31 January 2017

Tiziano Ferro - Potremmo Ritornare


Камикадзе. Censored Suicide

Камикадзе-тэй холбоотой өмнөх постууд: нэг, хоёр, гурав.

1944 онд японы дэслэгч Хадзимэ Фудзи камикадзегийн салаанд бүртэхийг хүссэн өргөдөл бичжээ. 
Түүнд "эхнэр, бага насны хүүхдүүтэй (1 ба 3 настай охид), асран хамгаалагч хэрэгтэй" тул татгалзаж байна гэсэн хариу ирж. Үүнийг мэдсэн эхнэр нь хоёр охиноо аваад хүйтэн усанд үйж амиа хорлосон байдаг. Цогцосыг нь маргааш нь олсон. Фудзи дахиад өргөдөл бичив, гэхдээ энэ удаад цусаараа.
1945 оны 5-р сарын 28-ны өдөр холбоочин Фудзи-гээр удирдуулсан 9 онгоцоос бүрдэх эскадрили сүүлчийн нислэгтээ хөөрсөн. Окинава хүрэх замд 1 онгоц нь далайд унаж, үлдсэн 8 нь байндаа хүрч америкийн Drexler, Lowry эсминцуудыг довтолжээ. Ихэнхийг нь агаарт сөнөөж чадсан боловч 2 онгоц Drexler хөлгийг мөргөж тэрбээр ганц минутын дотор живсэн байна. 158 усан цэрэг амь эрсдэж, 52 нь шархадсан.
Дэлгэрэнгүй: http://wgordon.web.wesleyan.edu/kamikaze/stories/fujii/index.htm

30 January 2017

Cider

Муу хүн идсэнээ цувралаас.
Өнгөрсөн 4 дахь өдөр Australian Day тохиов. Бүх нийтийн амралтын өдөр (би ажилласан л да, австрали хүн нэгэнт биш хойно).
Баярыг угтаад дээрхийн адил сурталчилгаа дэлгүүрүүдээр их байв. Ер нь бараагаа зарахын тулд янз бүрийн баяр, тэмдэглэлт ойг андахгүй шүү найзууд. Lunar New Year гээд туух жишээний. За тэр яахав, алкоголийн тухай ярих гэж байсан юм. Үнийн каталоги толилуулъя:
30 доллараас доош виски, архи хэрэглээд хэрэггүй гэдэг юм билээ өөрсдөө. Хар халуунд юун виски, цагаан архи. Уувал шууд харвалт өгнө биз. Пиво, вино хүртэл манаргаад байхав. Ямар сайндаа цуг ажилладаг орос "Энэ халууныг яах вэ? Манайд сайхан өвөл болж байгаа да. Баня-д хусны мөчрөөр биеэ ороолгож ороолгож гарч хүйтэнд гүйчихээд цэв хүйтэн водка хусах ч сайхан шүү. Тэгэхэд энд шүүгээнд 3-4 шил байдаг, орохгүй байгаа юм чинь" гэж халаглахав.
Би туршиж үзээд дулааны улиралд сидр лүү шилжсэн нь дээр юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Халуун өдөр хүйтэн сидр - жинхэнэ кайф.
Амны цангаа ч тайлна, хажуугаар нь ходоод хөнгөхөн халуун оргиулаад явчихна. Үнэр танар байхгүй, үнэ нь ч өндөр биш. Бүр бөглөө онгойлгогчтой түлхүүрний оосортой болсон, амар.
Одоо ч гэсэн нэг иймэрхүү л сууна:

Вася Обломов - Долгая и несчастливая жизнь

Үнэн үгтэй дуу.

29 January 2017

Япон цасан урлаг

Надад лав таалагдаж байна.
Хамгийн гоё болсон нь энэ:

26 January 2017

Зураг харьцуулалт

Компьютер дээр нэг хавтас байдаг юм. Янз бүрийн зураг хуулаастай. Блогд нийтлэл бичих үеэр хэрэг болох зураг байвал тэндээсээ авдаг. Хавтсанд энэ зураг нилээн удсан:
Тэгсэн хэдэн өдрийн өмнө супермаркетад ийм футболкатай нөхөр явж байхтай таарсан.

