MNB хэзээ ч гоё логотой байгаагүй. Согтуу зураач зохиосон гэлтэй зүйл л дандаа ашиглаж ирсэн улс. Өрөвдмөөр ч юм шиг. Уг нь цагтаа чадалтай л боловсон хүчинтэй байсан газар шүү дэ.
Хэдэн өдрийн өмнө нэг гажиг дүрс нь өөр нэг гажиг дүрсээр солигдсон байсан.
Дүрс нь одоо дүүрч, шрифт бол бүрэн гамшиг. "Ингэж л хийж болохгүй шүү" гэж дизайны ангийн оюутнуудад жишээ болгож харуулах хэмжээний бичээс байгаа юм. Тэгсэн дүрс нь хүртэл плагиат болж таарч байх шиг байна. Twitter-т сайхан илчилсэн байна лэ:
Гэрээний дүн 6 сая гэж байгаа. Байж болно. Тэрч байтугай анх сонсогдоод байсан 40 сая ч байж болно. Яагаад болохгүй гэж? Гагцхүү гүйцэтгэсэн ажлын үр дүн үнийнхээ дүнтэй нийцэж байх ёстой. Чанартай, хэрэгтэй зүйл хийж өгсөн бол үнэ ер нь ямар хамаатай юм? Ямарч ажлын хувьд энэ дүрэм үйлчилнэ гэж би хувьдаа боддог.
Энд тэнд давгүй лого таарах нь бий. Хэн хэзээ зохиосныг нь мэдэх боломжгүй юм да. Жишээ нь - Монголын зохиолчдын эвлэл:
Дээр Бөхийн өргөөгийн дэргэдүүр машинтай өнгөрөхдөө самбар дээрх логонд анхаарал хандуулсан. Дэвж буй бөх байсан юм. Бүрэнхийд, нэмэх нь зэрвэс харсан болохоор би бүр сайн тогтож харж чадаагүй, гэхдээ монгол бичгээр "бөх" гэж бичсэнийг өөрчилж үүсгэсэн лого шиг санагдсан. Дотроо "За дараа нь Үндэсний бөхийн холбооны сайт дээрээс харнаа" гэж бодсон юм. Сая гэнэт санаад сайтыг нь хайж хайж олсон чиньбүрэн (_|_) бүтэхгүй эд байна. Юун тэр лого - Ө, Ү үсэг нь танигддаггүй сайт өдгөө бас байдаг аа? Бөхчүүдийн эрэмбийг сонирхоодохсон - 2006 оны баримт нээгдэв. 10 жил өнгөрч байна шүү дэ! ТББ сайтаа яаж ажиллуулах нь өөрсдийнх нь дур ч гэлээ энэ бас арай бишээ. Бөхийн холбооны лого хайх явцад бүр хүнд зүйл олдсон:
Тэр шар дүрс юу вэ? Над шиг эв хавгүй бөмбөг залдаг гарыг дүрслэх шаардлага байсан юм уу? Ер нь тэгээд сагсчин мөн үү?
Хэдэн өдрийн өмнө нэг гажиг дүрс нь өөр нэг гажиг дүрсээр солигдсон байсан.
Дүрс нь одоо дүүрч, шрифт бол бүрэн гамшиг. "Ингэж л хийж болохгүй шүү" гэж дизайны ангийн оюутнуудад жишээ болгож харуулах хэмжээний бичээс байгаа юм. Тэгсэн дүрс нь хүртэл плагиат болж таарч байх шиг байна. Twitter-т сайхан илчилсэн байна лэ:
Гэрээний дүн 6 сая гэж байгаа. Байж болно. Тэрч байтугай анх сонсогдоод байсан 40 сая ч байж болно. Яагаад болохгүй гэж? Гагцхүү гүйцэтгэсэн ажлын үр дүн үнийнхээ дүнтэй нийцэж байх ёстой. Чанартай, хэрэгтэй зүйл хийж өгсөн бол үнэ ер нь ямар хамаатай юм? Ямарч ажлын хувьд энэ дүрэм үйлчилнэ гэж би хувьдаа боддог.
Энд тэнд давгүй лого таарах нь бий. Хэн хэзээ зохиосныг нь мэдэх боломжгүй юм да. Жишээ нь - Монголын зохиолчдын эвлэл:
Дээр Бөхийн өргөөгийн дэргэдүүр машинтай өнгөрөхдөө самбар дээрх логонд анхаарал хандуулсан. Дэвж буй бөх байсан юм. Бүрэнхийд, нэмэх нь зэрвэс харсан болохоор би бүр сайн тогтож харж чадаагүй, гэхдээ монгол бичгээр "бөх" гэж бичсэнийг өөрчилж үүсгэсэн лого шиг санагдсан. Дотроо "За дараа нь Үндэсний бөхийн холбооны сайт дээрээс харнаа" гэж бодсон юм. Сая гэнэт санаад сайтыг нь хайж хайж олсон чинь
Тэр шар дүрс юу вэ? Над шиг эв хавгүй бөмбөг залдаг гарыг дүрслэх шаардлага байсан юм уу? Ер нь тэгээд сагсчин мөн үү?
No comments:
Post a Comment