27 October 2019

Герман шошго

Герман хэл эвгүй юм.

Screenshots

Цагдаагийн ерөнхий газраас ирсэн SMS-үүд. Тэр хамгийн сүүлчийнхийн хувьд - замын хөдөлгөөнд дураараа оролцож буй нөхдүүд арай л их байнаа. Арга хэмжээ авахгүй байсаар бүрэн анаархи зам дээр зонхилж байна шүү дэ.
Тээврийн прокурор бусдаас юугаараа дутах билээ. 
Бидэнд ганц хоёр алхамын цаадхыг харах чадамж байсангүй. Яагаад бүтэн жил болж байхад сурталчилгаа, анхааруулга явуулсангүй вэ? Эхний хүмүүс угаартсаны дараа л санамжууд ирж эхэлсэн. Хотын утаа багассан, үүнтэй маргах арга байхгүй. Цахилгаанаар асуудлаа бүрэн шийдтэл ядаж бага угаартаж байвал бүгдэд л сайн. Энэ асуудлаар улс төр хийх нь буруу. Иргэдээ хамгаалах боломж байсныг харж чадаагүй нь л харамсалтай. 

Sirotkin - Выше домов. Вечерний Ургант


Хэдэн сарын өмнө Live бичлэгийг нь нийтэлж байсан байна.

17 October 2019

Сүүлийн үеийн мэдээ

Зав муутай байгаа. Нэг шалтгаан нь - зуслан дээр барилгын ажил явагдаж байгаатай холбоотой. Энэ тухай томоос том, уртаас урт пост оруулнаа. Одоохондоо яахав, халаалтаа яаж шийдэх вэ гэж бодож сууна. Туршилтын журмаар Xiaomi-гийн ухаалаг smartmi радиатор хятадаас дүүгээрээ захиалж авчрууллаа (компани нь надад үйлчилж байгаа шиг бүх харилцагчиддаа үйлчилдэг бол том респект). Сая зуслан дээрх 3х5 хэмжээтэй түр байшинд тавьчихаад ирлээ, хүйтэнд ажиллуулж туршина да ойрмогхон. Өмнө нь би Коузи хэмээх орос халаагуур туршичихаад сууж байгаа юм. Харьцуулалтыг нь дараа бас бичнээ, хэрэгтэй мэдээлэл байх болов уу.
Радиатортой цуг урд нь захиалсан кофе ба кемексууд ирсэн.
Том ба жижиг - гэрт болон ажилд зориулж авсан.
Тэгээд гүц шиг хэлбэртэй болон 3 аяга кофе найруулчих төмөр фильтэртэй жижиг сав бас ирсэн.
Хоёр долоо хоногийн өмнө Сэкийн зуслан дээр 2019 оны хаалтын үйл ажиллагаа хэрцгий явагдсан. Би хамгийн сүүлд хэзээ ингэж шартсанаа санахгүй байна, аюул. Маргааш нь арай гэж л боссон. Алкоголиос бүрэн татгалзах нь зөв шүү хэмээн өөртөө ухуулаад л хэвтээд байсан. Одоо ч мэдээж өөр бодолтой байна л да, гэхдээ ер нь кусаж барих сонин биш болоод удаж байна. Найзуудтай уулзаад даварсныг эс тооцвол их хүмүүжилтэй байгаа.

На заре

UPD 2019.10.17 00:31
Баста-гийн хувилбар.


UPD 2019.04.18 20:06
Вечерний Ургант-аар гараад амжиж өчигдөр. Хөгширчээ, хоолой нь ч сууж.


UPD 2019.04.16 21:41
Гурван жилийн өмнө нэг дууны тухай пост оруулж байсан юм. Тэгсэн энэ дууны өмнө нь нийтлэгдэж байгаагүй клип YouTube дээр тавигдангуутаа 10 хоногт 1,3 сая хандалт аваад бузарлаж буй юм байх. Эхний өдрүүдэд нь хиймэлээр хандалт цуглуулж байна гээд YouTube блоколж орхисон байсан. 30 гаруй жил дарагдсан материал гэсэн үг.


Сүүлийн үед нэрд гараад буй дуучид хүртэл каверыг нь хийгээд амжиж.


2016.09.19 16:51
Гришковец Brainstorm-той дуулсан хувилбар 2015 онд нийтлэгдэж байсан. Энэ удаа Бигуди хамтлагтай дуулсан хувилбарыг нь оруулав.
.: Линк устсан байсныг сэргээв :.

Харин энэ 1987 оны бичлэг. Хөгжимчид, үзэгчид, хөдөлгөөн, хувцаслалт анхаарлын төвд.
.: Линк устсан байсныг сэргээв :.

14 October 2019

Brutto Nostra - Мельхиор и Каспар

UPD 2019.10.14 21:36
03:51 дээр "Соло обиженного Бальтазара" гэж байгаа. Гэвч надад "Соло отпизженного Бальтазара" гэж дуулдаад байгаа. Орос хэлний мэдлэгт тань дусал: отпиздить - зодох, спиздить - хулгайлах, пиздеть - худал ярих юм шүү, андуурав.