22 January 2017

Screenshots

Хэдэн скриншот. Зарим дээр нь анхаарал татах хэсгийг нь улаанаар тодруулсан.
Нигерийн захидлууд бас цаг хугацаатай хөл зэргэцэж хөгжиж байна шүү. Хазгай ч гэсэн монгол хэл дээр, ХААН банкнаас ирсэн юм шиг. Яваандаа машины орчуулга хүний орчуулгаас ялгарахгүй хийгддэг болох цагт төөрөгдөлд оруулах магадлал нь нэмэгдэх юм байна да.
MostMoney гар утасны апп. Paste-ийг хэзээнээс Наах гэдэг болчихов? (Наах гэснээс "нах" гэдэг товчлолын утгыг сонирхож болно)
MostMoney Австралид зүв зүгээр ажиллаж байгаа. Харин Ebarimt орохгүй байгаа. Уншаад таг, гадны IP-гаас хандахыг нь хаасан юмуу яасан юм бүү мэд.
Зарлал дунд таарсан зүйл:
Харин энэ манай монголын зарлал дунд таарсан бичилт:
Twitter. 1000 офицерын каракульд төр 2 сая доллар зардаг гэж нэг нөхөр бичиж. Энгийн арифметик бодоод үзье: 2 сая ам. доллар * 2489.44 төгрөг (Монголбанкны ханш) = 4,978,880,000.00 төгрөг. 1000-д хуваавал 4,978,880.00 буюу бараг 5 сая төгрөг гарч байна. Нэг малгай болон зах 5 сая гэж үү? Ийм сансрын үнэ гэж юу байхав. Хойно жишээ нь 6 мянган рубль л байна (нэг, хоёр). ө.х. ойроцоогоор малгай зах хоёр нийлээд 500 мянган төг. Манайх 10 дахин өндөр үнээр худалдаж авдаг гэвэл би итгэхгүй. Харин хэн нэгэн их мэдэгч 0 алдаж бичсэн гэвэл итгэж болох.
Тэгээд ч өөрийнхөө армийг тэжээж чадаагүй улс хүний арми тэжээдэг юм. Цэргийнхэнд каракуль малгай, зах нь байх хэрэгтэй. Дулааханаас гадна сүртэй, хийморьтой харагддаг юм. Хэмнэх юмаа л хэмнэе.
Доктор автосүлжээний сайт. Нэг үйл явдлыг хоёр янзаар бичиж.
Нэг дахин нэмэгднэ гэсэн ойлголт байхгүйг энд хэлэх гэсэн юм. Нугарч нэмэгдэж болно, хоёр дахин нэмэгдэж болно, нэг дахин - боломжгүй.

Rodin

UPD 2017.01.22 22:46
Хэдэн өдрийн өмнө ирсэн захидлыг сая л анзаарлаа. Утга нь: Родений уран бүтээлийг интернэтээс хайж яваад энэ хуудастай таарлаа. Родены уран бүтээлийг танилцуулсан бидний линкийг өөрийн блогд байрлуулвал баярлах байна гэсэн утгатай. Би орж сонирхолоо, гоё сайт байна.
Mission: https://www.artsy.net/about
Родены уран бүтээл: https://www.artsy.net/artist/auguste-rodin

2012.08.10 06:00
Автоматаар нийтлэгдэж буй пост.
2012.06.25 Санкт-Петербург. Петропавловская крепость.
Родений хоёр уран баримал. Кале хотын иргэд.
Бальзак.

Benjamin Clementine - I Won’t Complain


20 January 2017

California Dreamin'

2017.01.21 00:40
Хэдий чинээ дээр үеийн пост байна, төдий чинээ сэргээхэд урамтай.


Мумий Тролль version.


Нэмэх нь видео: https://youtu.be/N-aK6JnyFmk

2012.12.05 14:21
1965 онд анх Mamas and Papas хамтлаг дуулсан хувилбар. 
.: энд ажиллахаа байсан player байв :.

Мумий Тролль-ийн орос хэл дээрх хувилбар.
.: энд ажиллахаа байсан player байв :.

Цуглуулга

Интернэтийн өргөн чөлөөнд тааралдсан, анхаарал татсан болон таалагдсан зурагнууд.

Тав дахь өдрийн фото

Тав дахь өдөр бол нэг иймэрхүү төрхтэй л өнгөрч байна.
Зураг дээр Афоня киноны кадр дүрслэгдсэн. Зугаатай кино байдаг юм.

16 January 2017

МАА-ийн офицерууд. 4-р хэсэг

Өмнөх дугаарууд: нэг, хоёр, гурав.
Энэ удаа удирдах бүрэлдэхүүн буюу хурандаа, генералуудын хөрөг зурагнууд.