27 February 2010

Sony VAIO

Байгууллага шинэ laptop авч өгөв. Шинэ тоглоомтой болсон хүүхэд шиг баярласан гэж жигтэй.

R.E.M - Imitation Of Life (Live)

Жилийн засал

Маргааш шинийн 15. Багтаж жилийнхээ заслаа хийлгэх гэсэн хүмүүс хийд дацангуудаар пиг. Миний хувьд бүхий л төрлийн шашинд адилхан ханддаг буюу төдийлөн ач холбогдол өгдөггүй. Засал хийлгэх, гэртээ ном уншуулах процесс иймэрхүү байдагсан бол би 100% дэмжихээр байна. Үүнд: интернэт ороод таалагддаг сүм ч юм уу хийд, дацангийн сайтруу орлоо. Гэр бүлийн хүмүүсийн нэр ус, төрсөн он, жилийг орууллаа. Данснаас хэдэн төг шилжүүллээ. Хариуд нь мэйл-ээр уншуулах ёстой номууд mp3 форматаар ирдэг ч юм уу татаж авах эрх нээгддэг. За тэгээд гэртээ нөгөө файлыг нь аажуухан, чихний үзүүрт сонсогдох төдий тавьчихаад, сөөм урттай хүж, чимх арц асаасан шигээ гэр орны ажлаа хийгээд. Хэнд ч хүндрэлгүй, бүгдэд ашигтай.
Одоо нөхцөл байдал ямар байна?
1-р вариант: сүм дацан орж нэр усаа бичүүлээд дараалалд зогсож зогсож номоо уншуулна
. Шахцалдаад л, түлхэлцээд л, зөгийний үүр шиг дүнгэнэсэн, ямар ч агааржуулалтгүй танхимд өвлийн хувцастайгаа хөлрөөд л.
2-р вариант: лам гэртээ зална. Хоол унд хийгээд л, байдаг бүхнээрээ дайлаад л, өргөл барьц бариад л. Нэг л том нөхөр бөөн шавар шавхай чирсээр орж ирээд хойморт тухалж ном уншингаа хаа тааралдсан газарлуугаа будаа цацсанаа 3 өдөр бүү цэвэрлэ гэсээр гарч одно. Шавхай яах юм? Газар хэвтэж зурагт үзмээр байна ш дэ. Шавхайгүй байсан ч гэсэн будаа доороос хатгаад хэвтүүлэхгүй.

26 February 2010

Сэтгэхүйн бодлого

UPD 2010.02.26 15:00
2 дахь бодлогын хариу: Киноны зураг авалт явагдаж байж. Бүх зүйл зохиомжийн дагуу болж байсан боловч тагтнаас унасан жүжигчинг аюулгүйн дэр дээр авах ёстой ажилтан алдаа гаргаснаас болж шоронд явж.


UPD 2010.02.24 09:00

Сэк-ийг одоо юу гэх вэ дэ. Монголын Анатолий Вассерман юм уу да.
Дахиад нэг сэтгэхүй шалгасан сорилт.
Нөхцөл: Балкон дээр 2 нөхөр зодолдож байв. Доороос нь олон хүн ажиглаж байх юм. Нэг нь нөгөөгөө цохиод тагтнаас унагаагаад алчихаж. Сонирхолтой нь цохьсон этгээд биш доор байсан хүмүүсийн нэг шүүхээс ял авч.
Асуулт: Яагаад?

2010.02.23 18:41

Сэтгэхүйгээ сорь.
Нөхцөл: Цэргийн сургуулийн холбооны сонсогчид шалгалт өгч байв. Гэнэт нэг сонсогч шууд босоод багш дээрээ книжкаа барьсаар яваад очив. Багш нь ч шууд онц тавиад гаргав.
Асуулт: Яагаад?

25 February 2010

ОХУ (3) : Канад (7)

2010.02.25 14:00
Хүлээн зөвшөөрөхөөс өөр яалтай ч билээ.
Зураг: http://drugoi.livejournal.com

2010.02.25 10:01
2-р үе дууслаа.
Эдлүүлж байна да оросууд.

