Дор дороо л бэлдэж буй бололтой.
Showing posts with label be careful. Show all posts

13 February 2025
12 November 2022
Залилан
Өнөөдөр найзын FB acc алдагдаад, хамаг холбоотой хүмүүсрүү эсвэл мөнгө зээлээч гэсэн, эсвэл дараачийн хүний acc-ыг булаах оролдлого хийсэн мессежүүд үдээс хойшжингоо илгээгдсэн.
Тухайлбал acc-аа алддаг найзтай Friend байсан өөр нэг найзын хүүд нь ийм мессеж ирсэн байгаа юм.
Нэхсэн тоог нь илгээвэл тэгээд л acc-таа алдлаа - контактууд руу нь мөнгө зээлээч гээд бичээд эхэлнэ.
Надад болохоор цагийн дараа эргүүлээд өгье гэж ирсэн. Би хэзээ ч хүнтэй шууд холбогдолгүйгээр мөнгө шилжүүлэхгүй л дэ. Нөгөө талаас, acc нь залилан хийж буй нөхдүүдэд алдагдсаныг мэдэж байсан. Тиймээс жаахан тогломоор санагдаад:
Банкны app болохгүй байгаа гэчихээд энэ дансруу хийчихээрэй гэхээс нь өмнө найзын дансруу шилжүүлсэн юм шиг бичсэн. Алдагдсан боломжоо бодоод жаахан ч болтугай шаналаг муу золиг, ккк.
Labels:
be careful
12 May 2021
Инкассаторын бичлэг
2021-05-12 01:10
2021-05-02 01:54
Өмнөд Африкт хуягласан машинруу зэвсэгт халдлага хийж буй бичлэг.
Labels:
be careful,
war
19 April 2021
Single photo
World Press Photo 2021. The Human Cost of COVID-19.
Labels:
be careful,
photo
23 November 2020
12 June 2020
Коронавирус
UPD 2020.2606.12 09:15
Хил дээрх хяналт, карантинаа хэвээр нь үлдээгээд дотоод дахь хориг, хязгаарлалтаа зогсоох цаг нь аль хэдийн болсон гэж үзэж байна.
UPD 2020.04.21 22:03
Москва хотын эмчийн тэмдэглэл: https://www.facebook.com/mikhail.chuiko
Манайд тээврийн цагдаагийн алба бас зүгээр суугаагүй:
Вирусын аюул бий шүү гэдгийг сануулах гэж энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа байх. Үр дүнтэй гэж бодохгүй байна.
UPD 2020.04.08 19:34
1. Ажиглалт. Хүн мөнгөтэй, алдар нэртэй, олны танил болоод ирэхлээр нөхцөл байдлыг бодитоор үнэлэх чадамж нь ихэвчлэн буурдаг. Өөрийгөө бусдаас "өндөр", тиймээс жижиг сажиг аюул өөрт нь хамаагүй гэж боддог. Гэвч тийм биш... Улс орнуудын хувьд ч гэсэн яг ижил. Хөгжил, баялаг, олон улс дахь нэр нөлөө нь хөгжилтэй гэж үздэг зарим улсад хамгаалагдсан мэт хиймэл мэдрэмжийг төрүүлсэн. Тэгэхэд буурай, гуравдагч орнууд хамаагүй бага хохирол амсаж байна.
2. Коммунарка эмнэлэг болон ерөнхий эмчийнх нь тухай нэвтрүүлэг гарсан юм. Москвад хамгийн их covid-19-тэй өвчтөн хүлээж авч байгаа эмнэлгийн байгууллага байгаа юм.
Энгийн ярианд сука, заебись (збсь), ХЗ (хуй знает) г.м. хэллэггүүд байнга ашиглагддагийг уншигчид мэдэхэд илүүдэхгүй. Утгачилсан орчуулга нь:
мне все сука звонят теперь - золиг, надруу одоо бүгд залгаж байна;
ХЗ - хэн мэдлээ;
37,1 и все збсь - (халууны тухай бичиж) 37,1 бүх юм ok.
UPD 2020.04.07 10:14
1. Параноикууд эхэлж АНУ энэ вирусыг хятадад тараасан гэж хардаад байсан бол одоо эсрэгээрээ хятадууд АНУ-д тараасан болж таарч байна.
2. Беларусь болон Швед хөл хорио тогтоогоогүй - бүх үйлдвэр, үзвэр үйлчилгээ хэвэндээ ажиллаж байгаа. Энэ давалгаан дээр Лукашенко хэд хэдэн гоё мэдэгдэл хийсэн. Бие чинь тавгүйтвэл гэртээ өөрийгөө тусгаарлаад эмч дууд гэсэн дүрэм хэрэгжүүлээд байгаа юм нөхдүүд.
3. Манай хажуу айлд стюардесс хүүхэн амьдардаг юм. Тэгсэн өчигдөр хаалган дээр нь ийм наалт наасан байна, бодвол нислэгт үйлчилээд ирж дэ.
UPD 2020.04.03 14:52
1 сая давсан байна.
Беларусь шиг л байх хэрэгтэй.
UPD 2020.04.02 10:19
Манай орны хувьд 12:2 харьцаатай байгаа нь муугүй үзүүлэлт. Бид эмчилж чадаж байна, хяналтаас алдахгүй байна. Одоохондоо... Гол нь гадуур 3дэгдээчихгүй бол гайгүй.
Элдэв цуурхал, үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээллийг бүрэн игнор хийх хэрэгтэй.
Ингэсгээд энэ өвчин намжих биз, Мандалын багш бүсгүйн сорил сөрөг гарах байх г.м. өөдрөг бодолтой байх нь зөв.
Сонирхолтой материал:
1. https://www.jsatonotes.com/2020/03/if-i-were-north-americaneuropeanaustral.html?fbclid=IwAR3ddxEJcynzAOjQgovyLT8HUhl4lk41Ka9L5QnLnucGqM_fbBqShZUPVAE
2. https://www.bloomberg.com/news/articles/2020-03-30/century-old-vaccine-investigated-as-a-weapon-against-coronavirus?utm_source=facebook&utm_medium=social&utm_campaign=socialflow-organic&utm_content=business&cmpid=socialflow-facebook-business&fbclid=IwAR2E-E4Y6qqabqr4kTa5ofUIb8FM-uAs9tmY3LvGa2y-Nyi4YBroj5Qn0rY
Товчхондоо, сүрьеэгийн албадан вакцинжуулалт хийлгэсэн улсуудад тархалт удааширалтай, үхэлийн хувь бага байгаа нь ажиглагдаж.
UPD 2020.03.29 08:37
1. Сонирхолтой гарын авлага байна: https://ria.ru/ips/op/COVID_19_Book.pdf
2. Вася Ложкины уран бүтээлээс:
3. Боломжтой бол зайнаас ажлаа хийх нь зөв шүү.
UPD 2020.03.22 23:45
Дэлхийн газрын зураг салхин цэцэг туссан хүүхэд шиг болж.
Манайх сайн барьж чадаж байгаа шүү зайлуул.
UPD 2020.03.20 09:24
Дээр үед карантин хоёр долоо хоног биш 40 өдөр үргэлжилдэг байсан. Итали хэлнээс гаралтай үг байгаа юм: quaranta giorni - дөчин өдөр.
UPD 2020.03.17 09:12
Шинэ 3 тохиолдол батлагдсан. Гадаадаас ирсэн иргэд, тусгаарласан. Тиймээс сандрах хэрэггүй. Дотоодоос илрээд эхэлвэл байдал хяналтаас гарч буйн шинж, ёстой жинхэнэ "окопондоо орох" хэрэгтэй. Хойд хөршид дандаа гаднаас (Европоос) ирсэн иргэдээс илэрч байснаа өчигдөр дотоодын 3 тохиолдол бүртгэгдсэн. Гадаад иргэдийг хүлээж авахаа байсан, хилээ хаах асуудал яригдаж байна лэ.
Оросуудын covid-19-ийн мэдээллийн сайт: https://xn--80aesfpebagmfblc0a.xn--p1ai/
Интерактив мэп: https://yandex.ru/web-maps/covid19?ll=39.839400%2C32.765969&z=2.8
UPD 2020.03.15 12:10
Глава Чечни Рамзан Кадыров рассказал о панике граждан, испугавшихся коронавируса. Перевод его выступления перед правительством республики приводит «Би-би-си».
