«Вам и не снилось» буюу манайхаар «Зүүдэнд оромгүй явдал» киног үзээгүй хүн (ямартаа ч миний үеийнхний дунд) цөөхөн байх. "Последняя поэма" дууг нь одоо ч гэсэн олон хүн сонсох дуртай хэвээрээ.
Дуу бүтсэн түүх сонирхолтой. Рабиндранат Тагор гэдэг энэтхэг яруу найрагчийн "Сүүлчийн найраг" (1929) нэртэй уран бүтээлийг Аделина Адалис хэмээх яруу найрагч, орчуулагч бүсгүй орос хэлнээ хөрвүүлсэн байдаг (1947 юмуу 48 онд болов уу). Аяыг нь болохоор хөгжмийн зохиолч Алексей Рыбников 1970 онд зохиосон боловч тохирох үг байхгүйгээс 10 жил дарсан байдаг. Хөгжмийн зохиолч номын тавиураас санамсаргүй энэтхэг зохиолчийн номыг аваад хамгийн сүүлд нийтлэгдсэн шүлгийг уншихад тэрхүү шүлэг 10 жил болсон аянд нь яг таарч байж. Энд шүлгийг гоё орчуулсан Аделина Адалисын гавъяа бас бий л дэ. Ингэж 1929 оны шүлэг 1970 оны аятай нийлж 1980 оны киноны дуу бүтсэн түүхтэй.
Дууг 1981 онд Ялла хамтлаг дуулсан хувилбар муугуй, гэхдээ эмэгтэй хоолойтой оригиналыг яаж гүйцхэв.
Хожим нь дуулсан есөн шидийн хувилбаруудын ихэнх нь таалагддаггүй юм. Валериягийн дуулсах хувилбар (манайд FM-ээр дамжуулвал Валериягийнх л явдаг) ч гэсэн амьд биш, хөндий санагддаг.

No comments:
Post a Comment