27 January 2019

Обычная женщина

Орос сериал гэхэд боломжийн шүү.

26 January 2019

Сплин - Мороз по коже

Tropical dome

2017.12.30. Mt Coot-Tha, Botanic Garden дахь хүлэмж.
Тропик ургамалд зориулж баригдсан байгууламж.
Уг нь Брисбен хотын цаг уур нь өөрөө бараг тропик. Латин америк, Африк, Зүүн өмнөд азийн ургамлууд зонхилно.
Усандаа загастай.
Бөмбөгөр оройтой dome цогцолборууд надад лав таалагддаг. 
Гаднах талбай.
12-р сарын 25-нд Christmas болоод хот үндсэндээ хоосордог. 30-нд энэ цэцэрлэгт хүрээлэнд хүн бараг таараагүйг санаж байна.

25 January 2019

Хэрмэн цав

2018.10.07. Өмнөговь, Гурвантэс.
Өглөө нь Ёлын амнаас хөдөлж явсаар бага үдийн алдад Хэрмэн цавын бараа алсаас харагдаж эхлэв.
Томруулвал.
Машинуудаа өндөрлөг дээр үлдээгээд алхацгаав.
Энд зун цагт шувуу ч нисдэггүй гэж байгаа. Юун айл амьтан.
Халахлаараа алдаг юм гэсэн. Намар цагаар явсан маань учиртай.
Устай байсныг нь чулууны бүтэц хэлээд өгнө.
Өөрийн биеэр ирж байж гайхалтай газрыг нь бүрэн гүйцэд ойлгох болно.
Марс ч юмуу өөр гариг дээр байгаа мэт сэтгэгдэл төрөхөөр.
Буудаллаж хоол хийж идээд, баянбүрд сонирхоод буцацгаасан. 
Хэдэн сарын өмнө дроноор хийсэн богино бичлэг нийтлэгдэж байсныг бас сонирхож болно.

23 January 2019

Brisbane. Үзвэрийн сурталчилгаа

Mamma Mia мэтийн сонгодог болсон мюзиклууд байнга тавигддаг. Green Day-н American Idiot ч гэсэн сонгодог болсон гэхэд хилсдэхгүй.
Гэхдээ заримдаа жаахан эвгүй зураг бүхий үзвэрийн сурталчилгаанууд өлгөгддөг л юм.  

Welcome To The Black Parade - My Chemical Romance (Caleb Hyles & Jonathan Young)

19 January 2019

Сплин - Рай в шалаше (MTV Unplugged)


Хөгширч байгаа юм байлгүй - Сплины философийн гэмээр бүтээлүүдийг сонсдог болоод байгаа. Александр Васильевын хувьд - дууны үг, ая нь төгс болж ирсэн байгаа юм л да үнэндээ. 

Дугуй хийлэгч

Би нэг зүйл ойлгохгүй явсаар хэдэн ч жил өнгөрөв дө. Энэ хэдэн ШТС-ууд дээр хий шахагч байрлуулах боломж бололцоо үнэхээр алга уу? Колонк ажиллуулж буй компаниудыг хараад нэмэргүй бололтой. Боломжийн ашигтай ажилладаг юм билээ, иймэрхүү зүйлийг санаачилгаараа хийчих хэрэгтэй л дэ уг нь. Яахав Петровис дээр "шидэт хайрцаг" олж харах нь харсаан:
Ажилладаг эсэх нь туйлын эргэлзээтэй, шланг нь хайрцгандаа, машин зогсох зай ч үнэндээ байхгүй. Колонк болгон дээр дугуй хийлэгч байх ёстой гэсэн стандарт батлаад мөрдүүлмээр юм яршиг. Учир нь, жишээ нь: та өглөө гэрээсээ гараад ирсэн - дугуйны чинь хий суларчихаж. Дугуй засвар өглөө эрт олноо - ац худлаа шүү дэ. 24 цагийн гэх дугуй засваруудын ихэнх нь хаалттай байдаг юм. Хайж хайж олдсон дээр нь өөртэй чинь адилхан асуудалтай 80 жолооч баасан дээрх ялаа шиг л багширалдна. Шинэ өдөр сайхан эхэллээ л гэж тооц...

10 January 2019

Хятад далайц

Харбин дахь цас мөсний баяр.

Урлаг өрхийн хүрээнд

Бага охин номны хавчуурга хийж.
Дунд охин чөлөөт цагаараа фотошоп-той нөхөрлөж байгаа.
Дунд охины маань утсан дээрх зурагнууд нь надад бас таалагдсан.

09 January 2019

Автобусны ар

2018.04.16. Брисбен.
2019.01.07. Улаанбаатар.