«Боятся, что он [вирус] придет, и они умрут. Подожди, ты и так умрешь!» — успокоил Кадыров. Глава Чечни отметил, что от гриппа умирают тысячи людей, и если у человека крепкое здоровье, он перенесет болезнь.
«Те, у кого его [здоровья] нет, не перенесут», — отметил Кадыров и посоветовал пить воду с лимоном и медом для укрепления иммунитета. «Ешьте чеснок, кровь чистая будет», — добавил глава Чечни.
Эх сурвалж: https://lenta.ru/news/2020/03/14/umresh/
UPD 2020.03.14 12:07
ДЭМБ Covid-19-ийг цар тахал буюу pandemic хэмээн зарласан. Аль улсад хэрхэн тархаж буйгаас үхэлийн коэфицент хамаараад байгаа юм. Эрүүл мэндийн систем нь сайн хөгжсөн, тоног төхөөрөмж сайтай, өвчлөлийг хяналтаасаа гаргаагүй, алдаагаа хурдан зассан улсууд байна, жишээ нь Япон, Солонгос, Австрали г.м. Тархалтыг сунжруулаад, тохиолдол илэрсэн ч тухайн үедээ бага тооны өвчтөнтэй байж чадаад байвал сайн. Нэг дор олон хүн хүндэрхээр амьсгалын аппаратын хүрэлцээгээс авахуулаад асуудлууд тулгарч үхэлийн тоо нэмэгдээд байгаа, тод жишээ - Итали. Манайх яг одоо байгаагаараа өвчлөлийг дэгдээчилгүй дулааны улирал иртэл тэсч чадвал ямарч асуудалгүй.
UPD 2020.03.11 08:49
Дэлхийд: Хятад, Солонгос хоёр нөхцөл байдлыг хяналтандаа авч чаджээ. Харин Итали, Иран хоёр алдаж.
Манайхны хувьд: нэгэнт ороод ирсэн хойно одоо яахвээ дэ. Төр засаг нь авах ёстой арга хэмжээгээ аваад, иргэд нь дор бүрнээ хариуцлагатай байхад намжина. Вирус тусаа л бол үхэлийн муугаар тарчилж зовж үхэх юм шиг л байх юм. Дархлаа чинь сайн бол тусахгүй, туссан ч эдгэнэ. Биеэ бодоцгоогоорой.
UPD 2020.02.22 19:49
5 дахь өдрийн байдлаар Төрийн болон ХААН банк маскгүй бол үйлчлэхгүй гэсэн мэдэгдлүүд хадсан байв. ХХБ - юуч хадаагүй. Теллерүүд нь масктай, үйлчлүүлэгч яах нь өөрийнх нь сонголт. Товчхондоо, ХХБ - хамгийн ухаалаг банк. Маск нарийндаа аврахгүй, гарынхаа ариун цэврийг л сайн сахиад, орчноо цэвэр байлга.
Өнгөрөгч 7 хоногт Европд нас барсан анхны тохиолдол бүртгэгдлээ. Тэр нь 80 настай хятад жуулчин. Австралид 20 орчим тохиолдол илэрсэн, ихэнх нь эдгэрсэн. Маск зүүсэн хүн цөөхөн байна гэж Сиднейд ажиллаж амьдарч буй хүнтэй холбогдоход хэлж байна. Амныхаа хаалттайгаа унтчихаарай нэртэйгээр нь.
80 гарсан, суурь өвчтэй бол жаахан санаа зовж болох л юм.
Аливаа зүйлд хэмжээ хязгаар гэж бий. Бүгдэд нь эрүүл энхийг хүсье!
UPD 2020.02.18 09:46
Доорх линкээр би өглөө, орой болгон орж хардаг. Графикаас харахад хятадууд тархалтыг хязгаарлаж чадсан бололтой. Сандрах хэрэггүй.
UPD 2020.02.16 20:31
1. Цагаан сар тэмдэглэлгүй өнжихөд буруу зүйл байхгүй.
2. Илрээгүй байхад ингэж дүвчигнэж байгаа улс нэг тохиолдол бүртгэгдвэл яаж туйлшрахыг таамаглахад ч бэрх. Жишээ: 40 мянгатын Голомт банк маскгүй бол үйлчлэхгүй гэсэн. Инээдтэй нь 5 алхамын зайд Занабазарын Худалдаа хөгжил зүв зүгээр үйлчилж л байгаа байхгүй юу.
UPD 2020.02.13 23:17
Вирустэй холбоотой мэдээ мэдээлэл, постуудын дор бичигдсэн комментуудыг уншихлаар нурууны үс босч, нүднээс цус шүүрч, чих хумигдаж, ахар сүүл янгинах юм. Эрсдэл бий юу? Бий. Бүртгэгдсэн тохиолдол байна уу? Алга. Ямар ацаа хийж дүвчигнээд байгаа юм бэ? Амныхаа зоргоор наах юмаа гарууд, амны хаалт зүүх цаг ирсэн эсэхийг би өөрөө шийдье.
2020.02.03 09:20
Ганц зүйл зөвлөх байна: гараа тогтмол сайн угаа. Вирус орж ирсэн тохиолдол манайд бүртгэгдээгүй байхад паникдаад яахав.
Сонирхолтой линк: https://gisanddata.maps.arcgis.com/apps/opsdashboard/index.html#/bda7594740fd40299423467b48e9ecf6

damn it,
fact,
internet
16 March 2020
Осолтой уулзвар
Явган зорчигч хаана хэдэн удаа машинд мөргүүлсэн, шүргүүлсэн, дайруулсныг газрын зураг дээр харуулдаг интерактив карт Улаанбаатарт хэрэгтэй байна. Хаана болгоомжтой явахаа ядаж мэдэж байг дэ иргэд, жолооч нь ч тэр явган нь ч тэр. Тэгээд зохих байгууллагууд нь осолтой талбаруудад анхаарлаа хандуулах байлгүй дэ.
Тэр болтол нэг уулзварыг онцлохгүй бол болохгүйн. Хэд хэдэн удаа хүн золтой дайруулчихаагүй энд:
1-р дэлгүүрийн уулзвар байгаа юм. Зоос гоёл талаас бага тойргийн замыг баруун зүгт нэвтрэхдээ болгоомжтой бай. Ард талаас ирэх машинд мөргүүлэх магадлал өндөр. Шалтгаан энгийн: тус уулзвар нилээн том, олон машин нэвтэрдэг. Ардаас эгц хойш зорчиж буй машин шар гэрлээр ороход гарц дээр ногоон гэрэл асахад яг ирж таардаг. Явган гарцын ногоон нь удаж байж асдагийг хэлэх үү, асангуут нь хүн автоматаар урагш алхахад цаанаас гэрэлд амжих гэж гишгэсэн машин хурдтай ороод ирдэг.
Следи за собой, будь осторожен.

helpful hint,
hometown,
on the road
17 July 2019
Acute subarachnoid hemorrhage
Сайн байцгаана уу? Эмнэлэгт хоёр долоо хоног сахиур хийж байгаад гарч ирлээ. Үйл явдлыг товч сийрүүлбэл:
АДЦХ гэдгийг Агаарын довтолгооны цэргийн хамгаалалт гэж тайлж уншиж болох хэдий ч зөв хувилбар нь Аалзавч дорх цус харвалт юм.
Шөнө дунд эхнэрийн толгой дагзруугаа тэсэх аргагүй өвдөөд намайг сэрээв. Цаг алдалгүй 103 дуудсан. Шөнө байсан болохоор харьцангуй хурдан буюу 15 минутад ирсэн. Дөнгөж сургууль төгссөн байрын залуухан эмч харвалтыг газар дээр нь тогтоож чадаагүй. Өвчин намдаагч өгөөд гэртээ түр харзанаж болно, эсвэл харъяаллын эмнэлэгт чинь хүргэж өгч чадна гэв. Ямар азаар эмнэлэг орсон нь зөв гэж шийдсэн юм бид. Байрны ачааны лифт манай давхарт зогсдоггүй (лифтүүдийг тэгш сондгой давхарт сөөлжилж зогсдог болгосон СӨХ-дөө тусгайлан баярлалаа гэе), жижиг лифтэнд носилк багтахгүй гээд хөлөөр нь буулгасан. Харвалт гэж мэдээгүй л дэ тухайн үед.
