31 December 2024
8.0, 7.5 ба 8.0
UPD 2024.12.31 10:49
Бага охин IELTS өгсөн. Reading, listening хоёр дээр 9 авсан байна. Aus-д хоёр жил амьдарсны хэрэг гардаг л юм байна.
UPD 2023.12.03 18:30
Охин 7.5 авч. "Би бэлдээгүй л дэ, бэлдсэн бол 8 авах байсан юм" гэж онгирч байна оноо гарсны дараа.
2021.12.12 23:16
Хүү 2 долоо хоногийн өмнө IELTS-ийн шалгалт өгсөн юм. Курс дамжаанд суугаагүй, 2 сар орчим үндсэндээ хичээлийнхээ хажуугаар бие дааж бэлдсэн. Сая 5 дахь өдөр дүн нь гарсан чинь overall 8.0 авчээ. Би өөрөө IELTS өгч үзээгүй, гэхдээ 8.0 бол чардайж байж авдаг оноо гэдгийг мэднэ. Баярлаж байна, бахархаж байна, өөр ч юу байхав дэ :-)
Labels:
event
25 December 2024
19 December 2024
18 December 2024
13 December 2024
12 December 2024
24 November 2024
22 November 2024
Мөлжүүртэй сайт
Крак хийгдсэн софтын арвин сан: https://downloadly.ir/
Иран нөхдүүд ингээд биднийг блок хийж хориг арга хэмжээгээр боомилоорой гээд хавийн софтыг эвдэж нийтэлсэн байгаа. Хэдийгээр хууль бус прог ашиглах нь муу үйлдэл гэлээч нөгөө "яадаг юм, өлсөхийн эрхээр авсан юм" гэдэг шиг байдаг. Анхаарах нь: зарим софт вирус тэргүүтэй хортой код агуулдаг тул шалгахад илүүдэхгүй. Түүнчлэн янз бүрийн сэдвээр Udemy, Coursera-гийн олон тооны видео хичээл бий.
Labels:
helpful hint,
internet
21 November 2024
Папиллома вирусийн эсрэг вакцин
Арав гаран жилийн өмнө папиллома вирусийн эсрэг вакциныг охидуудад хийх гэсэн чинь бөөн эсэргүүцэлтэй тулгараад албан журмынх биш сайн дурынх болж хоцорсон. Би энэ вакциныг хийлгэх нь зөв гэж боддог, тиймээс нодинон жил хоёр охиноо ХӨСҮТ дээр дагуулж очоод хийлгэсэн. Хоёр удаа тарьдаг юм билээ.
Улс энэхүү вакциныг тарихаар төлөвлөсөн байгаа. Гэвч эсэргүүцэлтэй бас л тулгарч байгаа юм билээ. Вакцинтай холбоотой 6 дугаар сарын мэдээллийн доорх комментуудыг уншаад айдас хүрэх шиг. Арай л харанхуй бүдүүлэг байна. Цаана чинь ялааны тархийг цахимруу шилжүүлчихээд байна ШУ, тэгэхэд вакциныг хор гээд сууж байх ч гэж дэ.
Labels:
fact
18 November 2024
Каспийский Груз - Частушки
UPD 2024.11.18 00:33
Каспийский груз давгүй шүү.
2019.04.03 06:00
Labels:
video clip
17 November 2024
Сироткин, Marytale - Эти цветы никогда не умрут
Labels:
music
Земфира - П.М.М.Л
UPD 2024.11.17 14:12
UPD 2018.03.18 08:55
2009.11.03 07:49
.: энд ажиллахаа байсан embed code байв :.
2009.11.03 07:49
.: энд ажиллахаа байсан embed code байв :.
Labels:
music
14 November 2024
09 November 2024
Автобусанд
Монголчууд эрт дээр үеэсээ өөрийн аягаа байнга авч явдаг байсан.
Labels:
hometown,
on the road
08 November 2024
07 November 2024
30 October 2024
18 October 2024
Benvinls
Benvinls никтэй Игорь Бенедык хэмээх залуугийн уран бүтээлийг сонирхохыг зөвлөе.
80-аад оны remix стильд оруулсан нэг жишээ:
Labels:
music,
video clip
13 October 2024
11 October 2024
01 October 2024
Хар цэг
Манай улсад нийт 113 хар цэг байдаг юм байна. ЦЕГ-ын зөвлөмж: 102 police app суулгаад, үйлчилгээ хэсэгрүү ороод замын мэдээлэл - хар цэг цэсийг сонгоод хаана ямар осолтой замын хэсэг байгааг мэдэж ав гэнэ. Үүн шиг худлаа зүйл байхгүй.
Labels:
on the road
28 September 2024
27 September 2024
23 September 2024
22 September 2024
20 September 2024
09 September 2024
28 August 2024
27 August 2024
Самбар, зарлал
Хэрэгтэй зар.
Антиприйз.
Куков.
Шивлерь. Уг нь швеллер л дэ.
Мэргэжлийн байгууллага.
Золтой л "гандон" гээд уншчихсангүй.
Labels:
billboard
15 August 2024
09 August 2024
Украин. Хоёр кино
90-ээд оны Украины криминалын талаар.
Labels:
movies
02 August 2024
01 August 2024
Комп, утсан дээр зурагт үзэх
UPD 2024.08.01 09:35
Гадаадад байгаа хүнээр тест хийлгэсэн. Олимп дамжуулж буй сувагаас бусад нь хэвийн ажиллаж байна. Тэгэхлээр VPN ашиглах хэрэгтэй юм байна лэ шүү.
UPD 2024.07.31 11:50
Адилхан Android үйлдлийн системтэй зурагт дээр ч ажиллах ёстой. WebOS-ын хувьд хэлж мэдэхгүй байна, VLC player байдаг бол тэгээд л ажиллана. Өөрийн зурагт дээр тест хийсэн.
