21 January 2016

Техник ашиглалт

Техник бол техник. Техникийг ашиглах гэж бүтээсэн болохоор ашиглах л хэрэгтэй. Машин ч бай, компьютер ч бай, гар утас ч бай - ялгаагүй. Гол нь аюулгүй ажиллагааны зааврыг нь зөрчиж болохгүй (microwave-д өндөг хийгээд хэрэггүй ээ гэсэн үг).
Миний laptop бараг мөнхийн асаалттай байдаг. Гарахдаа ихэвчлэн зүгээр хаагаад цүнхэлдэг. Гар утсандаа би гэр хийж, нүүрэнд нь хамгаалалтын хальс наадаггүй. Машиндаа бензин тааралдсан ШТС-аас санаа зовохгүй авсаар ирсэн. 
Зурагтын удирдлага, тооны машин гялгар уутанд өлгийддөг цаг түүх болон үлдэх ёстой.
Аан тийн, интернэтийн хувьд - интернэтэд ямарч хязгаарлалт байх ёсгүй. Мөнх хөх тэнгэр гэдэг шиг интернэтийг хүн бүр хязгааргүй хэмжээгээр хүртэх эрхтэй :)

No comments:

Post a Comment