Баянзүрх дээр дусал залгуулаад компьютер томографийн эмчийг нь дуудуулав. Зураг авалтаар acute SAH гэсэн онош тавигдсан, манай хүнийг шууд сэхээний тасагт оруулсан. Би гар утсаараа интернэтээс мэдээлэл олж уншаад шоконд орсон. Цаг тухайд нь эмнэлгийн тусламж үзүүэлхгүй бол 5 хүн тутмын 2 нь нас бардаг, 2 нь тахир дутуу болдог, ганц нь эдгэрдэг г.м. мэдээлэл уншихлаар хэцүү л юм билээ. Үүр цайж гэрийнхэндээ сураг дуулгав, ийм ийм ноцтой асуудал үүсээд байнаа гэж.
Өдөр бид 3-р эмнэлэгт хүргэгдлээ (103-ын эмч маань харвалтын шинжийг гадарласан бол шууд 3-т хүргээд өгч болох байсан байна лэ). Эрчимт эмчилгээний тасгийн харвалтын хэсэгт хэвтээд ангиографи хийлгээд маргааш нь яаралтай хагалгаанд орсон. Эмч нар хуралдаад нээлттэй хагалгаа хийх нь зөв гэж шийдвэрлэсэн. Ерөөсөө эмч нарын үгийг л дагах нь зөв, аль арга нь илүү үр дүнтэйг эмч нар илүү мэднэ гэж хувьдаа бодож байсан. Амь насны заалттай хагалгаа тул гарын үсэг зураад оруулсан. Юм юм л бодогдсон до. Би энд тусгайлан эмч нарт баярласнаа хэлье, ганц манай хүн гэлтгүй олон хүний амийг аварч байгаа улс.
Хагалгаанаас гараад мэдрэлийн мэс заслын сэхээнд 3 хоноод тасагруу шилжсэн. Тасагт эмчлүүлсээр өнөөдөр л гэртээ гарлаа.
Дээрх хугацаанд эмнэлэг дээр үндсэндээ амьдарсан. Шатан дээр, сандал дээр, машиндаа өнжиж, хонож байв. Тасагруу шилжиж байж хүн шиг нөхцөлд орсон. Гэрээрээ хальт 3 удаа ирж усанд орсон.
Дүгнэлт, сургамж:
1. Хурц өвдөлт мэдэрвэл эмнэлэг бараад. Өвчин намдаагч аврахгүй шүү.
2. Харвалт хэд л бол хэдэн насанд, хаана л бол хаана тохиож болох бөгөөд олон янзаар илэрдэг. Толгой чинь үе үе өвддөг бол эртхэн шалгуулсан нь дээр.
Бид амралтын өдрүүдээр Архангай, Баянхонгор явахаар төлөвлөсөн байсан бөгөөд 15-нд манай хүн Швейцар болон Францруу нисэхээр онгоцны билетээ хүртэл авсан байсан. Ямар азаар хөдөө, эсвэл гадаадад бие нь муудчихаагүй юм. Онгоцонд харавсан бол тэгээд дуусаа шүү дэ үндсэндээ. Одоо толгойны өвчин бол байгаа, гэхдээ эдгэрэх процесс эхэлсэн. Ямарваа нэг саажилт, хэл ярианы гажуудал байхгүй. Бид их баяртай байгаа. Ах дүүс, хамаатан садан, найз нөхөд их тусалж дэмжсэн, бүгдэд нь талархаж байгаа.
Фото:
Баянзүрх дүүргийн яаралтай тусламжийн төв.
Баянзүрхийн сэхээн амьдруулахын сахиуруудын өрөө.
ШУГТЭ-гийн эрчимт эмчилгээний нэгдсэн тасагт хэвтэхэд шаардагдах зүйлс.
Навигаци. Энэ тасагт орж үзсэн. Яг кинонд гардаг шиг бөөн тоног төхөөрөмж. Эмч нарын харьцаа, ар гэрийнхэнд нь тайлбар өгч байгаа байдал үнэхээр таалагдсан.
Гол эм. Нимотоп тариагаар хэдийг ч хийлгэсэн юм, одоо цааш сар эмээр ууна.
Сэхээнд хүн нь байгаа бол ар гэрээс нь заавал нэг хүн эмнэлэг дээр байх ёстой. Эм тариа болон дутагдаж буй зүйлд гүйнэ, асуудал гарвал дуудна гээд заавал байлгадаг юм билээ. Шөнө 12-с өглөөний 6 хүртэл дуудах нь бага, тиймээс шатан дээр сууж буй зовлон нэгт сахиуруудад утасны дугаараа үлдээгээд машиндаа жаахан унтаж болдог.
Есөн өдөр ийм л төрх цонхоор ажиж өнгөрөөлөө. Өчигдөрийн аадар.

20 August 2018
Сүүлийн үеийн мэдээ
Хэдийгээр уншигч түмэнд негатив хүргэхийг хүсэхгүй байгаа ч гэлээ сонголт алга. Сүүлийн өдрүүдэд улс оронд юу болоод өнгөрч гээд эргээд харахлаар ерөөсөө л хүний амиар тахилга өргөөстэй дүр төрх харагдаж байгаа юм.
1. 17-хон настай хүү барилга дээр амиа алдав. Яагаад ХАБ-ын журам стандартаа бариад ажиллаж чаддаггүй юм бэ?! Энэ бол цэвэр хүний хүчин зүйлээс үүдэлтэй осол. Хэрэв бүх зүйлийг ёс журмынх нь дагуу гүйцэтгэсэн бол энэ залуу амьд л үлдэх байсан. Харамсалтай байна, хэлэх үг алга.
2. Зам тээврийн яамны газрын дарга нар нэгнийгээ хөнөөж. Нэгд: архи хар мөртэй, хэн тааралдсантайгаа, тэр тусмаа таардаггүй хүнтэй уудаг идээ биш юм. Хоёрт: ажлын байран дээр архи уух нь манайд энгийн үзэгдэл болсон, тэгсэн мөртлөө мэдсээр байж арга хэмжээ огт авдаггүй. Хувийн хэвшил болон гадны хөрөнгө оруулалттай хяналт чанга газрууд архи уулгахгүй бариад байж чаддаг. Тэгсэн улсынх нь бодлого тодорхойлогдох газарт ийм хэрэг гарах ч гэж дэ. Гуравт: ёс суртахуун. Ажлаа олигтой хийчихгүй, уусандаа сав болчихгүй, нөгөө шинэ баяны цээж хөндүүр гэдэг шиг ийм дөвчигнөсөн хийтэй гарууд яам агентлагаар хэр олон байгаа бол гэхээс яс хавталзах шиг. Эцэст нь гашуун үнэн юу вэ гэвэл үхсэнийх нь хохь болоод өнгөрнө, ард нь хоцорч байгаад нь гөөмөн хэцүүе. Алсан нь яахав, хэдэн жилээр таслагдаад, хэсэг сууж байгаад тодорхой хугацааны дараа өршөөлөөр гараад ирэх биз. Хамгийн өөдгүй нь нэгнийгээ зодоод хөнөөж байхад бусад нь оролцолгүй зүгээр хараад зогсож байсан байгаа юм.
3. Галт тэрэгний осол. Хүний амь эрсдээгүй нь яамай. Байгалийн гамшгийн өмнө хүн мөхөс. Ямарч сайн зам далан байсан түүнийг нураах хүч байж л таарна. Зүй нь зам эвдэрснийг машинистад цаг алдалгүй мэдээлж тэрбээр аюулгүй газарт хөдөлгөөнөө зогсоох ёстой байсан болов уу. Тэрнээс биш зам эвдрэх ёсгүй гэж зүтгэх нь өрөөсгөл мэт.

event,
media
18 August 2018
Тайван бус амьдрал
Гэмгүй байж байгаад хульхидуулах, хохирох, дээрэлхүүлэх юмуу хүнд сурталтай тулгарч мөнгө, цаг, хөрөнгөө алдах нь өнөөдрийн хувьд энгийн үзэгдэл. Тиймээс тодорхой хэмжээний хуулийн мэдлэгтэй, эсвэл өмгөөлөгчтэй холбоотой байх хэрэгтэй.