Canon EOS 500D

Мечты сбываются. Вот и сбылась мечта идиота.

24 February 2010

Мертвые Дельфины - На моей луне

Ийм хамтлаг бас байдаг юм байна.

Черный квадрат

Шатны талбай дээр байсан "тамхи татах хориотой" тэмдгийг хэн нэгэн нь хуу татаж орхиж.
Хэнд ч хэрэггүй хар дөрвөлжин байж байсан дор гээд тайлбар бичиж өглөө.
Малевичийн энэхүү уран бүтээлийн тухай уншиж болно.

23 February 2010

Pivot

Янзын гоё хийж. Санаа нь ч өвөрмөц.

Pivot from Pivot on Vimeo
Киноны сайт: http://pivotthemovie.com/

Шүргэлцээн

Гудамж талбай, олон нийтийн газар хажуугаар яваа, зөрж буй танихгүй хүмүүс шүргэх, наалдах, биеэнд хүрэхийг үнэн голоосоо үзэн яддаг. Тиймдээ ч зах, дэлгүүр, олон хүн бужигнасан газраар явах дургүй.
Автозам дээр үхэх гэж буй мэт зүтгээд байдаг пидоруудыг ч ойлгодоггүй. Урд машин байхад араас 80 сигналдаад яах юм? Тийм л яараад байгаа юм бол буугаад гүйлдээ, эсвэл дээгүүр нисээд гарна биз.

Single photo

Ажил хэрэгч хүүхдүүд байна.Зураг: http://semas.livejournal.com/

Өдрийн өнгө

Битүү шавар шавхай. Өөр юу ч алга.

22 February 2010

PSB - It's a Sin

Дуртай хамтлагуудын нэг.

UB-2

Тэрэлж, УБ-2. Сонин содон зүйл энд төдийлөн их биш.
00 шиг л 00.Чийдэн шиг л чийдэн.
Товч шиг л товч.Цахилгааны самбар ч мөн адил.Харин зогсоолын тэмдэг нь Эрдэнэмандалд тааралдсан хувилбартай төстэй.
Ганц үнэн зүйл гэвэл УБ-2 бүх талаараа Нүхтийг дагуулахгүй.

Иргэний бүртгэл

Төрийн үйлчилгээ гэхээр л хүнд суртал, чирэгдэл байдаг цаг өнгөрч буй бололтой. 5 дахь өдөр хуучнаар Иргэний бүртгэл мэдээллийн төв, одоогоор Улсын бүртгэлийн ерөнхий газар оров. Хэд хэдэн зүйл таалагдав.
1-рт: сайт дээрээс нь хэрэгцээтэй бүх мэдээллийг олж чадсан;
2-рт: ямар ч дараалалд зогссонгүй, хэдхэн хүн байсан, хурдан шуурхай үйлчилсэн;
3-рт: маягт нь маш энгийн, дурын мудак асуудалгүй бөглөхөөр заавартай;
4-рт: цаг бол цаг, хугацааг нь сунгасан гадаад паспортыг яг цагт нь гаргаж өгсөн.

Тэспетролеум ШТС

Уламжлал ёсоор хаа таарсан газраас шатахуун авсаар явна. Өөрийн ходоодыг төдийлөн хайрладаггүй хүн машины моторт санаа зовох бол илүү зан.
Цөөхөн тааралддаг ШТС-уудын нэг.
Энд ШТС-ын нутаг дэвсгэр дээр машин засах хориотой гэсэн шинэ тэмдэг бий.

19 February 2010

Single photo

© DeAnna Masella

Биатлон

Ванкуверт өвлийн спортын наадам ид үргэлжилсээр. Үзүүштэй төрлүүдийн нэг - биатлон. 15 км-ийн эмэгтэйчүүдийн буухиад 3-р байранд Беларусийн Даръя Домрачева гэдэг бүсгүй орж. Гол нь энэ бүсгүй өмнө нь олон улсын тэмцээнүүд дээр өөрийн байг буудахгүй өөр хүний байг буудаж байсан, хэвтээ байрлалаас гал нээхийн оронд ганцаараа босоогоороо буудсан "арвин туршлагатай" нэгэн. Аль аль тохиолдолд гаргасан алдаанаасаа болж шагналт байр нь мултарч байж, хөөрхий. Одоо баяр хүргэхээс өөр яахав.

