27 September 2026

Говийн их дархан цаазат газрын А хэсэг

Говийн их дархан цаазат газрын А хэсэгрүү гарлаа. 
Шууд давхисаар Говь-Алтайн Цогт сумын Баянтоорой багт очно. Ээж хайрхан орно (урд нь 23 онд очиж байсан байна). Цаашаа яваад Буурын хяр, Чойгын ус, Баруун шарга, Шар хулс буюу их говийн гүнд байрладаг, хүн очоод байдаггүй газруудаар орно. Урдуураа давхисаар Баянхонгорлуу орж Цагаан богд хүрээд хойш эргээд Эхийн голоор дайраад (бас 23 онд Эхийн гол орж байж) хүн амьтантай газартай залгана. Маршрут нэг иймэрхүү байх юм болов уу да.
2500 гаруй км зам туулах тооцоо гарсан. Үндэс угсаа маань говиос гаралтай болохоор сэтгэлд дотно байдаг юм.

24 September 2026

Buzz! Бууз

UPD 2026-09-24 17:20

НИЙТ - 20
Нэршил: хот 1 ба 2, буузандаа 1 ба 2, шимт, босс, золбоо, дээж, баялаг, цэцгэн, чамин, мөнгөтэй, шим, зантгар, амтат, бууз 24, буриад, агь, жин, гоё. 

UPD 2024-08-27 14:58
Агь, жин, гоё.

UPD 2014.04.26 14:01
Цуглуулга нэмэгдсээр: хот бууз (2), буузандаа(2), шимт бууз.

UPD 2013.11.10 18:15
Шинэ хоёр хувилбар: босс болон золбоо бууз.
UPD 2013.09.28 16:20
Дээж болон баялаг бууз нэмэгдэж байна.
UPD 2013.06.10 11:07
Сэк-ээс мэйл ирж. Цуглуулга цэцгэн буузаар хүрээгээ тэлэв.
2013.05.13 10:33
Буузнуудын цуглуулга. 
Хот бууз.
Чамин бууз.
Мөнгөтэй бууз.
Шим бууз.
Зантгар бууз. Дашка илгээсэн фото байгаа юм.
Буузандаа!
Амтат бууз.
Бууз 24.
Буриад бууз. Сүүлийн 2 фото Хэнтийн Цэнхэрмандалд дарагдсан юм.

23 September 2026

Morgenshtern-ы ярилцлага

Моргенштерны уран бүтээлийг сонирхолгүй ирсэн. Хар тамхины асуудалтай, элдэв хэрэг төвөгт нэр нь тогтмол холбогддог нөхөр байсан. Дайн эхэлснээс хойш Дубайд амьдардаг болсон гэсэн мэдээлэл уншаад сураг тасарсан. 
Тэгсэн саяхан Дудь-д ярилцлага өгч. Бараг 5 цагийн нэвтрүүлэг байна лэ, хурдыг нь нэмээд ажлаа хийнгээ сонслоо. Энэ залуу үнэхээр өөчлөгдөж.
Таван жилийн өмнө Юрий Дудь-ийн нэвтрүүлэгт орж байсан юм байна, тэр нэвтрүүлгийг нь бол үзээгүй. Хоёр нэвтрүүлгийн скриншот ихийг илэрхийлнэ.
Before.
After.
Ярилцлагаас юу мэдэв: урд нь хар тамхинд гүн гүнзгий орсон байж. Одоо иудей шашинтай болоод бурханд итгээд явж байна. Рехаб-д хагас жил хэвтээд алкоголь, хар тамхины хамаарлаасаа салж. Сүүлд тамхинаас хүртэл гарч. Сэтгэцэд нөлөөтэй мансууруулах бодисны хамаарлаас гарах ямар хэцүүг ярьж байна. Марихуанагаар эхлээд мефедрон дээр сууж. 
Товчхондоо энэ ярилцлага уруудах ямар амархан, эргэж хэвийн болох ямар хэцүүг бодитоор харуулж. Түүнчлэн хүн сэтгэлийн тэнхээтэй байх ямар чухал, нас залуу гэлтгүй зөв шийдвэр гаргаж өөрийгөө татаж чадсаны түүх.
Нэвтрүүлгийн линк: https://youtu.be/0gvtAvT-xQ0?si=W5hbwcfRUCGE9tSL
Түүнчлэн нөхөр акустик концерт Dead sea-гийн арал дээр тоглож. Солевой Лайв гээд байгаа юм, давхар утгатай бас, ккк. Өмнөх уран бүтээлүүдийг нь бодоход үзэж болохоор юм: https://youtu.be/Cdvu4rNEOqc?si=L0uL3QAxS-9yk012