Дээр үед гурван шатны шүүхээр орсон туршлагаа хуваалцаж байсан да? Санахгүй юмуу мэдэхгүй бол танилцаж болно: http://ganzo79.blogspot.com/2015/04/blog-post_5.html
Асуудал шийдэгдсэн, одоо тайван байж болно гэж бодсон маань эндүүрэл байж. Хоёр жил эзгүй байх хооронд компаний товарищууд доод зогсоолд нэг хана нураагаад миний зогсоолыг хажуу тийш шилжүүлсэн байгаа юм. Тэгэхдээ 15м2 талбайтай зогсоол гайхамшигтайгаар 10,6м2 талбайтай болж хувирсан нь илэрсэн. Өргөнөөс нь танаад хаячихсан байгаа юм л да. Ноднин зун зогсоолын шалыг засна, будна гээд бүтэн сар машин оруулаагүй юм билээ (манай дүү машинаа тавьдаг байсан). Дүүд компани анхааруулаагүй, юуч хэлээгүй. Энэ явдал болсны дараа дүү маань надтай холбогдож мэдэгдсэн - зогсоолын зайг багасгачихлаа гэж. Би "За яахав, ах нь очиж байгаад өөрөө учраа олъё" гээд орхисон. Ирээд өмгөөлөгчтэй болоод шүүхэд нэхэмжлэл гаргав. Ингэж эрээ цээргүй хүний өмчид халдаж байгаа улстай ярьж хөөрөөд хэл амаа олох хэцүү, хуулиар нь яваад эцэслэх нь зөв гэж бодсон. Хүний өмчийн 0,7 га газрыг 0,45 га болгоод нэмээд хажуу тийш шилжүүлчихсэнтэй яг адилхан үйлдэл юм шүү дэ үндсэндээ. Шүүх барилгын компаниас тайлбар шаардсаны дараа нягтлан нь болон компаний төлөөлөл болж М гэгч нөхөр уулзсан. Чи яаж байгаа юм, тэр нураасан хана чиний өмч биш компаний өмч, зогсоол чинь хэмжээндээ байгаа г.м. баахан хэлэлцэх биш, хэрэлдэх биш өнгө аястай дайрч давшилсан. Би дуугуй байгаагүй: "Метр бариад хэмжээд үз, тэр ханыг нураасан гэж би шүүхэд хандаагүй, зогсоол яахаараа 15м2 байснаа 1/3-ээр жижиг болчихсон юм бэ гэж хандсан. Хүний өмчид халдах эрх хэн та нарт олгов? Энэ улсад чинь хууль дүрэм бас үйлчилдэг юм шүү, багахан дээрэлхээрэй" гэж. Үнэн гэж байдаг юм бол би шүүхэд ялах нь тодорхой байсан.
Хожим нь гарууд эвлэрье, талбайг буцааж хэвэнд нь оруулж өгье гэсэн. Эвлэрлийн гэрээ байгуулсан, шүүхийн захирамж гарсан.
Одоо зогсоолын тэмдэглэгээг өөрчлөхийг нь хүлээгээд сууж байна. Бас заваарч сунжирах биз.
Хамгийн гол нь энэ балай явдал хүнд тодорхой хэмжээний стресс, ажил барсан илүү явдал нэмчихэж байгаа юм. Хууль дүрэм зөрчөөгүй, хэнд ч муу зүйл хийгээгүй мөрөөрөө явж байхад л асуудлууд ургаад гараад ирдэг. Тээр жил хөрш орц гарц хааж хашаа барьсан асуудал зуслан дээр үүсч бас явдал чирэгдэл болж л байсан. Өнгөрсөн жил хүнд итгээд урьдчилгаа авалгүй нэг ажил хийсэн - одоо хүртэл сохор зоос аваагүй явж л байна г.м. гоё гоё адал явдлууд тохиолдсоор. Би ойлгодоггүй юм, яах гэж хүмүүс өөрийгөө болон өрөөлийг тайван амьдруулахгүй балай балай болчимгүй зүйл хийцгээдэг байнаа гэж.
Labels:
be careful,
damn it,
fact,
helpful hint
25 December 2015
Банк дээрэмдэлт
Ах дүү хоёр Худалдаа хөгжлийн банкыг дээрэмдсэн хэрэг саяхан гарсан. Өмнө нь Сандэй плазагаас нэг дээрэмчин мөнгө авч гараад, хөөгдөж байхдаа хаяад зугатсан. Одоо болтол баригдаагүй. Гэхдээ тэр нөхөр тайван унтаж чадахгүй байгаа л да.
Хүмүүс ах дүү хоёр баригдсанд харамсах аястай байгаа: - Ёстой азгүй гарууд, мөнгө авч гарчихаад баригдчихаж байгаа юм да. Ямар сайн байхав, хөөрхий, банкны өрөнд баригдаад л ийм хэрэг хийж байгаа шүү дэ. Нэг айлын хоёр хүү 10-аас дээш жилээр таслагдах нь г.м.-ийг олон ч дууллаа, олон ч уншлаа. Мэдээж хэрэг, нэг айлын хоёр хүү шоронд орно гэдэг харамсалтай. Аав ээжийг нь л өрөвдөх юм.
Ер нь бол ийм зүйлийг хэзээч өөгшүүлж, өмөөрч болохгүй. Банкаас мөнгө аваад гарч байна гэдэг чинь харуул хамгаалалт тааруугийн илрэл. Нэг нь аваад гарч чадсан юм, нөгөөх нь авч гарах гэж оролдох л болно. Өнөөдөр хий буудаж байна, маргааш ажлаа хийж байсан гэмгүй хүнийг буудаад алчихна л гэсэн үг. Банк дээрэмдэж болж байхад ББСБ-ыг бол амархан гээд дайрахыг үгүйсгэхгүй шүү дэ. Тиймээс цагдаа нар шуурхай ажиллаж 24 цагийн дотор хэргийг илрүүлсэнд би хувьдаа баяртай байгаа. Монголын цагдаа ажлаа хийж чаддаг, хулгайч дээрэмчин эрт орой хэзээ нэгэн цагт баригдна гэсэн сигнал нийгэмд өгч байна шүү дэ. Товчхондоо - хулгайчид гишгэх газаргүй гэдгийг л харуулсан.
Цаашлаад гадаадад гардаг хамаг бүтэхгүй болохгүй гэмт хэрэг манайд гарах л болно (эхнээсээ гараад эхэлчихсэн дэ). Толгой нь буруу зүйлдээ сайн ажилладаг хүмүүс аль ч нийгэмд байдгаас хойш яах ч арга байхгүй. Тиймээс бэлтгэлтэй л байх нь зөв. Миний бодлоор, манайд удахгүй ATM ачиж алга болдог хулгайн хэрэг гарах байх:

event
18 December 2015
Хэрэглээг зохиомлоор нэмэх
Хэрэглээг зохиомлоор нэмэх аргыг шүдний оо-г жишээ болгон авч үзье.
Шүд угаах процесс хөндлөнгийн хүнд төдийлөн сайхан харагддаггүй. Кинонд гол дүрийг шүдээ угааж буйгаар дүрслэх шаардлага гарвал жүжигчид нь оо хэрэглэдэггүй гэдэг (хэрэглэвэл хөөс сахраад ямар олиг байхав дэ). Сурталчилгаанд ч гэсэн - эсвэл сойз дээр оо түрхэж буйг харуулна, эсвэл шүдээ угаасны дараах гялалзсан инээмсэглэлтэй хүн гардаг. Өнөөдөр ихэнх хүн оогоо түрхэхдээ сурталчилгаанд харуулдаг хэмжээгээр шахдаг. Үнэн хэрэг дээр амны ариун цэврийг сахихад хамаагүй бага хэмжээний оо шаардлагатай байдаг. Тодруулвал - хумсны толионы тал хэртэй байхад л болоод явчихна. Хэрэв хүмүүс оогоо зохистой хэмжээнд хэрэглээд эхэлвэл борлуулалт нь 3-4 дахин буурна, тиймээс үйлдвэрлэгчид энэ тухай чимээгүйхэн байхыг хичээдэг.