Настай хүмүүсийг бүү гомдоо

Түрүүч нь энд.
Oakland-ад 67 настай эр хар залууг нүдэж орхиж.

Тэгээд интернэтийн баатар болж.

Харамсалтай нь сүүлд нь цагдаад баригдаж. Гэхдээ маргааныг мань эр эхлээгүй, түрүүлж цохиогүй болохоор гайгүй биз.

Ил захидал

Энхээгээс мэйл ирж.

Серега - Загубили Лялю

Нэг ч үг гээхгүй ойлгож байгаа бол өөрийгөө орос хэлэндээ гайгүй болж гэж үзэж болно.

Бак

Хүний машин тэрэг барьж яваад ШТС орох үед хэрэг болж магад мэдээлэл.
Машины хянах самбар дээр түлшний савын таглаа аль талдаа байрлаж буйг заасан сум байдгийг та нар анзаарсан уу? Яахав, минийх дээр бичээтэй тул ойлгомжтой. Ихэвчлэн жижиг гурвалжин тэмдэг л байдаг.
69-тэй жолооч нарт ямар ч хамаагүй л дэ. 2 талдаа бактай юм чинь. Ингэхэд 69-ийн түлшний саваа сольдог товч нь тасархай гоё шүү. Левый бак, правый бак гэсэн бичигтэй жижиг төмөр унтраагуур шиг зүйл.
Мөн
бензобак буюу түлшний савыг манайхан ихэвчлэн "банк" гэдэг.
- Банкны тагаа нээлдээ! гэж шатахуун түгээгч зандардаг.

Автобусны чиглэлүүд

UPD 2010.02.19 09:35
Сансарыг би андуурч. Нэмэгдсэн чиглэл:

8 - Яармаг (?)
11 - Нисэх
13 - Шар хад
7 буудал болон Чингэлтэйн чиглэлийг санаж буй хүн байна уу?
Би завтай зайтай, вэб программчлал хийдэг байсан бол нийтийн тээвэрт зориулсан галзуу сайт бүтээх байлаа. Он оны түүхтэй, автобусны билетүүдийн болон хөнгөлөлтийн үнэмлэхнүүдийн загвартай, шугамд явдаг байсан унаануудын фототой. Манайд тийм музей ч байхгүй шүү дэ.
За за, нөгөө "Махтайсан бол гурил олоод, хажуу айлаас давс сонгино зээлээд нэг сайхан бууз хийж идэх юм сан" гэдэг шиг зүйл ярьж байна.

2010.02.18 14:43
80-аад оны төгсгөл, 90-ээд оны эхэн үеийн автобусны чиглэлүүдийн дугаарыг санах гээд оролдоод үзье. Миний мэдэхийн:
1 - Улаанхуаран
10 - Сансар
16 - Хайлааст
21 - Хорин нэг
26 - МУИС 5 шар
Өөр юусан билээ?

Бага бүлэг

Өнөөдрөөс бага маань цэцэрлэгт явж эхлэв.

18 February 2010

Чибарушка

Чебурашка?

Лев Толстойн бодлого

Маш энгийн бодлого.
Худалдагч малгай зарж байв. Үнэ нь 10 рубль. Нэг хүн ирж малгайг нь өмсөж үзээд авахаар болов. Гэвч түүнд 25 рубль л байв. Худалдагч хүүгээ хажуугийн дэлгүүрлүү мөнгө задлуулахаар гүйлгэв. 10+10+5 гэж задлаад ирж. Худалдагч 15 рублийн хариултыг нь үйлчлүүлэгчид өгөв. Хэсэг хугацааны дараа хажуу дэлгүүрийн хүн орж ирж түрүүчийн задлуулсан 25 рубль хуурамч байна гэв. Малгайны наймаачин яалт ч үгүй мөнгийг нь эргүүлэн өгөв.
Асуулт: Малгайны худалдагчийг хэдий хэмжээгээр хульхидаж вэ?