Твин Пикс - Игрушечный город

22 September 2026

Ээлжлэх дөрвөн улирал

Муу хүн идсэнээ цувралаас.
Зуны дэлгэр цаг дуусаж 
Намар ирлээ 
Нэг мэдэхэд өвөл болсон байна 
Тэгээд эргээд хавартайгаа залгана да

14 September 2026

11 September 2026

Ирсэн зураг

Найз Шинэ Зеландаас илгээж байсан зураг гарч ирж байна. Машины дугаар болон Социализмын тухай лекцийн плакат.
Карл Маркс санаанд оромгүй газар гарч ирэх юм да.

Три дня дождя, Брутто - Бежим

10 September 2026

Цагаатгалын бүртгэл

UPD 2026.09.10 15:27
Хэлмэгдэгсдийн дурсгалд.

2026.03.29 11:50
20 гаран жилийн өмнө би нэг найздаа жижигхэн бүртгэлийн прог бичиж өгч тусалж байв. Тэр нь цагаатгалын бүртгэл байсан юм. ө.х. Монголын төр хилс хэрэг тулгаж хэлмэгдүүлсэн иргэдээ цагаатгаж, ар гэр, үр удамд нь нөхөн олговор олгосон бүртгэл гэсэн үг. Сая гэнэт интернэт ухаж байтал энэ сайт таарав: 
http://old.supremecourt.mn/tsagaatgal
Баазын талбарууд нь яг ийм байсан, сайн санаж байна. Бид 30 гаран мянган иргэдээ хэлмэгдүүлсэн гэдэг юм билээ, түүнээс хэд нь цагаатгагдаж гэдгийг сонирхолоо. 
14,731 иргэн цагаатгагдаж. Бүтэн жагсаалтыг татах гэсэн чинь тийм боломж тус сайт дээр алга. Тэгэхлээр нь ChatGPT ашиглаад Python дээр код бичүүлээд авав. 
Дээрх кодыг ажиллуулаад эксель файлруу бүх цагаатгагдсан иргэдийг оруулаад ирэв.
Ямар ажил, цол хэргэмтэй хүмүүс хамгийн их хэлмэгдэж гээд pivot-лоод харлаа.
Шашины төлөөлөл л байгаа болов уу гэсэн яг л байна. Дээд хэмжээг хэн хамгийн их өгч байсныг сонирхолоо. Буудан алах ял 3,615 байна.
Ихэнхийг нь До яамны онцгой бүрэн эрхт комисс яллаж.
Янз бүрээр бичсэн болохоос биш энэ датаг цэвэрлээд, ангилвал тоо нь бүр нэмэгдэнэ. Буудан алах гэдгээс өөрөөр бичигдсэн нь ч зөндөө.
Дээд хэмжээ гэж бас байна.
Тоо болгоны цаана хэн нэгний амь, хугарсан хувь заяа бий. Үнэндээ л хядаж байсан байгаа юм. 
Сонирхосон нь файлаар авч судалж болно.

Гио Пика, DJ Nejtrino, JAKONDA - Зачем топтать мою любовь

08 September 2026

Тоже является частью вселенной

Нэг дууны хувьсалыг авч үзье.

1989 онд Рондо хамтлаг "Тоже является частью вселенной" нэртэй дуу дуулсан байдаг. Стиль нь Bon Jovi ч юмуу Europe хамтлагархуу байж.
 