Хэрэглээний нормыг сурталчилгаагаар нэмэгдүүлж болох юм байна гэдгийг эм үйлдвэрлэгчид анх санаачилсан юм шиг байгаа юм. Жишээ нь: 1958 оны алка-зельцерийн сурталчилгаанд ямарч таблетка харагдахгүй, зүгээр л эмтэй стакан харуулна. Тэгсэн 60 оны сурталчилгаанд таблетка гараад ирнэ. Улмаар 1961 оныход 2 таблеткийг усанд найруулна. За тэгээд цаашаагаа аспирин дандаа хосоороо дүрслэгддэг болсон. Аспирин нэрээ өөрчилж упсарин болсон ч "хаа ч явсан цуг гэж мэдээрэй" гэдэг шиг хосоороо. Бохь хүртэл хоёрыг зажлахгүй бол болохгүй болсон хорвоо. Харин оо үйлдвэрлэгчид улам даварч зүгээр нэг сойзыг дүүргээд зогсохгүй 2 давхар түрхүүлэхээр зүтгэж байна. Наймын тоо зуруулчих юм байна л да:
Амаараа дүүрэн оо шахсан ч болно л до, хэрэглэгчийн дур. Оо хэмнэлээ гээд гэрийн санхүү сайжирна ч гэж юу байхав. Гэхдээ илүү хэрэглээг шахаж буй арга нь өөрөө хульхидалд болохоор би ийм төрлийн сурталчилгаанд дургуй байдаг юм.
За тэгээд төгсгөлд нь 1922 онд манайд дарагдсан ганц зураг:
Энэ бол Colgate-ийн маш зөв сурталчилгаа гэж хэлэх байна.

advertising,
be careful
10 November 2015
USB killer
Хорвоо сайн санаатай, техник сэтгэлгээтэй зохион бүтээгчидээр дутах болоогүй...
Дээрх төхөөрөмжид багагүй хүч хөдөлмөр, цаг хугацаа, анхаарал халамж шингэсэн нь илт. Гаднаас нь харах юм бол энгийн флеш диск шиг. Гэхдээ санах ойн оронд түүн дээр конденсаторууд байрлана. USB портод залгахад хүчдэл хувиргагч нь ажиллаж конденсаторуудыг 220В хүртэл цэнэглэнэ. Тэгээд дээд цэгтээ тулангуут хувиргагч нь унтарч конденсаторуудад хуримтлагдсан энерги төхөөрөмжийн USB шугамууд дээр тэр чигээрээ бууна. Конденсатор хоосронгуутаа дахиад цэнэгээ хуримтлуулж эхэлснээр цикл давтагдна.
HDD шатахгүй тэсээд үлдэж магад, эх хавтан, тэжээлийн блок, видео карт зэрэг нь нэвт шатах магадлалтай. Ямарч компьютер, нөүтбүкийг хэдхэн секундэд жагсаалаас гаргана. Ямар нэг зүйл нь баталгаатай шатна. Ажиллагааг нь бичлэгээс сонирхосон нь дээр:

handiwork,
helpful hint
27 June 2015
Бүх шатны шүүхээр орсон түүх
UPD 2015.06.27 19:20
Өнгөрсөн 2 дахь өдөр гаражийнхаа гэрчилгээг гардаж авдаг юм байна. Нөгөө л муу Д-гийн маань буян. 7 хоног болгон 2 удаа утасдаж шаналгаж байж, сүүлрүүгээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандлаа шүү гэж өмгөөлөгчөөрөө сүрдүүлж байж арай гэж нэг юм гэрчилгээгээ гаргуулсан нь энэ. Уг нь 7 хоногт гаргадаг баримт шүү дэ. Янз бүрийн шалтаг шалтгаан хэлж сунжруулсаар өдий хүрсэн юм. Шүүхийн шийдвэр биелэлээ олоход бараг гурван сарын хугацаа хэрэгтэй байдаг юм байна гэж ойлгосон.
Одоо тэмдэгтийн хураамж болох 100 гаруй мянган цаас авах ёстой байгаа. Хэзээ өгөхнөв гэдэг нь сонин. Гурван шатны шүүхээр жил чирэгдүүлж, бөөн лай болсных нь хувьд тэмдэгтийн хураамжийг гаргуулж авах нь зөв гэж бодож байгаа. Зарчмын хувьд. Тэгээд ч шүүхийн шийдвэрт компаниас олго гэсэн үг үсэг байгаа боловч найзууд сурсан зангаараа луу унжиж байгаа. Хүлээгээд л байж байхаас. Наадмаас наана шилжүүлэхгүй бол нофщирж шаналгана да, сураагүй юм биш, хэ-хэ. Сила в правде, брат.
2015.04.05 10:47
Өнгөрөгч 7 хоногт хяналтын шатны буюу дээд шүүхээр орж ялсан. Иргэний хэрэг байсан юм. Өмгөөлөгчөөр багын найз Д ажилласан. Үнэгүй. Гурван шатанд гурвууланд нь ялах шив дэ. Анхан шат - 1, давж заалдах - 3, хяналтын шатны шүүх хурал 5 шүүгчтэй явагддагийг мэдэж авлаа. Ялахлаар л цаад газар нь дараачийн шатанд гомдол гаргаж заваараад. Шүүх шударга шийдвэр гаргадаг л юм байна.
Юунаас болж зарга үүссэн нь сонирхолтой. Уншигчидад ирээдүйд хэрэг болж мэдэх мэдээлэл тул товч ярьж өгье. Болгоомжтой л байхгүй бол хохироход маш амархан байдаг юм байна.
Жүжгийн эхлэл.
Байраа томсгох үеэр 8 хувийн зээлд хамрагдахын тулд 80м2-аас бага талбайтай байр авч таарсан. Харин гараж (зогсоол) захиалах гэтэл 100м2-аас дээш талбайтай байрны захиалгатай бол эрх нээгднэ гэв. Би барилгын компаний борлуулалтын ажилтанд нь:
- Компани гараж зарах бол мэдэгдээрэй. Хэн нэгэн төлбөрөө цагтаа хийгээгүй, гэрээгээ цуцалсан, аль эсвэл мөнгөний хэрэг гараад зогсоолоо худалдах бол дуулгаарай. Танайхан сул зогсоолоо ирээдүйд зарж эхлэх ч юм билүү гэж захисан юм. Өнгөрсөн оны 4 сард надруу борлуулагч утасдав:
- Ганзориг ахаа, нэг захиалагч гаражаа зарах гэж байна, 30 сая гэнэ, та сонирхох уу?
Би үнэнээ л хэлсэн: - 30-д би авч дийлэхгүй ээ гэж.
Маргааш нь дахиад утасдаж байна: - Ганзориг ахаа, нөгөө хүнд мөнгө яаралтай хэрэг болоод байгаа юм байна, бэлэн мөнгөөр бол шууд 25-д өгнө гэнээ. Манайх уг нь 22-оор захиалга авч байсныг та мэдэж байгаа шүү дэ, тэрнээс хойш бараг жил өнгөрсөн, 25 сая бол өнөөдрийн зах зээлийн дундаж ханш шүү дэ гэв.
Тухайн үед байрыг улсын комисс хүлээж аваагүй байсан болохоор гаражийн гэрчилгээ гэх зүйл гараагүй байлаа. Байр захиалгын гэрээнд л өөрчлөлт орно гэсэн үг. Төлбөрийг компаний дансруу шилжүүлж болохгүй юу гэж лавлахад:
- Ганзориг ахаа, энэ хүн чинь гаражийнхаа төлбөрөөс компанид тушаачихсан. Компаний дансруу та мөнгө шилжүүлэхээр эргүүлээд компани энэ хүний мөнгийг гаргахад хүндрэлтэй. Татвар энээ тэрээ гээд асуудал үүснэ. Угтаа бол нэг гаражийн мөнгө 2 удаа дансаар ороод ирнэ шүү дэ. Би бүх асуудлыг чинь зохицуулаад өгнө. Компани угаасаа зөвшөөрсөн, бичиг баримт дээр асудал үүсэхгүй.
Борлуулалтын албаны энэ ажилтан надаас насаар бага хүүхэн. Байр ашиглалтанд орох явцад бага сага худал хэлээд байсан тохиолдол бий. Жишээ нь: утасдаад обой наагдсан уу гэвэл наагдсан гэнэ. Яваад очихлоор наагаагүй байх жишээний. Эсвэл: хоёр 00-ийн өрөөний нэг нь босоо кабинтай душ-тэй гэж байснаа сүүлдээ энгийн ванн-тай болж хувирсан г.м. Иймэрхүү явган заль гаргадаг, шалихгүй юман дээр худал хэлдэх хүмүүс осолтой, барьцгүй байдаг юм. Хуурсаар хуурсаар худалч, хумсалсаар хумсалсаар хулгайч гэдэг үг зүгээр ч нэг үүсээгүй л байх.
Би жаал бодож байгаад: - За би чамайг компаний төлөөлөл гэж үзэж байгаа. Зөв үү? Гэрээ тэр дороо миний нэр дээр шилжнээ гэвэл би мөнгө төгрөг хөөцөлдөж худалдан авалт хийж болох юм гэв.