Кино - Музыка волн

17 February 2010

Бенз сигнал

Бенз-үүдийн сигнал бусад бүх машины сигналаас өвөрмөц, хаана ч дуулсан ялгагддаг.

Бүжиг

Привет, Морриконе

Alex Astero Remix хувилбар. Уг нь Шнуровын уран бүтээл л дэ.

16 February 2010

Шинийн 2-ны сар

Энэ жилийн хаврын эхэн сар 2 шинийн нэгэнтэй гээд байгаа. Би хувьдаа үүнийг дэмийрэл тооцооны алдаа гэж үзэж байгаа боловч олныг дагахаас өөр яах ч билээ. Нэгэнт л байдал ийм байгаа хойно өнөөдөр гарч буй сар шинийн 2-ных болж таарч байна. Зураг уламжлал ёсоор тааруухан гарч.

Цээж бодлого

Н. П. Богданов-Бельскийн 1895 онд бүтээсэн «Устный счёт. В народной школе С. А. Рачинского» нэртэй зураг Третьяковын галерейд бий. Зурган дээр XIX зууны сургууль, тооны хичээл дээр багш нь цээж бодлого бодуулж буй дүрслэгдэж. Багш нь Сергей Александрович Рачинский гэдэг бодит хүн юм. Тэрбээр Москвагийн их сургуулийн профессор, ботаникч математикч нэгэн байж. 1872 онд Рачинский өөрийн төрөлх тосгон Татевод буцаж ирээд тариачидын хүүхдүүдэд зориулсан дотуур байр бүхий сургууль бий болгожээ. Богданов-Бельский дээхнэ үед түүний шавь байсан бөгөөд хичээлийн уур амьсгалыг энэхүү зурганд дүрсэлжээ.
Ингэхэд самбаран дээр ямар тоо бичээтэйг сонирховол:
Би цээжээрээ бодох гэж нэг оролдож үзээд, будилаад, дургүй хүрээд хаячихлаа. Өөрсдөө энэхүү бодлогыг цээжээр бодох гээд нэг оролдоод үздээ. XIX зууны тариачины хүүгээс XXI зууны сэхээтэн ямар ялгаатайг мэдрэх болно.

Delas

Юу сурталчилаад байгааг нь ойлгосонгүй. Сайт нь испани ч юм уу португалиар юм байна.
Харин зурагнууд нь (тэр дундаа Che) таалагдлаа.

15 February 2010

Үхлийн тун

Хэрэв танд ямар нэг зүйлийг хэтрүүлэн хэрэглэж нарт хорвоогоос халих хүсэл төрөх юм бол доорх мэдээлэл хэрэг болж мэднэ.

1. Алкоголь
Үхлийн тун - нэг суурин дээр 3 шил архи. Хүний цусан дахь алкоголийн хэмжээ 5-6 промилл-д хүрэх буюу нэг дор 400-450 мл цэвэр спирт (энэ нь 1-1,5 литр архи) уухад бараг л яваад өгнө.

2. Витаминууд
5000 үрэл идээд үз. Гипервитаминоз гэдэг сайхан зүйл бий. Жишээ нь: А витаминаар организмаа бөмбөгдөвөл толгой өвдөж эргэнэ, дотор муухай болно, пульс нэмэгднэ, ухаан алдна, таталт өгнө. В1 витаминий хувьд элэг бөөрийг жагсаалаас гаргана. В12: пульс ихэснэ, цус өтгөрнө. D2: сульдна, ам цангана, халуурна, даралт ихэснэ, амьсгалхад хэцүү болно, пульс унана. Е: нүдний торон давхарганд цус харвалт өгнө, бөөрний дутагдалд орно г.м. олон шид бий. Та нар ойлгосон байх, найдвартай нь дээр гээд мульти, поли витамины комплекс сонгох нь зөв. Гол нь богино хугацаанд витаминуудыг хэрэглэхгүй бол шээсээр дамжаад гадагшилчихна. Бөөрнийхөө үйл ажиллагааг гүйцэж чадвал - сайн уу өвөг дээдэс минь.