Тус дуу нь "Бледный бармен" нэрээр олны дунд сайн түгсэн.

Дараа нь 1996 онд Иванушки "Вселенная" нэртэйгээр дуулсан байдаг. Бидний үеийнхэн бол сонссол л байгаа.

Иванушки дуулсанаас 30 жилийн дараа үгийг нь өөрчлөөд хүүхэлдэйн киноны саундтрек болгож Zoloto дуулжээ.
Үгийг нь өөрчлөхөөс арга байхгүй, оригинал дээр ийм мөрүүдээр эхэлдэг:
Бледный бармен с дрожащей рукой
Дыма табачного пленный
И та, что согласна ехать со мной,
Тоже является частью Вселенной.
Энд бар, тамхины утаа, дагуулж явах гэж байгаа хүүхэн гээд хүүхдээс хол зүйл дуулагдаж байгаа юм :-) Гэхдээ бүхлээрээ бол дуу гоё үгтэй. 

Хамгийн сүүлд Сироткин дуулсан байна лэ, таалагдсан.

03 September 2026

Аудио ном. 5-р хэсэг

UPD 2026.09.03 16:27
Өнгөрсөн хугацаанд:
1. Василий Шукшины өгүүллэгүүд
2. Анатолий Рыбаковын "Тяжелый песок" романыг сонсож дуусгасан.
Одоо Чингиз Айтматовын "Плаха"-г сонсож байна.

UPD 2026.07.03 14:26
Өнгөрөгч хугацаанд:
1. А.П.Чеховын богино өгүүллэгүүдийг сонсов. Лошадиная фамилия, Хамелеон тэргүүтэй ёгт өгүүллэгүүд нь таалагддаг.
2. Варлам Шаламовын "Колымские рассказы". Хүнд хүнд юм их гарна энэ өгүүллэгүүдэд. Монгол хэлрүү орчуулагдсан зарагдаж байна лэ шүү Интерномд. 50-иад оны голдуу үйл явдлууд, Колыма.
3. С.Довлатовын "Зона". Хоригдол биш хуягийн талаас харсан 70-аад оны төгсгөл үеийн лагерийн амьдрал. Ер нь Солженицын, Шаламов, Довлатов гурвын гулаг, хорих ангитай холбоотой зохиолуудыг уншчихад илүүдэхгүй. Алексей Багдасаров гэдэг диктор уншсан хувилбар нь их таалагдлаа. Заримдаа гудманд тэсэлгүй инээчихлээр хүмүүс гайхаж хардаг. 

2026.04.28 11:05
Цувралын өмнөх дугаарууд: нэг, хоёр, гурав, дөрөв.

Өнгөрөгч хугацаанд:
1. Үй Хуа-гийн "Амьдрахуй" зохиол. Зовлон гэж юу байдаг талаар.
2. Түүхч Д.Өлзийбаатарын "Монголчууд" аудионом. 10-аад жилийн өмнө гарч байхад нь машинд сонсож байсан юм. Сая дахиад нэг сонслоо. Ер нь сонсчиход илүүдэхгүй бүтээл байгаа юм.
3. Монгол зохиолчдын өгүүллэгүүд. Зарим нь таалагдсан, зарим нь огт үгүй. 

01 September 2026

9 сарын 1

Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулж дүрэмт хувцасын сурталчилгаа.

