Оны сүүлийн өдрүүдийн нэг байлаа. Машиндаа хүн хүлээнгээ үндэснийхээ радиог сонсоод сууж байтал найзууд тууж өгч байна шүү: анх удаа инфляци дан оронтой гарлаа, мах урьд өмнө байгаагүйгээр хямдарлаа гэж эхлээд л. Засаг төр маань (эвий хөөрхий, дандаа чичлүүлдэг ч гэлээ өөрийнх юм да) сонгогч бидний төлөө ихийг хийж бүтээсэн юм байна гэж ойлгогдохоор. Гэвч эсэргүү мунхаг би атгаг хар бодол тээв:
1. Байр худалдаж авах хүсэлтэй хүмүүс маш олон бий. Шинэ 40 ч билүү 20 ч билүү мянган орон сууж эзнээ хүлээгээд байж байдаг. Даанч авдаг нь байхгүй. Шалтгаан энгийн - зоос нь алга. Байр авдаг нь цөөн, зарж буй нь их болохоор орон сууцны үнэ доошилж байгаа юм. Энд засгийн оролцоо бий юу гэвэл бий. Иргэдээ хямруулан байж байрны үнэ буулгаж өгсөнд нь талархахгүй бол алдас болно. Авдаггүй юмаа гэхэд үнэ буурч байгааг харах сэтгэлд хичнээн өег. Одоо бүр санаа амар - 8% нь ч үгүй боллоо.
2. Махны хувьд: зун ихэнх нутгаар хадлангаа авч чадаагүй. Зүүн аймгууд л боломжийн байсан. Малчид малаа алдсанаас нядалсан нь дээр гэдэг ганц зарчим л баримталж байна. Өнөөдрийн байдлаар 16 аймгийн 50 суманд цагаан зудтай байна гэж байдаг. Өвөл дундаа ороогүй байхад шүү дэ. Нийтдээ 110 сум зудархуу байна гэсэн мэдээлэл цацагдсан (яг нийт сумын 1/3). Бичин жилийн зуд гэдэг айхтар гамшигаас малчид эмээж буй бололтой. Хадлан тэжээлээ хангалттай нөөцөлсөн бол махны үнэ урьд жилүүдийнх шиг л байх байсан. Холоос тэжээл татах чинь бөөн зардал. Зардлаа малчин малаараа л нөхнө. Тийм болохоор тэнгэр хангай манай засгийг харж үзээд зунаас хойш хямарч хуйсагналаа гэсэн хардлага төрөөд байгаа. Тэр нь малчдад чанга тусч буйг эс тооцвол хотын мань мэтэд бол сайхан л байна.
Ардын аман зохиолд үүнийг: Тэнэг амьтанг заяа нь түших юм да гэж тайлбарладаг :p
Ерөнхийдөө тэр дээгүүрэх нөхөд "зөв" төлөвлөлт, зохион байгуулалт бидэнд зориулаад аль дээр хийчихсэн л дэ:
За арзагнах ч яахав. Хямрал жижиг дунд бизнес эрхлэгчдийг ширүүн ширвэж байна. Таньж мэддэг хүмүүсийн бизнес хумигдсан жишээ олныг хэлж чадна. Эдийн засаг эрүүл бус байгааг юу илтгэдгийг мэдэх үү?
1. Офис лангуу түрээслэнэ гэсэн зар хаа сайгүй таарна. Дэлгүүр, офисуудаас аж ахуйн нэгжүүд олноор нүүцгээнэ. Худалдаа арилжаа бартераар хийгдэх нь олширно.
2. Сурталчилгааны хоосон самбарууд. Компаниуд илүү зүйлд мөнгө зарцуулах чадалгүй болсны илрэл юм.
3. Энд тэнд байрны гадаа мөнхийн зогсоолд хаясан машин тэрэг олширно. Байр болгоны гадаа цасанд дарагдсан, дугуйных нь хий гарсан машин байж л байгаа.
4. Биеэ үнэлэлт далд байдлаас ил болно. Алхам тутам массаж гэсэн зарлал таарч байгааг анзаарсан уу? Тайланд, япон, гулгаа, тостой г.м. есөн шидээрээ шонгууд дээр өлгөөтэй байгаа. Эдийн засаг гүнзгий хямрахаар биеэ үнэлэлт цадигаа алддаг гэсэн. Хэрэв секс туризмээр Европыг зорих гэж буй бол Грек орох хэрэгтэй. Хуулиар нь хориглоогүйг ч хэлэх үү, жинхэнэ толгойгоороо хөл хийж байгаа газар. Хол байнаа гэвэл наана нь Украин бас бий шүү.
5. Хулгай дээрэм тэргүүтэй гэмт хэргийн гаралт олширдог. Энийг тайлбарлаад ч хэрэггүй байлгүй дэ.
Эдгээр сиптомууд манайд бүгд сайхан гэгч илэрчихээд байгаа. Өвчилсөн эсэх талаар одоо маргаад хэрэггүй, өвчтөн хөл дээрээ эргэж хэзээ босох вэ гэдэг л асуудал яригдна.

No comments:
Post a Comment