23 May 2012

Япон манжингийн үлгэр

UPD 2012.05.23 09:00
"Манжингийн үлгэр" гэсэн хайлтын утгаар цөөнгүй хүн орж ирдэг юм. Тиймээс постыг шинэчилэх нь зөв байх. 1-р ангийн охины цагаан толгой. Сүүлчийн зураг дээр хулганыг гоё дүрсэлж.
2011.07.19 16:18
Зуслан дээр хүүхдүүдийн ном нүдэнд өртөв. Сонирховол, манжингийн үлгэрийн япон хувилбар. Эхэлж бүх зүйл хэвийн л явагдаж байв.Гэнэт ач охины дараа дахиад нэг охин гараад ирлээ. Эхнийх нь биеэр том байхыг бодоход ач охин биш эмгэн өвгөний охин, ач охины ээж байх. Япончууд эцэг эхгүй эмээ өвөө дээрээ орхигдсон охин байж таарахгүй гэсэн юм болов уу да. Нэг мөсөн аавыг нь бас нэмчихгүй дэ, хэ-хэ.
Цааш бүх зүйл хэвийн үргэлжилж байна.Төгсгөл ч гэсэн стандарт. Манжин суга, бүгд жаргалтай. Аан тийн, манжин нь бас цагаан өнгөтэйг анзаарах хэрэгтэй.

No comments:

Post a Comment