30 November 2019

Апельсинные и лимонные дольки

Филипп Кубарев «Сон солдата», 1990.
Бага байхад манай зүү утасны сав тэр зүүн талын дольки гэсэн цэнхэр хайрцаг байж билээ. 

Silent Island - Fall of Ocean

Гоё хөгжим. Silent Island таалагдаж байгаа.

...

27 November 2019

Flying Over Norway

Бараа бүтээгдэхүүн

Редакци уншигчиддаа хогийн зүйл хэзээч санал болгохгүй. Өөрийн биеэр шалгаж үзээд таалагдвал гоё зүйл гэнэ, (_|_) эд байвал түүнийг нь л хэлнэ.
Трюфели - гоё.
Жаргалантын моцарелла - гоё.
Сухарики - боломжийн.
Семечки - эмээтэй нь давгүй, тоть шувуутай нь яахав дэ.
Сэнгүр Radler - улаан, шар хоёр нь боломжийн, манго-той нь таалагдаагүй. Radler-ыг заал авчаад ч юмуу халууцаж халууцаж хүйтнээр нь залгилахад янзын, бүлээнээрээ бол орохгүй. Ер нь cider хэзээ манайд үйлдвэрлэгддэг болох бол? Одоо зарж буй зүйл бол огт cider биш.
Эх орны варень - тасархай, гадны чанамал - худлаа.
Зөвөлгөө: хүнсний бүтээгдэхүүний шошгыг уншчихаж байгаарай, илүүдэхгүй. Орц найрлага их зүйл хэлнэ. Цэвэр усаар жишээ татъя. Оргил болон Жанчивлан рашаан нэг үйлдвэрийнх, эрдэс бодисын хэмжээ нь ив ижил. Нэг шингэнийг ондоо хоёр савалгаанд  хийсэн байгаа юм үндсэндээ. Гэхдээ дээрх рашаанууд нь сайн бүтээгдэхүүнүүд шүү, Кука-гаас зарим эрдэс бодисын агууламжаараа илүү.
Kangaroo самар 3 янз бий. Хамгийн сүүлд энэ цэнхэр гарсан, гоё юм билээ. Улбар шар ууттай нь бас гоё, шар нь онцгүй. Хэдийгээр хятадын бүтээгдэхүүн ч гэлээ таалагддаг.
Кофены хувьд: ихэвчлэн Найра гэдэг кафегаас авч байгаа. Дүүгийн өгсөн Lavazza дуусаж байгаа.
Хамгийн сүүлд - хамгийн хэрэгцээтэй зүйл. Miniso-д 5k-аар зарагдаж буй энэ гель нөүт, ажлын комп-ын keyboard-ыг цэвэр байлгадаг.

Silent Island - Stormvalley

Свидание - Я и твой кот

26 November 2019

Арменфильм

Бүгд дээр үед нийтлэгдэж байсан кинонууд. 80-аад онд Арменфильм тасархай хүүхэлдэйн кино гаргадаг байж дэ.





23 November 2019

Летят журавли


1957 оны бүтээл. Канны гол шагналыг авсан цор ганц ЗХУ-ын кино. Зураг авалт нь цаг үеэсээ хол тасарсан, гол дүр нь ч гэсэн сайн тоглосон. Самойлова хожим нь Анна Каренинагийн дүрийг бүтээх болно.

17 November 2019

Sigrid - Dynamite (Acoustic)

Урлаг өрхийн хүрээнд (болон бас бус зүйлс)

Дунд охины нөүт, бэкграундын зураг нь өөрийнх нь бүтээл.
Хөөрхөн зурдаг болчихоод байгаа шүү.
Зөвхөн компьютер дээр гэлтгүй үзэг балаар ч гэсэн оролдож л суудаг.
Заримдаа усан будаг ашиглаж харагддаг.
Хийх юмаа олж ядахлаар нэг иймэрхүү зүйл хийдэг бололтой.
Ямарч секц дугуйланд яваагүй, багшаар заалгаагүй гэхэд яахав дэ.
Тэгээд болоогүй ээ - хөөрхий дүүгээ шоглоостой.
Дүү нь уг нь бас зурах гэж хааяа оролддог л юм. Дээр хичээл нь эрт тарчихаар нь яалт ч байхгүй аваад ажил дээрээ жаахан байлгасан юм. 18 цаг болоод явах гэсэн нэг тоо зөрчихөөд саатсан л да.
Гэхдээ зурахаасаа илүү бичдэг юм.
Наддаа бол эр бар.
Хажуугаар нь хийгээстэй.
Би бас зүгээр суудаггүй л дэ.
Өнөөдөр орой аавынд хоол буудчихаад гэртээ ирцгээв. Машинаа байрлуулчаад хартал нүд шиг 2 нүх хайлсан байхаар нь ам зурав. Бага охин hi гэж бичиж дундах нь аавдаа хайртайгаа илэрхийлэв. Харин хүү тэр баруун талын дүрсийг л зурна лэ. Бодвол торт байх.
 Нэг иймэрхүү л амьдарч байна да...

16 November 2019

Drezden - Эдельвейс

Nizkiz - Нечего терять


Егор Летовын 55 жилийн ойд зориулсан "Без меня" трибьют альбомыг сонссон.

Puzzle угсралт

UPD 2019.11.16 20:53
Хоёр долоо хоногийн өмнө зөв хэмжээгээр жааз хийлгэж паазлыг угсарч хананд өлгөсөн болно.
Хуучин нь ч бий.
2019.09.30 12:53
Гэрт 2 хайрцаг паазл жил гаруй болж байгаа. Аль дээр хүүхдүүд угсарчихаад эргүүлээд хураачихсан юм. Өглөө хэмжээг нь гар утсан дээрээ дараад гарсан.
Жаазны үйлдвэр орж хэмжээгээ өгч жааз хийлгэв.
Гэртээ хоёр жаазаа чирээд ирсэн хойноо 2 дахь puzzle нь өөр хэмжээтэйг анзаарав. Хайрцагны хэмжээ нь ижил болохоор нэгнийх нь бичгийг харчихаад гарсан маань алдаа байж.
Ямартаа ч таарсан хэмжээтэйг нь эвлүүлсэн.
Одоо илүү гарсан жаазанд таарсан паазл олох, паазлд таарсан жааз дахиж очиж хийлгэх ажил л үлдлээ. Бөөн лай өөр дээрээ хураалаа да.

10 November 2019

Single photo

Югославын дайн.
Бурхан минь, намайг залуугаараа үхвэл диваажинруу илгээгээрэй. Тамд байж үзлээ.

New Robot Makes Soldiers Obsolete (Corridor Digital)

Мачете - Ныряй без остатка

02 November 2019