UPD 2015.01.06 08:51
Зөв хариулт: Дөн өвлийн хүйтнээр хамаг хаалга цонхоо нээж орхиод хөршийндөө хэдэн өдөр амьдардаг байж. Зарим газар ингэж байшингаа орхихын өмнө улайсгасан индүү өрөөний голд үлдээдэг туршлага бий. Байшин хөрөөд ирэх цагт жоомнууд дулаан бараадаж индүүний ойролцоо бөөгнөрдөг бөгөөд тэндээ осгож үхдэг. Эргээд жоомныхоо сэгийг цэвэрлэх ажлаа хөнгөвчилж буй нь энэ.
Дашрамд хэлэхэд, манайд ч гэсэн бөөснөөсөө ингэж л салдаг байсан. 40-50-иад онд дотуур байрны хүүхдүүд үстэй өмдөө идэр есийн жавраар гадаанаа өлгөдөг байсныг олон хүн гэрчилнэ. Тэгээд хэд гөвж аваад оруулна.
UPD 2015.01.04 20:39
Зөв хариулт хараахан ирээгүй байна.
Тусламж: ан амьтан оролцуулалгүй устгадаг.
2015.01.04 22:30
Оросууд маш их жоомтой. Жоомноосоо цэрвээд ч байдаггүй. Горький "Детство" зохиолдоо бага насандаа өвөө эмээгийндээ ирчихээд пийшин дээр хэвтэж байхад жоом хөлийг нь гижигдээд гэж энгийн үзэгдэл шиг бичсэн байдаг. Би сайн санадаг юм, 80-аад оны төгсгөлд одоогийн XV хороололд нэг орос айлд аавтайгаа хальт ороод гарснаа. Тэнд 5 минут хэртэй болсон хэдий ч цочиролд ороод амжсан. 1-рт: тэр үнэр. Хулмас гэж юу байдгийг тэгэхэд мэдэж авсан. 2-рт: жоом нь. Шалаар том том шар жоом хүнээс огт айсан шинжгүй "зугаалж" байж билээ. Ямар нэг архичин ч юмуу хүнд гарын гэр биш, армийн офицерынхоор орсон нь тэр шүү дэ, хэ-хэ.
За миний бага насны дурсамж ч яахав, жоомтой таавартаа оръё. Асуулт: Тосгоны оросууд жоомтойгоо хэрхэн тэмцдэг байсан бэ? Шийдэл мэдээжийн хэрэг а) Энгийн б) Үнэ төлбөргүй в) Үр дүнтэй (гэрт буй бүх жоом устгалд хамрагдна) г) Орон байр, оршин суугчид хохирохгүй байх хэрэгтэй. Ийм ямар арга байна?

Хулгана?
ReplyDeleteМуур хуу хамдаг гэж дуулж байсым бн
ReplyDeleteХулгана
ReplyDeleteЁжик жоомыг сайн цохьдог гэж дуулсан
ReplyDeleteСамагон цацдаг юм болов уу
ReplyDeletebaishingaa shataachihgui u
ReplyDeleteӨлсгөж алах. кккк
ReplyDelete