Хариулт нь: - Манай захирал гадаадад яваа, хэдэн өдрийн дараа ирнэ, тэгээд л гэрээ нэр дээр чинь шилжнэ. Танд санаа зовох зүйл байхгүй шүү дэ. Компани алдагдалгүй, харин ч мөнгө нь ороод ирнэ, зарж буй захиалагч мөнгөтэй, харин та гаражтай болчихно. Бүгдэд нь ашигтай.
Ямар 20 мянгаар юм худалдаж авах гэж байгаа биш, хаширлаад хуульч найзруугаа утасдаад ийм ийм байна хө, яавал зүгээр вэ, наймаа хийх үү байх уу гэж асуулаа. Найз:
- Наймаа хийж болно, гэхдээ болгоомжтой байхгүй бол байрны борлуулагчидтай холбоотой хэргүүд сүүлийн үед ихсээд байгаа ш дэ. Чи мөнгөө гаражийн эзэнд биш компаний ажилтанд өгөх хэрэгтэй. Тэгээд тэр ажилтан байгууллага ба захиалагчтай тооцоогоо нийлж дуусгана биз. Мөн мөнгө өгөлцөж авалцахдаа өмнөх захиалагчийг нь байлцуул. Гэрээг нь шалгаарай. Мөнгө хүлээж авсан гэдгийг борлуулагчаар гараар нь бичүүлээд үлд. Иргэний үнэмлэхүүдийг нь гар утсаараа дар. Захирал нь байхгүй хойно тэдэн сарын тэдний өдөр гэхэд иргэн Ганзоригийн гэрээг шинэчилж өгнө гэж бас бичүүлж ав. За энэ бүхнийг биелүүлнэ гэвэл наймаагаа хий.
Би утасдаж өөрийн нөхцлөө танилцуулаад, зөвшөөрч буйг нь сонсоод, компаний зүгээс гэрээг шинэчилэхэд ямарч хүндрэл чирэгдэл гаргахгүй гэдгийг нь дахиж нэг лавлаад наймаа хийхээр тохиролцов. Гаражаа зарж буй хүн гээд Ж гэдэг нөхөр цуг ирсэн. Манай орцны ... давхарт байр захиалсан юм гэнэ. Бичиг баримт нь бүрэн байв. За ингээд мөнгөө борлуулагчид гар хөлийн үсэг зуруулж өгчихөөд хүлээгээд байлаа. Гэрээ шинэчилж өгнө гэж бичиж өгсөн өдөр нь ч өнгөрлөө - шинэ гэрээ ирдэггүй шүү. Утасдахаар захирал гадаадаас ирээгүй саатаад байна л гэнэ (хятад нөхөр л дө захирал нь), арай гэж захирал нь ирсэн чинь борлуулагч хүүхэн төв офистоо очих ч завгүй их ажилтай байна л гэнэ, сүүлдээ та ямар хаашаа янзын шаналгаа юм, таныг л хуурав гэж хэмээн ундуйцах аястай шүү. Миний тэвчээр барагдаж хуульчтайгаа компани дээр нь очсон. За ийм ийм байна нөхдөө, танай ажилтан үүргээ биелүүлэхгүй чирэгдэл учруулаад байна гэлээ.
- Уучлаарай, ажилтан хариуцлага алдсан байна. Та санаа зоволтгүй, гаражгүй болно гэж бол байхгүй, гэрээг чинь шинэчилнэ, мөнгө төгрөг чинь сая орж ирсэн. Гэхдээ бид зогсоолуудаа 22-оор борлуулж байсан болохоор танд 25 биш 22-ын л баримт бичиж өгнө шүү гэж байна.
Би хэллээ: - Гол нь намайг бичиг баримтын зөрчилгүй болгож өг. Та нар наад ажилтнаа ер нь анхаараарай. Худал яриад хэцүү юм.
За тэгээд хэдэн өдөр хөөцөлдсөний үр дүнд гэрээгээ шинэчилээд, мөнгө тушаасан баримтаа авлаа. Компаний гэрээ хариуцсан мэргэжилтэн С: - За одоо ингээд комисс байр хүлээж авахлаар та гэрчилгээгээ гаргуулаад болоо. Бүх зүйл болсон, бүтсэн. Санаа зовох зүйлгүй хэмээв.
Үүгээр тус жүжгийн 1-р акт өндөрлөж байгаа юм.
Таван сард буюу дээрх явлаас хойш сар өнгөрсний дараа Дорнод яваад иртэл компаниас сканердсан албан бичиг миний мэйлээр ирсэн байлаа. Товч утга нь: борлуулалтын ажилтан Э компаниа залилж хөрөнгө мөнгө хувьдаа завшсан нь тогтоогдоод байна. Таны гэж тушаасан мөнгө нь өөр захиалагчийнх ч байж мэдэх, тиймээс компани гэрээний үүргээ биелүүлэх боломжгүйг мэдэгдэж байна гэж авдаг юм. Муухай дургуй хүрээд утасдлаа: - Та нар ямар тоглоомтой гарууд вэ? Гэрээ шинэчилсэн, баримт өгсөн. Тэгснээ сарын дараа "Өө андуурчихаж, танд өгсөн цааснууд хүчин төгөлдөр баримт биш шүү" гэдэг ёс хаана байна? Тамга тэмдэгтэй энэ баримуудыг чинь би хүчин төгөлдөр гэж үзэж байна. Гэрээг 2 тал тохиролцож байгуулдаг, аль нэг талын хүсэлтээр цуцлагдна гэж байдаггүй. Гэрээний үүргээ би бол биелүүлсэн, одоо компани биелүүлэх үүрэгтэй гэж үзэж байна гээд маргааш нь гараараа тухайн албан тоотыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгээ сайхан бичээд офист нь аваачаад өгчихөв. Компаний ажилтан С-ийн яриагаар: миний авсан гаражийн эзэн нь надад харуулсан баримт дээрх Ж ч биш, ондоо хүн гэнэ. Ажилтан нь хэд хэдэн захиалагчаас мөнгө төгрөг авч нийт үнийн дүндээ бараг 100 сая төгрөгийн залилан хийсэн нь тогтоогдоод цагдаа сэргийлэх дээрээ тулж байгаа юм байх. Төд удалгүй надруу компаний хуульч гэж нэг нөхөр утасдаж уулзахыг хүсэв. Дээрх бүх процессыг би өөрийн хуульч найздаа танилцуулж, зөвөлгөө аваад л байлаа. Манай хүн юу гэхийг нь сонс, юун дээр ч битгий гарын үсэг зур гэсэн. За тэгээд компаний хуульчтай уулзтал:
- Та ч хохирогоч, бид ч хохирогч. Хүчээ нэгтгэх хэрэгтэй. Та надад цагдаад хандсан өргөдөл бичээд өгчих, би компаниас цалинжиж байгаа болохоор танаас төлбөр мөнгө авахгүй хэргийг чинь давхар хөөцөлдөөд өгье гэж байх юм. Би саналыг нь сонсоод маргааш өөрийн өмгөөлөгчтэйгээ ирье гээд явсан. Д маргааш нь:
- Манай үйлчлүүлэгч хохирогч биш. Бичиг баримт нь ч бүрэн. Компани гэрээгээ шинэчилж баримтаа гаргаж өгөхөд нь би байлцсан. Бүх процессыг анхнаас нь маш сайн мэдэж байгаа. Компанид туслахад бид бэлэн, гэхдээ гэрчийн шугамаар. Ямарч өргөдөл, гомдол Ганзориг бичих үндэслэлгүй, учир нь хохирогч биш юм чинь гэж өөрсдийн саналаа хэлсэн.
Компаний хуульч:
- Би туслах л гэсэн. Сүүлд нь амаа барих хэрэг гарах вий гэсэн утгатай далд заналхийлэл хэлсэн. Түүний сансанаар би өргөдөл бичиж өгөөгүйд сэтгэл дундуур байгаа нь илт.
Үүгээр жүжгийн 2-р акт дуусав.
