24 March 2021

Спортын мэдээ


Хойд хөршөөр

Ерөнхийлөгч нь батлан хамгаалахынхаа сайдтай тайгад амарсан гэнэ.
Зургийг нь хараад Чип Дейл хоёрыг санав.
Лавров хятадад айлчилсан байна. Гоё бичигтэй маск зүүсэн харагдна.

20 March 2021

Цена мозгов

Яг үнэн зүйл ярьж байна. Зөвхөн Орост ч биш манайд байдаг асуудал.

15 March 2021

Перемотка - Солнце

Type 30 Bayonet

1897-1945 онуудад үйлдвэрлэгдэж байсан япон жадтай болсон. Оросоор бол штык-нож гээд байгаа юм.
Арисака винтовканд угсрагддаг тип-30 загвар.
Дэлхийн II дайн эхэлсний дараа металлын хомсдолд ороод хуйг нь бамбукаар хүртэл хийдэг болсон юм билээ. Мөн тэр гогцоог ч байхгүй болсон. Тэгээд үйлдвэрлэгчийн тэмдэгтэй нь тулгахаар 23-40 онд Токиод хийгдсэн юм болов уу.

14 March 2021

113355

Нэг-нэг-гурав-гурав-тав-тав гээд цээжлээд ав. 
Одоо голоор нь таслаад 355-ыг 113-т хуваагаад үз.

01 March 2021

Хотын гудманд

Хотод бүлтийсэн нүдтэй тоглоом, самбар мэр сэр нэмэгдэж.
Уламжлалт урлаг ч хаашаа ч алга болоогүй байна.
Нэг зүйл ажиглагдсан - хүн олж харахыг хүссэн зүйлээ хаанаас ч олж хардаг юм билээ.