31 August 2018

Тайлбарлагчийн чадвар

Сүүлийн үед спорт тэмцээн тайлбарлагчдын ур чадвар эрс сайжирсан шүү. Тухайлбал: хөлбөмбөг монгол тайлбартай үзэхлээр тосгүй цуйван идэж буй мэт горойгоод хэцүү байсан цаг саяхан. Одоо бол монгол тайлбартай үзэх  (Балжинням орилохыг тооцохгүйгээр) сонирхол давамгайлсан. Бусад спортын төрөл ч мөн адил, тэр тусмаа жудо, чөлөөт, бокс г.м. манай тамирчид хүчтэй төрлүүдийг сайн тайлбарлаж байгаад талархая.

Lone Pine Koala Sanctuary. Part 1

2016.12.27. Lone Pine Koala Sanctuary. Жижиг деталиуд.
Заагч болон мэдээллийн самбарнууд.
Хогын саваа Австрали тивийн бэлгэдэл болсон амьтадаар чимж.
Free Wi-Fi-ийн цэг хэд хэд таарсан. Ерөнхийд нь Брисбэн хотыг авч үзвэл үнэгүй интернэт төдийлөн түгээмэл биш. 
Анхааруулга.
Lone Pine нь үндсэндээ хотын бүсэд орших жижиг амьтны хүрээлэн юм. 
Богино хугацаагаар ирсэн юмуу машин тэрэг байхгүй бол Lone Pine-аар ороод боломжтой бол мэдээж Australia Zoo-гээр зочилсон нь дээр л дэ.

30 August 2018

Харьцуулалт

Салфетканы хайрцаг ширээнд тольдохдоо хөгжилтэй сахалтай робот болж хувирч.
Усны дуслууд болохоор баярын нулимстай пандаг санагдуулна. 
РЦНК-гийн хашаанаас өлгөөтэй хулдаасыг хараад: 
Жүжигчин Виктор Сухоруковыг бодсон:

Холодное лето 53 года

Үзэх ёстой кинонуудын нэг: https://youtu.be/pgCGGSKPia0

Peregian Beach

2018.01.25-ны үдэш.

Дельфин - Крики

Хүүхдийн хүмүүжилд

UPD 2018.08.30 11:14
За хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан боловсрол, хүмүүжлийн сэдэвтэй постыг үргэлжлүүлье.
Эцэг эхчүүд хүүхдүүдээ өөрсдөөс нь дээр болгохыг, алдааг нь битгий давтаасай гэж хичээдэг. Тиймээс яг өөрийнхөө эсрэг хүнийг бий болгох нь бий. Жишээ нь: өөрөө байрны гадаа шороон царайлж тоглосоор өссөн бол хүүхдээ гадаа гаргах хүсэлгүй байх, дневникийг нь эцэг эх нь байнга шалгадаг байсан бол өөрөө хүүхдийнхээ дневникийг тоохгүй болдог. Яаж ч хичээсэн хүүхэд өөрөөс чинь өөр хүн болно. Тиймээс өөрийн чинь бага нас ямар байсныг мартаад (чиний насан дээр би картын бараанд очерлож явсан! гэхээ л больчих) зүгээр саад болохгүй байхыг хичээх нь зөв.