8-р сард комиссын дүгнэлт гарч байрны ордер олгогдож эхлэв. Би банкаас зээл хөөцөлдөж бүтээгээд компанитай байрны үлдэгдэл төлбөр тооцоогоо бүрэн хийж дуусгав. Новширч гаражийн асуудал шийдэгдтэл төлбөрөө дутуу хийж барьцаалж бариагүй. Компаний хуульч нөхөрт өөрсдийн үзэл бодлоо танилцуулсан, компани гэрээний үүргээ биелүүлэх байх л гэсэн бодолтой явсан. Тэгсэн чинь байрны гэрчилгээ гараад зогсоолынх гардаггүй юм да. Яагаад гэж асуутал нөгөө л С гэдэг ажилтан нь:
- Э-гийн хэрэг мөрдөгдөж байгаа, хэрэг шийдэгтэл танд гэрчилгээ гаргаж өгөх боломжгүй байна. Гэхдээ та санаа зоволтгүй, асуудал хурдан шийдэгдэх байх. Тэр болтол машинаа зогсоол дээрээ тавьж байхгүй юу гэдэг юм байна.
Би хэлсэн: - Ингэж хүн хохироож болохгүй шүү дэ. Өөрсдөө хариуцлага алдаж ажилтандаа залилуулчихаад хөндлөнгийн намайг чирэгдүүлээд байх юм. Банкны теллер хүнд мөнгө дутуу тоолж өгсөн бол хэн буруутай юм? Банк л буруутай. Дутуу мөнгө авсан хүн банктай л тооцоо хийхээс биш тэр теллертэй зууралдахгүй биз дэ? Нэг нэгнийхээ ажлыг бодоод наад гэрчилгээгээ гаргаад өгчихвөл зүгээрсэн дэ. Миний буруу байхгүй гэдгийг чи сайн мэдэж байгаа шүү дэ гэхлээр урдаас:
- Мэдэж байнаа Ганзориг ахаа. Таныг сайн ойлгож байна. Та яахав дэ, жаахан хүлээчихэлдээ. Гарч л таараа шүү дэ гэнэ. Ингээд дахиад 2 сар би хүлээв. Гэрчилгээ гаргаад өгчих байх гэж горьдоостой. Хуульчтайгаа яриад ямар шалтгааны улмаас надад мөнгө нь төлөгдсөн зогсоолын маань гэрчилгээг гаргаж өгөхгүй байгааг албан ёсоор бичиж өгнө үү гэж компанид хандав. Тэгсэн чинь... намайг компанитай биш борлуулагчтай үгсэн хуйвалдаж нууцаар зогсоол өөр хүний нэрээс өөр дээрээ шилжүүлэхээр тохиролцсон, борлуулагч хуурамч бичиг баримтаар компани хуурсан учир таныг төлбөрөө төлсөн гэж үзэхгүй байгаа, соёлтойгоор борлуулагч Э-тэй өөрөө учраа ол гэсэн утгатай бичиг гардуулдаг юм да. 3,14z! Юу гэсэн үг вэ! Ийм бичиг аваад шүүхэд хандахаас өөр зам надад үлдээгүй. Компанид шүүхэд хандлаа шүү гэж мэдэгдэхэд дураараа болохгүй юу гэсэн хариулт өгсөн.
Ингээд нэгдүгээр шатанд ялсан, компани давж заалдсан. Тэрэнд нь ялсан - компани хяналтын шатанд гомдол гаргасан, гурав дахь удаагаа сая ялж байгаа нь энэ. Одоо цааш заргалдах газаргүй, үнэн гүйцэд яллаа гэсэн үг. Тэгсэн ч гэлээ дээрх хугацаанд бөөн сэтгэлийн шаналал дунд байгаа юм чинь. Яах бол, ийх бол гээд л. Хэдийгээр үнэн миний талд ч гэлээ ялна гэсэн 100%-ийн баталгаа хэнд ч байхгүй шүү дэ. Компаний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хурал дээр сайхан залдаг юм да:
- Үгсэн хуйвалдсан, компанийг хуурахад бараг л цуг залилан хийлцсэн, өөрөө хаа хамаагүй хүнд мөнгө өгчихөөд одоо компаниас гараж нэхэж байна, цагдаагаас удаа дараа дуудсан боловч нэг ч удаа очоогүй ч гэх шиг. 3,14z! Шүүх хурал дээр ингэж цэнэггүй бурж болдог юм уу? Манай өмгөөлөгч найз болохоор: - Наадах чинь юу ч биш, чи гэрчүүдийг яаж мэдүүлгэ өгдөг гэж бодно, хэ-хэ гэж инээгээд тоохгүй.
Тэр гаражаа зарж байгаа гээд надад гэрээ, иргэний үнэмлэхээ үзүүлээд байсан нөхөртэй нэг байранд амьдарч буйн хувьд хааяа таардаг юм. Би энэ хэрэг мандаж эхлэхэд түүнд хэлсэн:
- Чи хоёрын хооронд юман дээр яах гэж худал хэлдэг юм? Гаражаа зараагүй байж зарж байгаа гэж. Муухай санагдахгүй байна уу? Эр хүний замын хүзүү урт, заваарсан юм чинь баригдаж л байгаа биз дэ? Эр хүн жаахан жудагтай байдаг юм, гэхдээ чамайг эр хүн ч гэж хэлэхэд бэрх юм да.
Одоо надтай таарахлаараа гөлс гөлс хийгээд нүдээ нуугаад өнгөрдөг. Түүнийг хурдан хурдан алхаж намайг хараагүй дүр эсгээд зөрөхлөөр нь чаавас, ингэж ч амьдрах гэж дэ хэмээн бодож инээд ч хүрэх шиг.
Дээр дурдагдсан бүх баримт цаасан эх хувиараа надад байгаа. Шүүхэд материал гээгдэж магад гээд нотариатаар баталгаажуулсан хувийг нь өгсөн юм. Цаасан хувийг скан хийсэн файлууд ч бий, өмгөөлөгчдөө нааш цааш байнга илгээж байсан болохоор. Бүгдийг нь энд дэлгэвэл дэлгэж болно л до, гэдхээ яршиг юм да. Тэр заяагүй хам хэрэгтэн Ж, эрүүгийн хэрэгтэй шар махтайгаа хатаж яваа Э, захиалагчаа жийж золигт гаргах оролдлого хийсэн компани Ф-ийн мууг үзэх гэсэн биш ямар.
Найз Д маань тусалж зөвлөөгүйсэн бол би залилуулаад дууссан газар. Адгийн зарга арван хоног гэдэг шиг бүтэн жил заваарлаа цус. Товч бичье гээд бичиж эхэлсэн, сая эргээд харсан - найгүй том пост болж. Одоо дээд шүүхийн эцсийн шийдвэр гарахлаар компани гэрчилгээ гаргах нь уу эсвэл намайг бас шүүхийн шийдвэрээр явуулахнуу гэдэг нь сонин.

29 March 2015
Торгууль бичих шинэ арга
Автомашинтай уншигчидад хэрэг болж мэдэх мэдээлэл.
Нийслэл автомашины зогсоол хотын төвд шинээр нэгийг ч байгуулаагүй. Тэгсэн мөртлөө хувийн хэвшлийн ачигчид хайр гамгүй тэрэг ачдаг. Энэ ариун явдал уу? Мэдээж биш. Гэхдээ өнөөдөр энэ тухай ярих гээгүй юм.
Машиндаа жолооч нь сууж байгаа тохиолдолд торгууль төлөхгүй гэж бодвол эндүүрэл. Ачигч юмуу цагдаа ирвэл хөдлөөд явчихна гэж бодож буй бол гэнэн байна. Нэг танил маань Барсын дэргэд түр зогссон байгаа юм. Цагдаа харагдаагүй гэх. Тэгсэн гэнэт дэргэдүүр нь гар утсан дээрээ бичлэг хийгээд цагдаа өнгөрч. Зөрөнгөө: "хориотой газар зогссон машинуудад хаягаар нь торгуулийн хуудас очих болно" гэж зарлаж. ө.х. цагдаа торгууль бичиж цаг алдаж барилгүй бөөндөж орхисон байгаа юм. Бас нэг тохиолдол: машин автобусны буудлын карманруу орж хүн автал мөн л хаанаас ч юм цагдаа гарч ирэнгүүтээ дугаарыг нь гар утсан дээрээ дараад хоцорсон гэнэ. Энэ юуг илтгэнэ бэ? Замын цагдаа нар зөрчлийг баримтжуулах шинэ аргачлалтай болсны илрэл. Тиймээс мөнхийн сонор сэрэмжтэй байх хэрэгтэй.
