27 January 2016

Сахаров

Эрдэмтэн Сахаровыг нам засагтай тэрсэлдсэнийх нь төлөө Академиас хасах болов. Хэнч энэ бусармагт хэрэгт орооцолдох хүсээгүй боловч гарц байсангүй, хурал зарлагдав. Намын төв хорооноос куратор хүртэл ирэв. За тэгээд хурлын үеэр Сахаров өөрийн (зөвлөлтийн) ард түмний эсрэг муухай зүйл хийсэн болохоор зэрэг цолыг нь хураах хэрэгтэй гэдэг асуудал төлөвлөсөн ёсоор сөхөгдөв. Гол нь академикч цол нь насан туршид олгогддог болохоор яахаа мэдэхгүй гацаанд орцгоов. Академиас эрдэмтнийг хасч байсан тохиолдол ер нь байдаг юмуу гэсэн асуудал урган гарав. Нобелийн шагналт академикч Капица:
- Тийм тохиолдол байдаг, би мэдэх юм байна! гэж гэнэт амь оров. Төв хорооноос томилогдсон куратор түүнрүү горьдлого тээсэн харцаар харахад тэрбээр:
- 33 онд пруссийн академиас Альберт Эйнштейнийг хассан юм гэж өгүүлбэрээ төгсгөжээ. Танхим чив чимээгүй болж Сахаров зөвлөлтийн академикч хэвээр үлдсэн байдаг. 
Сахаровыг тэр үед олон хүн өмөөрч байсан. Бас нэг түүх: намын нэг дарганцар Сахаровын талаар ингэж хэлж:
- Как может он членом Академии быть? Он же давно не работает! (Тэр яаж Академийн гишүүн байх юм бэ? Ажиллахаа болиод удаж байгаа шүү дэ.)
Атомын физикч эрдэмтэн Александров хариуд нь:
- Знаете, у меня есть член, он тоже давно не работает, но я держу его при себе за былые заслуги! (Надад ч гэсэн ажиллахаа байсан нэг зүйл бий, гэхдээ би түүнийг урьд өмнө байгуулсан гавъяаных нь төлөө байлгаж л байгаа) гэж хариулсан байдаг.

No comments:

Post a Comment