23 May 2019

Placebo - A Million Little Pieces

Ойрын хараа

Өглөө зүгээр. Өдөр зүгээр. Харин орой болоод байгалийн гэрэлгүй болонгуут компьютер, гар утас, ном сонин харж чадахгүй болсон. Бүрэлзээд уншигднаа гонж. Хэсэг тарчилсны эцэст "Ерөөсөө болъёо, мазохизмаар занималдаад яахав, тэр шил милийг нь хийлгэе" гэж шийдэв.

20 May 2019

Beck - Up All Night

25/17 - Пока не выключат свет

Хэлцэл

Thomas Hobbes-ын хэлсэнчлэн "Covenants, without sword, are but words". Эрт дээр үеэс бүх дүрэм хэлцэл "Зөрчсөн бол шийтгүүлнэ" гэсэн гол агуулгатай байж ирсэн. Шийтгэл хүртээхийн тулд "илд, сэлэм" нь хэрэг болоод байгаа юм.

14 May 2019

Richard Clayderman - Another suitcase in another hall

Наалт

Машин дээрээ наалт наах нь эзнийх нь асуудал. Ралли-д оролцоогүй бол есөн шидийн хаа хамаагүй наалт нааж яадаг юм бол гэж хувьдаа гайхдаг.
Арын салхины шилэн дээр хүүхэлдэйн киноны баатрууд наалттай. Юм наах талбай том, жолоочын өмч биш болохоор автобусууд есөн шидийн наалттайгаараа бусдыгаа тэргүүлнэ.
Клубын наалт үндсэндээ арын шилийг эзэлж. 
ВИП хүүхдийн автобус. 
Нэг гэрэл дээр нь сахиус, нөгөө талынх дээр нь чөтгөр. Хүн хүний гоо сайхны мэдрэмж өөрөөс хойно яахч арга байхгүй.
Нийтийн тээврийн хувьд сурталчилгаа байршуулж, эсвэл сошиалд мэдээлэл түгээж болно л до. Тэрийгээ чанартай гүйцэтгэх хэрэгтэй, жишээ нь: 

Brainstorm - Maybe

13 May 2019

Зөв сурталчилгаа

CIA хятад ба оросын аюулыг гоё дүрсэлж.

Спойлер

Спойлердох гэж гоё термин сүүлийн үед гарч ирсэн.
Тохиолдол №1: Ажлын залуу FB-кээ түр хааж орхисон. Шалтгаан нь GOT.
Тохиолдол №2: Дунд охин ярьж байгаа юм. Манай ангийн нэг хүүхэд Avengers Endgame-ийг үзэх гэж байгаа гэнгүүт үзсэн хэд нь барьж авч хананд шахаад, гарыг нь алдалж барьж байгаад чихэнд нь ийм ийм юм болсон, тэр тэр үхсэн гээд бүгдийг нь ярьчихсан. Нөгөөх нь яг уйлах гэж байгаа юм чинь.

10 May 2019

Шороон бороо

UPD 2019.05.10 19:49
Өнөөдөр хэн нэгэн нь арын шилэн дээр "Цэвэрлэ" гэж бичээд үлдээсэн байна.

2019.05.10 01:39
Сүүлийн хэдэн өдөр зав тун тааруу байлаа. Ер нь хувь хувьсгалын ажил давхцаад чөлөөт цаг улам л багасаад байх юм. За тэр яахав, учир нь олдох асуудал, үндсэн сэдвээрээ ярилцъя.
Арав орчим өдрийн өмнө бороо орсон. Борооны өмнө шороо гэдэг нь яг болсон. Борооны дуслууд агаарт тогтсон шороо тоосыг хамаад доошилсон. Үр дүнд нь угаагдсан байсан машин ийм болж байна лэ:
Тэрэг маань одоо ч гэсэн загал хэвээрээ байгаа. Би оройтож харьж байсан бөгөөд хайран цагаа машин угаалга дээр өнгөрөөхийг хүсээгүй. Амарсан нь дээр байлгүй дэ.
Угаалгаагүй нь болсон. Учир нь өнөөдөр машин дээр нэг урод юу нь мэдэгдэхгүй зүйл цацсан байв. Сүү ч юмуу сүүтэй цай ч юмуу бүү мэдээ цус гэж. Гол нь байгууллагын доор паркалсан байсан, орон сууц биш. Ажил дээрээ аяганы ёроол дахь шавхруугаа цонхоороо цацдаг юмуу хаашаа юм, бүү мэд. Дебилизм эмчлэгддэггүй гэж үнэн юм да, хэ-хэ.

Cigarettes After Sex - Sweet