3. Нар
8 цаг халуун наран дор бай. Дулааны боломжийн цохилт хүртэхийн тулд хүнд 2-8 цаг шаардлагатай. Бие чинь сульдна, толгой өвдөж эргэнэ, чихэнд шуугина, улмаар биеийн халуун 40-42 хүрнэ, бөөлжинө, амьсгал болон пульс ихэснэ, дэмийрнэ, даралт унана, ухаан алдна. Гол нь яаж ч хэцүү байсан сүүдэр, сэрүүн газарлуу дөхөж болохгүй.

4. Никотин
Найзаа, хэдийгээр хэцүү сонсогдож буй ч нэг дор 94 янжуур татах хэрэгтэй.

5. Давс
Хэцүү нь үнэн, гэвч нэг суурин дээр 250 гр. идэхээс наашгүй бололтой. Давс ихэссэнээс цусан дахь даралт огцом нэмэгднэ. Улмаар уушиг юм уу тархиар л явчих байх.

6. Кофеин
Сууж аваад сайн чанарын 150 аяга эспрессо захь. Босолгүй ууссар дуусга. 30 мл-ийн аяга гэж тооцвол 4,5-хан литр шүү дэ.

7. Ус
8-10 литр. Хүний норм 1,5-2 литр. 3-4 дахин илүү их ус хэрэглэвэл усаар хордох үзэгдэл явагдна. Организм дахь ус, эрдэс давсны бодисын солилцоо алдагдаж, бөөр чинь уусан зүйлийг чинь гадагшлуулж амжихгүй.

8. Тог
Үхлийн тун - 0,1 ампер. Найдвартай арга - цахилгаан сандал (АНУ-ын дор хаяж 6 мужид байх ёстой). Хүчдэл 1700-2400 вольт, тогны хүч нь 6 хүртэл ампер. 20 сек.-с минут хүртэл үргэлжилэх хугацаагаар 2 удаа хүчдэлийг өгдөг. Бүх зүйл ok бол 1/240 сек.-д ухаан алдаад тэр дороо мажийна.
Сандал олдох мэдээж хүндрэлтэй. Ахуйн тогоо ашигласан ч болно. Ванн-тай усанд нь асаалттай үсний фен шидэж алаад байдаг кинонууд үнэн юм шүү. Нойтон гараараа уртхан шиг хадаас барьж байгаад энгийн 220 вольтийн розетканд хийгээд үзэх хэрэгтэй. 0,1-0,2 ампер авах нь бат. Цохиж буй тогноос өөрийн хүчээр гараа салгах боломжтой нь 0,01 ампер шүү дэ. Тиймээс 1-3 сек. дараа амьсгал чинь зогсож, зүрхний үйл ажиллагаа алдагдна. Амжилт хүсье.

9. Шумуул
500,000 хазуулах хэрэгтэй. Эмэгчин шумуул дундажаар 2,6 мг жинтэй бөгөөд өөрийн жингээс 2 дахин их цус сорж чаддаг гэхээр 5 мг буюу 0,005 мл болно. Цус хүний биеийн жингийн 7% орчимыг эзэлдэг, нас бие гүйцсэн эрэгтэй хүнд 5-5,5 литр цус бий. Хүн цусныхаа 15%-ийг алдахад тэгтлээ хүндрэхгүй, харин нэг дор 2-2,5 литр цус алдах юм бол үхлийн тун болж ирнэ. Иймд ойд ч юм уу намаг цөөрөмд хагас сая эмэгчин шумуултай нөхөрлөх юм бол дууслаа гэж тооц.

Yann Tiersen - Comptine dґun Autre

Хадаасаар хөрөг бүтээх

2 бичиг

1. Best бууз хуушуур. Одоо "Best of the best" нэртэй гуанз нээгдэхийг хүлээх хэрэгтэй.
2. Анхаараарай, шинэ үг: фодвольк. Тасархай. Би бодож бодож "футболка" гэдэг үг хувирсаар ийм болж гэж дүгнээд байгаа. Ямартаа ч "фодвольк" гэж google-ээр хайхад юу ч олдохгүй байна.