24 August 2026

Бензин

UPD 2026.08.24 14:30
ШТС нь түгээгчгүй улс орон олон. Өөрөө бензинээ хийгээд касс дээр тооцоогоо хийгээд явдаг. Заримдаа бүр касс ч байхгүй карт уншигч байх нь ч бий. Манайд түгээгч ажиллуулж буйг хувьдаа "за яахав дэ, ажлын байр юм да" гэж хардаг. Энэ сайд нь амлаад байдаг, яриад байдаг - нөхцөл байдал сайжирдаггүй ээ. 
Энэ олон хүнийг QR-аар зохицуулна гэж бодоод явж байдаг, өөдрөг л нөхөр юм. Тав дахь өдөр цаг очерлож байж euro-5 стандартын 92 5k-аар авсан. Одоо үнэ буурахгүй, дагаад инфляц гаарах нь тодорхой. Нэг мөр шатахууны үнийг чөлөөлмөөр юм. Их унгасан ч өмхий, бага унгасан ч өмхий гэдэг нь болчихсон хойно. Тэгээд бараг зэрэг цахилгаан, дулааны үнийг чөлөөлөх хэрэгтэй. Хөгжвөл хөгжсөн шиг хөгжиж чадахгүй байгаагаас хойш ядаж хөгжилдвөл хөгжилдсөн шиг хөгжилдөе!

2026.08.18 11:27
Найзуудын группд бичигдэж байгаа зүйл нэг иймэрхүү >_<
Иргэдийгээ емкость газар булах хэмжээнд сэтгэдэг болтол нь "хөгжүүлж" чадаж байгаа төр засаг, шатахуун импортлогч компаниуддаа талархаад ая дууны мэндчилгээ дэвшүүлчихье байз.
Надад хугацаа, героин хэрэггүй, 
Алкоголь, никотин ч хэрэггүй
Тус дэм, кофеин - аль нь ч хэрэггүй
Зөвхөн - динамит! Зөвхөн - бензин!
Найз нөхөд, кокаин хэрэггүй
Эмч болон эм хэрэггүй
Хүүхнүүд ч, вазелин ч хэрэггүй
Зөвхөн жаахан нитроглицерин!

20 August 2026

The Midnight - Tonight, Tonight

 

Дуулгахад, Sending Hearts To All My Dearies - A Tribute To The Smashing Pumpkins нэртэй 15 дуу бүхий хөөрхөн цомог гарсан байна лэ.

戦場0地点

17 August 2026

Cat Burns - Sad Forever

Chernikovskaya Hata - Зеленоглазое такси

Stipendium Hungaricum

UPD 2026.08.17 10:43
Өчигдөр 2 охиноо Унгарлуу нисгэлээ. Арай очоогүй явна.
Бакалаврын тэтгэлгүүдээс Япон, Унгар, Хятад, Турк, Оросынх боломжийн санагддаг. Нэгэнт эгч нь сурч байгаа юм чинь ханиндаа сураг гээд өрсөлдүүлсэн юм бага охиноо. Том инженерээр төгсөөд ажилд гарсан. Удахгүй манайх 4 инженертэй болно - IT-гийн хоёр, химийн нэг, байгаль орчны нэг.

UPD 2026.06.17 12:21
Өчигдөр орой бага охины тэтгэлэгийн хариу Tempus Public Foundation-оос ирлээ. Унгар улсын засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт өрсөлдсөн юм.
Obuda University-д инженерийн мэргэжлээр суралцах нь энэ намраас. Ардын хүүхэд түрүүлж болдог л наадам юм.

2024.08.23 11:06
Дунд охин “Stipendium Hungaricum” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Budapest University of Technology and Economics-д инженерийн мэргэжлээр суралцах болсон. Өчигдөр онгоцонд нь суулгалаа. Бөглөрөлд 3 цаг яваад гэртээ орж ирэхэд охин аль хэдийн Бээжинд ирчихлээ гэж холбогдсон. Манай зам бас л гоё шүү :) Одоогийн байдлаар ОХУ дээр нисэж байгаа юм байна.

12 August 2026

Spirited Away

Байж байж Miyazaki-гийн киноноос үздэг юм. Урд нь үзсэн байсан ч хамаагүй. Өчигдөр Spirited Away-г үзлээ. Үлгэр хуучирдаггүй шиг Миядзакигийн хүүхэлдэйн кино хуучрахгүй юм да.

10 August 2026

Brooklyn Whopper

Сбылась мечта идиота!
Хүүхдэд гар утас захиалах гэж онлайн дэлгүүр ороод цохиур авсан түүх.

Дельфин - Прекрасно