Гадаадад байгаа монголчууд маань элдэв төлбөргүй монгол сувагуудаа зурагт, утас, комп дээрээ үзээд байж болноо гэсэн үг. Түүнчлэн ажлын байран дээр харахад комп-ын ард мөртлөө зурагт үзээд сууж байх боломжийг нээж буй юм.
UPD 2024.07.29 19:31
Нэг уншигч "Эх сурвалж дурдаад түгээж болох уу?" гэж асууж. Энд ямарч хууль бус зүйл байхгүй, бүгд нээлттэй мэдээлэл. Энэ аргыг зааж өгсөн хүнийг Сэк гэдэг шүү, эх сурвалж гэвэл, ккк.
UPD 2024.07.29 10:05
Олимпийн жудо үзэж байхад Шижирээ "за манайхаан, лайв бий юу гэж үзэгчид их асууж байна, олимпийн тоглолт дамжуулах нь өртөг өндөртэй байдаг тул эрх авсан Central, Primesport сувгуудаар л гарч байгаа шүү, лайв байхгүй" гэж хэд хэд хэлнэ лэ. VLC player app-ыг гар утсандаа суулгаад, 3-т заасан замыг оруулахад Central TV ороод л ирж байна.
Тэгэхлээр утсан дээрээсээ жүдо-гоо асуудалгүй үзэж болох нь.
2024.07.18 13:09
Сая хөдөө явах замд евро-гийн тоглолт таараад. Зурагт амралтын газрын зааланд байсан боловч 12-с хаадаг, IPTV байхгүй, Central ТV гарахгүй гээд халгаадаггүй. Гар утсаар үзэхлээр бас арай л жижигдээд дэлгэц. Laptop авч явсан, ядаж нөүт дээр үзье дэ гээд найзаас ямар хялбар арга байна гэж зөвлөгөө аваад тоглолтоо шөнө үзсэн. Зааварчилгааг хуваалцъя.1. VLC player татаж аваад суулгана.
2. google-ээс github iptv гэж хайхаар https://github.com/iptv-org/iptv үр дүн хамгийн эхэнд гарч ирнэ.
3. Дээрх линк ороод Grouped by county-г сонгож задлаад Mongolia-гийн харалдаах замыг copy-доно.
https://iptv-org.github.io/iptv/languages/mon.m3u гэсэн утга байгаа.
4. VLC player-ээ нээгээд Media - Open Network Stream
5. Copy хийж авсан замаа оруулаад Play.
6. Суваг солихын тулд энэ товчийг дараарай.
Labels:
helpful hint,
internet,
tv
31 July 2024
28 July 2024
25 July 2024
24 July 2024
22 July 2024
Hooverphonic - Eden
Оригинал нь энд: https://ganzo79.blogspot.com/2010/09/sarah-brightman-eden.html
Labels:
comparison,
video clip
17 July 2024
15 July 2024
Хөвсгөл - 2024
Хэдэн өдөр Хөвсгөлд амраад ирлээ.
Булган, Хөвсгөлийн нутгаар бороо хуртай, зуншлага сайхан байна.
Жанхайн давааны үер буудаг хэсгүүдийг овоо бетондож. Наадмаар түм түжигнэж бум бужигнадаг нь ч хэвээр, далай ээж ч хэвээр.
Labels:
khovsgol
The BAATAR - Huleg
За сайхан наадацгаав уу?
Labels:
video clip
04 July 2024
28 June 2024
Сонгууль - 2024
Ээлжит сонгууль болж байна. Уламжлалт ая дууны мэндчилгээ.
Labels:
date
25 June 2024
20 June 2024
19 June 2024
18 June 2024
Элэг, цорс
Муу хүн идсэнээ цувралаас.
Өвөл идэш болгож 2 шүдлэн үхэр, 2 хонь авсан байсан маань саяхан дууссан. Тэгээд дэнжийн 1000-ын Нарантуул-2 зах орж үхэр, хонины мах авсан юм. Нэг залуу машиныхаа ард хэдэн гулууз аччихсан зарж байв. Шинэ мах шүү, өчигдөр Төв аймгийн Баянцагаанаас ирсэн гэнэ. Гайгүй цэвэрхэн мах байхаар нь авлаа. Тэгсэн гэдэс нь бий шүү гэж байдаг шүү. Цус нь байгаа юмуу гэсэн чинь бий гэсээр ундааны саванд хийчихсэн цус гаргаад ирэв. Аваад, зуслан дээр аваачаад, цэвэрлэж янзалж дуусахаар нь гадаанаа зуухаа тавьж байгаад сайхан чанасан.
Тэгэнгээ бас цорс хийгээд амжсаан.
Хөгширсөнийх үү ядарсных уу, шөл уусан чинь хамаг хар хөлс гарсан.
Labels:
free time
17 June 2024
16 June 2024
Stephen Wilson Jr. - Year to Be Young 1994
Labels:
nostalgia,
video clip
11 June 2024
Кот-курва я пердоле
Польш хэлний хичээл: https://youtube.com/shorts/s_qPJh2zZvQ?si=fawuIVdmopRsbdSE
06 June 2024
Танк Алеша
Орос хэлний мэдлэг дээшлүүлэх видео. 10 сарын өмнө Запорожьед болсон үйл явдал.
Labels:
war
27 May 2024
26 May 2024
FC Kaiserslautern
Kaiserslautern хөлбөмбөгийн багийн логог өнөөдөр л харлаа.
Юм хэлээд ч байгаа юм шиг... Тасархай логотой юм.
25 May 2024
24 May 2024
21 May 2024
Subscribe to:
Posts (Atom)




.jpg)



















