2 тэмдэг

1. Мэргэжилтний 20. Толгой нь жижигдсэн "явган хүний гарц" тэмдэг.
2. Шастины нэрэмжит клиникийн III эмнэлэг, нэгдүгээр давхар. Брэйк бүжиглэх талбай. Анхаар, хальтиргаатай.

Битүүн болон өмнөх өдөрт

2-3 өдөр онцын хийсэн зүйлгүй, тогоо барьж, ганц хоёр айлаар орсон шиг өдрийг өнгөрөөж, цагийг аллаа. Харин өмнөх өдрүүдэд нь юм юм амжуулах гэж оролдов. Тухайлбал:
1. Ууц болон махаа монгол гэртэй нөхдөд аваачиж чануулах хэрэгтэй. Ороод л гархад (с
үүл өвчүү хуйхалах ажил ид хийгдэж байсан тул) хувцсанд хиншүү хярвас нэвт шингэж байна билээ.
2. Машинаа дараалалд 3 цаг зогсож байж угаалгав. Оюутан насны найзтайгаа таараагүйсэн бол уйдаж үхэхэд бэлэн байв.
3. Хүүдээ угсардаг тоглоом авч өгчихөөд өөрөө урдуур нь дайраад угсарчих жишээний.

Оны бичиглэл

1. УИД-ийн дээр 2 он бичээтэй байдаг. Олон жил харсаар байгаад дассан зүйл. Тэгсэн дебилүүд 2 жигүүр дээр байсан бичгийг байрнаас нь хөдөлгөж дээш гаргаж орхиж. Түүгээр зогсохгүй дэлгүүрийн нүүрэн хэсгийн шилийг сольсон уу, хуулга наасан уу мэдэхгүй, "номин" гэсэн бичиг хийж. Үзээр, үзээр, юу хэлхэв.
2. Улаанбаатар гэдэг их дэлгүүр ашиглалтад орж. Дотор нь орж үзээгүй. Гаднаас нь харвал дэлгүүр гэхээс сүм хийд гэж ойлгогдохоор барилга. Мөн УБ хот үүсгэн байгуулагдсан гэж үздэг 1639 оныг бичиж дэ. Одоо цаашид Их монгол, Хүннү г.м. дэлгүүрүүд үүсгээд, аль болох эртний огноог хадах хэрэгтэй.

Регистрийн дугаар

2010.02.15 09:42 Тодруулга
Регистрийн дугаар ийм форматтай: ААyymmddXY
Энд AA - 2 үсэг. Андуураагүй бол хаана төрснийг нь тодорхойлдог байх шүү.
yymmdd - 6 тоо. Төрсөн он, сар, өдөр. 2000 оноос хойш төрсөн хүүхдүүдийн хувьд сар дээр нь 20-ийг нэмсэн байдаг.
XY - сүүлийн 2 орон. Х нь 0, 2, 4, 6, 8 (тэгш) бол эмэгтэй хүн, 1, 3, 5, 7, 9 (сондгой) бол эрэгтэй.
14 гэж төгсөж байгаа бол 4 хамаагүй, 1-ийг хараад л эрэгтэй гэж үзнэ.

2010.02.11 17:12
Регистрийн дугаарын сүүлээсээ 2 дахь цифр эзнийхээ хүйсийг тодорхойлдгийг мэдэх үү?
Тэгш бол эмэгтэй, сондгой бол эрэгтэй. Өөр дээрээ шалгаад үзээрэй.
Тэр ч байтугай регистрийн дугаар үнэн эсэхийг шалгадаг функц хүртэл байдаг шиг санаж байна шүү. Хогоо ухвал гарах л байх.

14 February 2010

Номтой бодлого

UPD 2010.02.14 12:35
Зөв хариултууд:
Бүсгүйчүүдийн толгой дээр ном байрлуулаад алхуулдаг байж. Зарим тохиолдолд номон дээр нь хундагатай ус давхар байршуулдаг байсан. Харин офицеруудын хувьд 2 суганд нь ном хавчуулж суулгаад зоог бариулдаг байсан.
Нэмэлт мэдээлэл: шүхэрчидэд зөв газардахыг заахын тулд тодорхой өндрөөс үсрүүлэхдээ өвдөг болон шагайны хооронд
хайрцагтай шүдэнз хавчуулдаг байж. Ухаандаа газардахад шүдэнзний хайрцаг унахгүй, хөл нь салахгүй байх ёстой.

