндсэндээ жагсаалаас гарсан. Киев-рүү хойд зүгээс оросын арми ороод ирсэн байгаа. Гурван үндсэн чиглэлээр орж ирсэн: Крым, Донецк-Луганск, Беларусь-Курск-ээс. Хиллэдэг бүх периметрээр гэсэн үг. Чиглэл болгон техникээ ялгаж тэмлэглэсэн байна лэ: Z, V, II гэсэн цагаан тэмдэглэгээг машин, танк, БТР-үүд дээрээс нь олж харж болно. Цэргийн агуулах, нисэх буудал, анги нэгтгэл зэргийг нь эхний хэдэн цагт пуужингаар харваж устгасан. Киевийн дэргэдэх Гостомель онгоцны буудлыг десант эзэлж авсан. Хариуд нь украинчууд ухрахдаа минжүүлэлт хийх, гүүр гарамыг дэлбэлэх г.м. арга хэмжээ авч байгаа. Киев хотод иргэдэд галт зэвсэг тарааж буй бичлэг харсан, үнэн худал - бүү мэд.

21 February 2022

16 February 2022

Скрябін - Мам

Дамбадаржаа. Мандах наран

2022-02-04
Уламжлал ёсоор хэдэн нөхдийн хамтаар шинийн 3-ны (энэ жилийн хувьд 4-ний) мандах нарныг уулан дээрээс угтсан.
Өглөөний Улаанбаатар.
Нар ч манддагаараа мандав.
Уухайлж аваад нэгнийхрүүгээ зочилхоор уулнаас бууцгаасан. Доошлох явцад шатны бариулан дээрх ардын урлалыг анзааралгүй өнгөрч чадсангүй.

Хяргас нуур. Хэцүү хад

2021-10-30

12 February 2022

Madrugada - Call My Name

Чехов ба мангуст

Цейлон (одоогийн Шри-Ланка) аялаад ирэхдээ Антон Чехов гурван мангуст (манайхаар дорго уу?) авчирсан байдаг. 
Чеховын ахруугаа бичсэн захидлаас: 
«Возьми в рот штаны и подавись ими от зависти. Проехал я через всю Сибирь, 12 дней плыл по Амуру, 3 месяца и 3 дня прожил на Сахалине, был во Владивостоке, в Гонконге, в Сингапуре, ездил по железной дороге на Цейлоне, переплыл океан, видел Синай, обедал с Дарданеллами, любовался Константинополем и привез с собою миллион сто тысяч воспоминаний и трех замечательных зверей, именуемых мангусами. Оные мангусы бьют посуду, прыгают на столы и уж причинили нам убытку на сто тысяч, но тем не менее все-таки пользуются общею любовью». 
Хэсэг хугацааны дараа Сволочь нэртэй (гоё нэр олсон байгаа юм шүү, ккк) мангуст л үлдсэн юм. Жилийн дараа тэрбээр ойруу гүйж ороод алга болж. 
Левтан Чеховд бичсэн захидлаас: 
«Как вы упустили мангуста? Ведь это черт знает что такое! Просто похабно везти из Цейлона зверя для того, чтобы он пропал в Калужской губернии!!!» 
18 өдрийн дараа Сволочь олдож. 
Чехов Суворинд бичсэн захидлаас: 
«Мангус нашелся... Блуждал он по лесам 18 дней. Несмотря на ужасные для него климатические условия, он стал жирным – таково действие свободы. Да, сударь, свобода великая штука». 
Ер нь Чехов гоё бичдэг, зөв зүйл хэлж ярьдаг хүн байсан юм. Түүний хэлсэн зарим үг: 
Если человек не курит и не пьёт, поневоле задумаешься, уж не сволочь ли он? 
Бывают люди, которые всегда говорят только умные и хорошие слова, но чувствуешь, что они тупые люди.
На боль я отвечаю криком и слезами, на подлость - негодованием, на мерзость - отвращением. По-моему, это, собственно, и называется жизнью. 
Всё знают и всё понимают только дураки да шарлатаны. 
Тот, кому чужда жизнь, кто неспособен к ней, тому ничего больше не остается, как стать чиновником. 
Никто не хочет любить в нас обыкновенного человека. 
Жизнь, по сути, очень простая штука и человеку нужно приложить много усилий, чтобы её испортить.

07 February 2022

Засвар үйлчилгээ

Компьютер ландын засварууд 10-20 жил болсон ч өөрчлөгддөггүй нь сонин. 
Шууд утгаараа "на коленке" ажилладаг.
Гэхдээ боломжийн засчихдаг нь сайн шүү зайлуул. Улаан цайм хогийн юм хийж өгч байсныг санахгүй юм.
Эсрэгээр, зарим нөхдүүд үйлчилгээ үзүүлэх гэж янаглан хорлох нь бий. Нилээн дээр плитканы хоёр ширэм ар араасаа дарааллаад шатсан. Дуудлагаар ирсэн нөхөр сольж өгөх болов. Солих явцад буруу холболт хийж сольж байсан ширэмээ шатаачихаад үнийг нь нэхэмжлсэн ө.х. би 2 ширэм солиулах гэж дуудаад 3-ын үнэ төлөх болсон. Өөрийн чинь буруу үйл ажиллагаанаас болж шатсан биз дэ гэхээр түмэн зовлон тоочоод, шалтаг шалтгаан яриад, гайтай. Буянаар бол гээд өгсөн. Гол нь бас буруу ч юмуу дутуу холбож хаячихаад явсан бололтой, хянах дээр нэг плита халуун байгаа юм шиг байнга гэрэл нь асдаг болсон, ха-ха. Нэг иймэрхүү.