Ерөнхийд нь авч үзвэл: дүрэм зөрчсөн бол шийтгэл нь чанга байх хэрэгтэй гэж хувьдаа боддог. Энэ олон хонь хурга нийлсэн юм шиг бужигнааныг халаасанд нь цохилт өгч байж л цэгцэлнэ. Өөр ямарч гарц байхгүй. Торгууль харин шударга байх ёстой. Архи уусан нөхдийг сая төгрөгөөр торгох тухай яригдаад байгаа. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уях нь зөв байлгүй дэ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4 дахин нугалж төлүүлнэ г.м. Мөн цагдаа нарын машинуудыг бүгдийг нь камержуулах нь зөв. Машин зогсоосон, жолоочтой уулзсан, дараа нь машиндаа суулгаад торгууль бичсэн бүх процесс баримтжих ёстой. Олон улсын жишиг рүү бага багаар ойртох нь зөв.
Төгсгөлд нь хөгжилтэй явдал: нэгдүгээр сургуулийн зүүн урд уулзварыг цагдаа зохицуулж байв. Төрийн төлөөлөл жаахан сүр хүч дорой, 20 гаруй насны хүүхдээрээ шахуу амьтан байв зайлуул. Машин гэж пиг. Хичээл тараад эцэг эх, хүүхдүүд олноороо зам гарах гэж машин тэрэгний наагуур цаагуур зүтгэчих гээд түгшүүртэй. School police-д дайчлагдсан залуу явган гарц дээр улаанаар гарах гэсэн хүмүүсийг журамлана. Нилээн бадриун, 40 орчим насны нөхөр байв. Би өнгөрсөн намар өөрөө ингэж гадаа зогссон болохоор тэр залуугийн зовлонг ойлгож л байлаа. Ядаж байхад муухай жавартай зэврүүн өдөр байв. Явган хүний ногоон гэрэл астал цагдаа нөгөө залууруу "Наад хүмүүсээ байлгаж байгаарай!" гэж орилоод машинуудаа явуулах гэв. Тэгсэн school police урдаас нь: "Битгий хуцаад байгаарай чи!" гэж авдаг юм, ха-ха. Тэгээд шууд явган зорчигчдыг зам гаргаад эхэлчихэж байгаа юм. Миний инээд хүрсэн гэж. Хөөрхий цагдаа нам дуугуй болсон, жолооч биш хүнийг яах ч билээ. Төрийн албан хаагчийг хэл амаар доромжилсон гэвэл нөгөөх нь би тэгж хэлээгүй ээ гээд л гүрийчихнэ шүү дэ ;)

27 June 2013
Луйварын like болон share
Янз бүрийн товч дараагүй байхад миний өмнөөс өөр дээрээ лайк дарж, share хийдэг сайтууд байдаг болж. Заваан үзэгдэл байгаа биз? 3,14z, ийм зүйлтэй эвлэрч хэзээ ч болохгүй.
Бодит жишээ: би өнөөдөр орой olloo.mn-рүү орсон юм. Тэгсэн миний FB оллоо-гийн 80 бичлэгээр дүүрчихэж. Үүгээр тогтохгүй оллоо-гийн мэдээллийг би share хийсэн мэт бичлэг friend-үүд дээр нэмэгдэж.
Албан ёсоор мэдэгдье: би новшийн оллоо-гоос сонгуулийн явцын мэдээлэл л унших гэсэн юм. Лайк дараагүй, share тэр тусмаа хийгээгүй. Барьсан тавьсанаа мартдаг дээрээ арай тулаагүй байна гэж бодож байгаа, өөрийгөө.
FB сайн мэдэхгүй болохоор сая нэт-ээс заавар олж уншиж байж оллоо-гийн бичлэгүүдийг далд орууллаа.

internet,
media
15 May 2013
Карт-аар тооцоо хийх
Бар, ресторанд орно. Карт-аар тооцоо хийх үү гэж асууна. Хийнээ гэж хариулдаг. Яг төлбөрөө хийх болно, аппарат ажиллахгүй алдаа заагаад байна болоод явчихна. Надад ийм тохиолдол олон тохиолдсон. Аппаратны алдааг нь харах хэрэгтэй. Нөхдүүд өөрөө салгасан байх магадлал өндөр шүү дэ. Ойрхон байрлалтай ATM зааж барьж тусархаг зан гаргана, бүү автаарай. Би карт-аараа л тооцоо хийнэ гэж зүтгээд бай. Кэш - булингар. Татвараас зайлсхийх гэж тооцоогоо бэлнээр авах сонирхолтой байдаг юм, үйлчилгээний зарим газар.
Labels:
be careful,
helpful hint
18 February 2013
Винтовка
2011 оны 5 сар. Сэк 36 оны винтовка худалдаж авч байх үеийн зураг.
Сая битүүний өмнөх өдөр найзууд Сэкийнд цуглахдаа энэхүү бууг жаал сонирхосон. Гар аргаар бэхэлсэн байсан дуранг авч хаяж бууг анхны төрхөнд нь оруулж.
Сэк винтовкаас гадна 2 цахиуран буутай. Бас л сонирхол татахаар эд.
Гэртээ буу шийдэм хадгалахдаа замаг, сумаа цоож цуургатай саванд хадгалахгүй бол осолтой. Дунд ангид байхад 23-ын ангийн хүүхэд цонхоор буудсан хэрэгт холбогдож тухайн үеийн сэргийлэхийн "Нүгэл буян" сонинд бичигдэж л байсан. Бөхийн өргөөний барилга баригдаж байсан үе, найз барилгын 00-руу гал нээсэн байгаа юм. Төд удалгүй сайн найзын дүү зурагтаар үдшийн мэдээгээр гарсан. Ангийнхаа бас нэг эрх бодоотой цуг. 2 найз хороололд цонхоор буудаж, байрны гаднах зогсоол дээрх машины салхины шил хагалсан байж билээ. Тиймээс хүүхэд буу 2 зохиолдлого багатайг сайн санаж байх хэрэгтэй.

nostalgia,
war
27 January 2013
Латин үсгийн гайхамшиг
Та бүхэнд сүүлийн үед кирилл цагаан толгойтой улсуудад гарч эхэлсэн залилангийн гэмээр аргын тухай мэдээлэл өгье. Энэ тал дээр хойд хөрш лут гаршаад байгаа. Тэр ойлгомжтой, орос хятад 2 бүтэхгүй.
Төсвийн байгууллага бараа, ажил үйлчилгээ худалдан авахдаа ихэнх тохиолдолд нэгдсэн сайт дээр тендерээ байрлуулах албатай байдаг (манай e-procurement.mn сайт шиг гэж ойлгож болно). Улс, муж, хот нь хэдий чинээ том байна, тендерийн тоо механикаар өснө. Компанидаа ажил хайгч тийм мэдээллийн санруу хандаж орсон бол бүх бичлэгийг нэг бүрчлэн уншиж барахгүй. Тиймээс хайлтын систем ашиглана. Энд гол "но" оршино до. Тендерээ зарлаж буй этгээд зараа оруулахдаа А, О г.м. аль аль цагаан толгойд адилхан бичигддэг үсэгнүүдийг кириллээр биш латинаар оруулдаг байна. Ингэснээр хайлтын ямарч систем хэзээ ч түлхүүр үгээр тухайн тендерийн мэдээллийг гаргаж ирэхгүй. Зар байна уу? Байна. Уншигдах уу? Уншигдна. Гэхдээ хайлтаар бол олдохгүй. Энэ тендерийн зарыг тавьсан этгээдийн танил тал л түүнийг яагаад ч юм хайгаад олчихсон байна. Элементарно, Ватсон!
Одоо туршилт: e-procurement сайтруу ороод "зам засвар" гэсэн түлхүүр үгээр хайлт гүйцэтгэхэд 117 мэдээлэл гарч ирж байна.
Дараа нь "зaм зaсвaр" гээд 3 а үсгийг латин болгоход:
Үүний яг эсрэг үйлдлийг гүйцэтгээд байгаа тухай л тайлбарласан юм.

27 November 2012
Auditory Hallucinations
Хий зүйл хэрхэн сонсогддогийг дуурайлган бүтээж. Чихэвчээр сонсох хэрэгтэй. Ийм өвчтэй бол солиорох нь аргагүй юм, арай гэж сонсож дуусгалаа 4 хүрэхгүй минутын бичлэгийг.
Labels:
be careful
Subscribe to:
Posts (Atom)