2010.02.10 18:05
Ном хүнд маш ихийг өгдөг. Гэхдээ энэ удаад унших тухай биш ондоо зориулалтаар ашиглах 2 бодлого өгч байна.
Асуулт 1. Яаж номны тусламжтайгаар бүсгүйчүүдийг гоё алхаа гишгээнд сургадаг байсан бэ?
Асуулт 2: Яаж номны тусламжтайгаар офицеруудыг хоолны ширээний ард биеэ зөв авч явахаг сургадаг байсан бэ?
Амархан бодлогууд. Хариултыг 5 дахь өдөр нийтлэх болно.

Зурагт таавар. 7/7

UPD 2010.02.14 12:16
Зөв вариант: г
Энэ сүүлчийн асуултанд зөв хариулах хэцүү. Гэхдээ өмнөх 6 асуултыг анхаарсан бол цөм анагаахын сэдэвтэй байсан. Иймд анхаарал, ажигламтхай чанар сорьсон асуулт байлаа.

2010.02.11 09:26

Сүүлчийн буюу 7 дахь таавар. Асуулт: Энэ юу вэ?
а) Германд алагдсан сүүлчийн баавгайн сарвуу (XVII зууны төгсгөл)
б) Эрт үед үхсэн пингвиний сарвуу (XX зууны дунд үеийн олдвор)
в) Индианчууд шашиний ёс заншилд хэрэглэдэг байсан шоргоол идэгчийн/муравьед/ мөч (XIX зууны эхэн үе)
г) Шүдний өвчин намжаагч амулет (XX зууны эхэн, Их Британи)

11 February 2010

Stop-motion video

T-shirt war.

Акимлятор?

Уламжлал ёсоор - шинэ үг.

Хариу үйлдэл

Питерт чөлөөт бөхийн тэмцээнд оролцохоор ирсэн чечен, дагестан залуучууд метронд бичиг баримтыг нь шалгах гэсэн цагдааг гөвж орхиж. Угийн цагдаа нар нь баг-уудыг тайван явуулдаггүй, байнга шалгадаг юм.

Тарган улсыг бүү гомдоо

Г... ах, танд зориулсан пост шүү.
Тарган улсыг бүү гомдоо - тэд нэг удаа аминд чинь орж мэднэ.

Шинэ тэмдэг

Модны 2-ын Гандан талын уулзвар дээр "зөвхөн баруун гар тийш" тэмдэг шинээр хадагдсан байгаа. Уржигдар бий болсон шиг санаж байна, зургийг нь дарж амжсангүй.
Цаана нь цагдаа зогсож, дээш эргэж буй жолооч нараас ургац хурааж буйтай 2 таарсан.

1878 оны баримт

Европ тивд 300 гаруй сая хүн байв. Одоо 700 гарчихаад байгаа.Харин энэ тус тивийн томоохон хотуудын хүн ам.

Зурагт таавар. 6/7

2010.02.11 09:10
Зөв хувилбар: б


2010.02.10 11:50

Ээлжит таавар. Асуулт: Энэ юу вэ?
а) Хугархай яснуудыг бороолуулах төхөөрөмж (XX зууны эхэн үе, Их Британи)
б) Анагаахын оюутнуудад зориулсан манекен (XVII зуун, Итали)
в) Анхны роботын загвар (XIX зууны дунд үе, Их Британи)
г) Америк цэргүүдийн бялдаржуулах төхөөрөмж (XX зууны дунд, АНУ)

10 February 2010

Кино - Печаль

Под настроение.

Харанга

Маргаангүй.
Харанга - монголын хамгийн гоё хамтлаг.
Лхагваа - авъяас.
Өнөөдөржин сонсож байна.