2018.08.29 01:08
Хүүхдийн боловсролын талаар бодлоо хуваалцдаг юм билүү...
Хүүхдүүдэд хичээлүүд нь сонирхолгүй байгаад гол асуудал оршиж байна. 
Та зулзагаасаа: - Өнөөдөр хичээл дээрээ юу хийв? гэж асуувал
- Бутархай тоо үржүүлсэн, тойргийн талбайг тооцоолсон, Ньютоны 1-р хуулийг үзсэн г.м. хариулт сонсох байх. 
Практик байхгүй бол эдгээр мэдлэг нь үхмэл юм. Яах гэж хүн ерөнхий мэдлэгийг сураад байгаа юм? гэдгийг бодох хэрэгтэй. Томъёо цээжлүүлэх нь сургалтын зорилго байж таарахгүй шүү дэ, тийм үү?
Энэ дутагдлыг хэрхэн арилгаж болох вэ? Хүүхдүүд хичээл дээрээ жишээ нь жижиг онгоц хийж болно. Түүнийг хийхийн тулд бутархайтай ч ажиллаана, пи тоо юунд ашиглагддагийг ч мэдэж авна, ер нь физикийн хичээлийн програмыг үзээд амжина. Ялгаатай нь сонирхолтой байдлаар мэдлэг олж авна, олж авсан мэдлэгээ хэрэглэж чаддаг болно. Сууж цээжилсэн хэдэн томъёо хэсэг хугацааны дараа тархины нугачаанаас гарч ирдэггүй л юм байна, өөрийн туршлагаас харахад. Боловсролын систем нь сайн гэгддэг улс орнуудыг хараарай - онол нь практиктай уялдаж яваа. Дүн төдийлөн чухал биш, гол нь хүүхдийг хүн болгож төлөвшүүлэх, ерөнхий мэдлэгтэй болгох үүрэгтэй байгаа. 
Бас нэг зүйл: хүүхдээр заавал нэг юм хийлгэж завгүй байлгах нь буруу гэж боддог. Зарим эцэг эх завсар зайгүй хичээл ном, дугуйлан секцээр дараад байх шиг. Хүүхэд ном уншина уу, кино үзнэ үү, юу ч хийхгүй гэдэргээ хараад хэвтэнэ үү - өөрийнх нь дур, өдөрт 2-4 цагийг мэдэлд нь заавал үлдээх хэрэгтэй. Түүнд ганцаараа байж юм бодох боломж олго. Өсвөр насныхан өрөөндөө орж хаалгаа хаадаг да? Ганцаараа байх хүсэл нь давамгайлж буй юм. Ер нь хүүхэд ч гэлтгүй том хүн ч гэсэн өдөрт хэсэн хугацаанд ганцаар байж зарим нэг зүйлийг тунгааж бодох нь зүйтэй.

28 August 2018

Эмэгтэй дуучид

Намайг залуу байхад хоолойныхоо чадлаар Whitney Houston, Celine Dion, Mariah Carey нар гайхуулдаг байсан бол өдгөө Sia, Adele, Rhianna гэсэн гурвал тэргүүлж байна. Цаг цагаараа байх юм да.

Халимагууд

Роланд Бонапарт хэмээх язгууртны (prince гэж байгаа шүү, болоогүй) антропологийн цуглуулгаас.
Өдгөө халимагууд оршин сууж байгаа Ижил мөрөн, Каспийн тэнгисийн сав газарт очсон бололтой.
Халимагуудыг урдаас болон хажуугаас зургийг нь авч баримтжуулж. Нас хүйс, хүүхдийн тоо г.м. мэдээлэл нь бас бичээстэй. Ер нь XIX зууны сүүлч, XX зууны эхэн үеийн антропологийн цуглуулгууд ихэнх нь ийм форматтай.
Жаалхүүд болохоор 2 плёнка зарцуулаагүй байгаа юм.
Ахуй, аж амьдралыг нь хальт харуулсан хэдэн фото.

26 August 2018

Дутагдаж буй кино

Ирээд хоёр сар боллоо. Зурагтын сувгуудыг хааяа нэг эргүүлэх юм. Нэг зүйл анзаарагдаж байна: ерөөсөө хуучны кино алга. Наадмаар Гарьд магнай, Тунгалаг тамир, Мандухай зэрэг киног үндэсний телевизүүд гаргасан, би эдгээр кинонуудыг хэлэх гэсэнгүй.
Зүгээр намайг бага байхад жишээ нь монгол телевизээр Акира Куросавагийн киног, эсвэл орос сувгаар гол дүрд нь Ален Делон юмуу Жан-Поль Бельмондо тоглосон киног цөөнгүй харуулдаг байсан да. Тэдгээр кино хаачив?

1895-1896. Монголчууд

Шафанжон ба Матисен хэмээх франц нөхдүүд Эрхүүгээс хятадруу худалдаа наймаа хийх зорилгоор явахдаа Монголоор дайрч. Эрхүүд ирэхээсөө өмнө Сибирь болон Дундад азиар сайн аялаад авсан байна бас. Францдаа нэг нь парламентын гишүүн, нөгөөх нь хотын захирагч байсан хэмээн тэмдэглэгдэж.
Цам.
Монгол эмэгтэйчүүд.
Энэ зураг Хутагт гэсэн тайлбартай хадгалагдаж.
Француудын жингийн цуваа Говьд.
Ховд хотын хятад манж захиргаа.
Өргөө.
Барилдаж буй хоёр лам.