2019.10.03 23:06

Вася Обломов - Живи

07 October 2019

HB!

Хар багын найз (ард олонд Ёжик нэрээр танигддаг болсон) Далайдаа төрсөн өдрийн мэнд!
Олон жил биднийгээ баясгаарай.

03 October 2019

ШУГТЭ

7-р сард тус эмнэлэг дээр хэдэн өдрийг өнгөрүүлсэн. Манай улсын эрүүл мэндийн системийн тогтолцоо буруугаас уу өөр учир шалтгаанаас уу - улсын хэдэн том эмнэлэг нь ачааллаа дийлэхгүй үнэндээ л цэвэр эмч ажилчдын хичээл зүтгэлээр ажил нь явж байна. Өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллана гэдэг бахархууштай. Би хувьдаа 3-р эмнэлгийн эмч сувилагч нарын ур чадварыг өндрөөр үнэлсэн. 
Дутагдал нь: Эмнэлэг өвчтөнүүдэд л анхаардаг. Өвчтөний ар гэр үндсэндээ коридорт амьдардаг гаж тогтолцоо байдгийг мэдэж авсан.
Дээрх зөвлөмжийн ихэнх заалт зөрчигддөг. Нэг эмчлүүлэгчийн ар гэрээс хамгийн багадаа 2 хүн байдаг, 10 гаран хүн ирсэн байхыг ч харсан. Хоол ундыг хязгаарлах ямарч боломжгүй - хүмүүс шатан дээр, коридорт халуун савтай хоол цай идэж уугаад л суудаг. Эвхдэг сандал, гудас хөнжилтэй ирсэн ар гэрийнхэн ч цөөнгүй. Тамхи бол татахгүй ээ хаа очиж. 
Халаасны хулгай замбараагүй их юм шиг байгаа юм, анхааруулга алхам тутам таарна.
Мэдээлэл хүргэлт бас сайнгүй талдаа. Иймэрхүү самбараас л жаахан юм мэдэж авахаас бус жишээ нь эмнэлгийн сайтаас бол хэрэгтэй мэдээлэл олдохгүй. 
Мэдээллийн чухал эх сурвалж - тэнд хүнээ сахиж буй ар гэрийнхэн. Хоорондоо мэдээлэл солилцсоноор ихийг мэдэж авдаг юм билээ. Өвчтөн хагалгааны дараа сэхээнд байхад хамгийн хэцүү - ямарч сураг байхгүй. Сувилагчаас асууна - хэвэндээ гэсэн ганц хариулт хэлнэ. Дотогш  оруулахгүй. Ар гэрээс нэг хүн ойрхон байх ёстой гэж шаарддаг: 1-рт эм тарианд гүйнэ, 2-рт өвчтөний биеийн байдал муудаж магад. Тиймээс цонхны дэргэд шатан дээр суугаад хүлээхээс өөр зам байхгүй.
Эм тариаг ээлж солигдох болгонд авчруулдаг. Бөөнөөр нь аваад өгье гэхэд авахгүй, зөвхөн тухайн өдрийн хэрэглээнийхийг л авна. Хэл ам гардаг биз бодвол. Шатан дээр сууж байгаа зовлон нэгт хүмүүст утасныхаа дугаарыг үлдээгээд ойр зуур гарч болдог, тэрний ар гэр гэж дуудвал залгаарай гэж захиад. Зовлон хүмүүсийг ойртуулдаг гэж үнэн шүү: шатан дээр хүмүүс зовлонгоо хувааж яриад, цайгаа хувааж уугаад сууцгаадаг. 
Эмнэлэг интернэтгүй. 1-р давхарт free wi-fi байсан хэдий ч ажиллагаагүй юм билээ. Интернэт ч яахав, эмнэлэг хангах албатай ч биш, дата худалдаж авах боломж нь нээлттэй байхад. Гол асуудал - цахилгаан. Утас цэнэглэчих ганц ч залгуур public area-д байхгүй. Хайгаад хайгаад олохгүй. Уг нь байсан юм билээ, тэгээд бүгдийг нь сугалаад нүхийг нь замаскадаад будчихсан. Бодвол галын аюулгүй байдлаа хангах гэж тэр биз. Powerbank л аминд орж байлаа. Зарим хүмүүс цайны газар, аптекийн ажилтнуудад 1-2 мянган төгрөг өгөөд утсаа цэнэглүүлж байсан.
Нэг давхарт олон тооны ATM бий. Windows үйлдлийн системтэйг нь мэдсэн. Бас хульхины ундаа зардаг автомат бий, нэг шөнө 1500 төг залгиулаад ундаагаа авч чадаагүй.
Төлбөр тооцоо бүрэн шилэн болж. Хагалгаанд орлоо - ашигласан материал нь бар кодтойгоо ар гэрийхний гар дээр ирнэ. Тооцооны хуудас нь тусдаа, бүх зүйл ойлгомжтой.