Цацлаа өргөгсөд

- Цай сүүний дээжээ өргөж болноо болно. Гэвч орон сууцны балкон, цонхоор цацах хэрэггүй.
- Яагаад?
- Яахав дэ, малаа! Доор нь хүн амьтан, машин тэрэг байж болно шүү дэ. Мөн доод айлуудын цонх өрөвдөлтэй болдог.

Зурагт таавар. 5/7

UPD 2010.02.10 11:35
Зөв хувилбар: б


2010.02.08 20:05

Тав дахь таавар. Энэ юу вэ?
а) Гуталчины хэв (XIX зууны төгсгөл, Их Британи)
б) Ингалятор буюу эмийн уусмал цацагч (XIX зууны төгсгөл, Их Британи)
в) Моринд зориулсан хорт хийн баг (XX зууны эхэн үе, Их Британи)
г) Уурхайчидын метаны хийн хэмжээг тодорхойлогч (XIX зууны төгсгөл, Франц)

Хэндмэйд

Нэгэнт эвдэрсэн хулганыг яалтай ч билээ. Зүгээр хаячихгүй scroll болон ball-ыг сугалж аваад ийм зүйл хийв.
Smile and fly.
I wanna die.

09 February 2010

1985

85 онд хүмүүс юу сонсож, үзэж байв?
Philip Bailey & Phil Collins - Easy Lover


Foreigner - I Want to Know What Love Is
Eurythmics - There Must Be An Angel
Tears For Fears – Shout
Elton John – Nikita
Opus – Live Is Life
Murray Head - One Night in Bangkok
Bronski Beat & Marc Almond - I Feel Love
Modern Talking - You're my heart, you're my soul
A-ha - Take on Me
Dire Straits - Money For Nothing
Paul McCartney - We All Stand Together
Dee C Lee - See the day
Madonna - Material Girl
Baltimora - Tarzan Boy
Bonnie Tyler - Holding Out For a Hero
Pet Shop Boys - West End Girls
Century - Lover Why
Bryan Ferry - Don't Stop The Dance
Tina Turner - We Don't Need Another Hero
Tom Waits - Time
Phil Collins - One More Night
Bruce Springsteen - Born In The USA
Midge Ure - If I Was
David Lee Roth - Just A Gigolo
Wham - I'm Your Man
Duran Duran - A View To A Kill
Paul Hardcastle – Nineteen
Queen - Radio Ga Ga
Yello - Oh Yeah
Al Corley - Square Rooms
Whitney Houston - Saving all my love for you
Stevie Wonder - Part Time Lover
Bryan Adams - Summer of 69
Sandra - Maria Magdalena
John Forgerty - Rock And Roll Girls
Philip Bailey & Phil Collins - Easy Lover
Marillion – Kayleigh
Falco - Rock Me Amadeus
Nina Hagen - Russian Reggae
Аквариум - Я змея
Андрей Макаревич - Вагонные споры
Игорь Скляр - Комарово
Алла Пугачева – Делу время

G-Mobile-ийн интернэт

G-Mobile-ийн зарим утаснуудын модем Windows Vista болон Windows 7 дээр танигддаггүй юм байна. Урд шөнө таниулах гээд оролдоод байсан болдоггүй, сайтруу нь ороод гарын авлагыг нь татаад уншсан чинь зөвхөн WindowsXP буюу өмнөх хувилбарууд дээр (одоо тэрэн дээр ажилладаг хүн байхгүй шүү дэ) ажилладаг утаснууд байдаг юм байна.
Үүнийг юу гэх вэ? Яг зөв. (_|_) гэнэ.

08 February 2010

Бэлдээд л...

Блокада эхлэх гэж буй мэт монголчууд зон олноороо хүнсээ нөөцөлсөөр. Бууз хөлдөөстэй. Ууц балкон дээр. Ул боов хайрцгандаа. Айраг, хоормог канистранд. Өрөм ааруул, огурцы салат г.м. дайвар бүтээгдэхүүнүүд хөргөгчинд. Битүүний өдрөөс эхэлж ходоод гэдсээ хайрлалгүй өөрийн болон өрөөлийн нөөцийг дундартал довтолгоо хийж 3 өдрийн дараа дайнд ялсан лугаа адил ёолж хэвтэцгээх нь тодорхой.