Showing posts with label other. Show all posts
Showing posts with label other. Show all posts

17 August 2026

Stipendium Hungaricum

UPD 2026.08.17 10:43
Өчигдөр 2 охиноо Унгарлуу нисгэлээ. Арай очоогүй явна.
Бакалаврын тэтгэлгүүдээс Япон, Унгар, Хятад, Турк, Оросынх боломжийн санагддаг. Нэгэнт эгч нь сурч байгаа юм чинь ханиндаа сураг гээд өрсөлдүүлсэн юм бага охиноо. Том инженерээр төгсөөд ажилд гарсан. Удахгүй манайх 4 инженертэй болно - IT-гийн хоёр, химийн нэг, байгаль орчны нэг.

UPD 2026.06.17 12:21
Өчигдөр орой бага охины тэтгэлэгийн хариу Tempus Public Foundation-оос ирлээ. Унгар улсын засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт өрсөлдсөн юм.
Obuda University-д инженерийн мэргэжлээр суралцах нь энэ намраас. Ардын хүүхэд түрүүлж болдог л наадам юм.

2024.08.23 11:06
Дунд охин “Stipendium Hungaricum” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Budapest University of Technology and Economics-д инженерийн мэргэжлээр суралцах болсон. Өчигдөр онгоцонд нь суулгалаа. Бөглөрөлд 3 цаг яваад гэртээ орж ирэхэд охин аль хэдийн Бээжинд ирчихлээ гэж холбогдсон. Манай зам бас л гоё шүү :) Одоогийн байдлаар ОХУ дээр нисэж байгаа юм байна.

15 July 2026

Requiescat in pace

Амгалан нойрсдоо багш минь...

31 May 2026

Холимог хуурга

Зарим лифт ийм санамжтай байхад.
Зарим нь ийм байна. 
Сансарын тунель. Төрөх процессыг шууд дүрсэлсэн байдаг юм байна.
Оросуудын импорт орлуулалт, ккк. 
Лого нь харин дажгүй юм гээч.
Бас нэг боломжийн лого.
Хэн нэгний тодорхойлолт.
Найзтайгаа ажлынх нь ойр уулзсан юм дээр. Уг нь хотын төв. За яахав заал нь бас ч гэж балгас бол биш. Тэгсэн тамхи татдаг өрөө нь дэлбийн дэлбэ.
Хаалгыг нь зүгээр л цөм цөм цохьчихсон, ха-ха.
Надад dell-ийн нэг хуучин rack server байдаг юм. Бөөрөн дээр нь YouTube-ийн лого байдгийг анзаарав. 
Хорооллын хүнсний захын хятад гуталчны будка. Будка нь байхгүй болсон байна лэ, өөрөө урд барилгын нэг давхарт сууж байна лэ.
Зохиомол замын тэмдгүүд.
Жижиг дэлгүүрт хэрэгтэй санаа байна. Хэдэн сард ямар барааг лангуунаас буулгах нь тодорхой.

12 January 2026

Холимог хуурга

СУИС-ийн ойролцоо. Ёндоо.
Өнгөрсөн зун лабубутай болсон байгаа.
Түрээсийн скутер хаа ч хамаагүй есөн шидийн байдалтай таардаг.
Сансарын тунель. Яг хуяггүй хоолойнд нь жад зоож байх чинь.
Жижиг тискитэй болсон.
Дрифт хийсэн дугуй.
Найзын гараж.
Ардын зураач Л.Гаваагийн БНГУ-д 1956 онд гаргасан үзэсгэлэнгийн плакат. Тухайн үед мөнгө тааруу худалдаж авч чадаагүй.
Айраг намар хөлдөөх гээд, үнээний сав хүргэнээс асуусан юм. Хэдэн сав зуслан дээр хашааг чинь давуулаад чулуудчихсан шүү гэсэн чинь энэ, ккк.
Охины шугам.
2019 оны 11 сар. Хотоор жаахан цонх нээлттэй зорчиход машинд орж ирсэн үнс.
100 айл.

25 August 2025

Хоол хүнс

Муу хүн идсэнээ цувралаас. Уртаас урт пост.
Энэ зун шорлог цөөнгүй хийсэн, гэхдээ тэр болгон зураг дараагүй. Шорлогонд хонины гуя юмуу сээрний махыг ашигладаг. Дарахдаа сонгиноос өөр юм хэрэглэдэггүй. Сүүлийн үед залхуураад блендэрт сонгиноо хийж нунтаглаад махан дээрээ хийчихдэг болсон. Үнэн амар, шүүс нь аймар ялгарч байна лэ, дутагдал нь дараа нь шарах сонгино л үлдэхгүй юм да.
Зуслан дээр:
Архангайд. 
Гэртээ ганцаараа өнжих бол залхуурдаг. Беларусь арга: 
Өндөг хамгийн энгийн бөгөөд зөв хүнс болж таараад байгаа.
Хиам ч гэсэн бэлдэхэд амар. Гэхдээ хиам, зайдас их хэрэглээд дэмий л дэ яг үнэндээ. Багасгасан байгаа хэрэглээгээ.
Заримдаа бүр хоол ч хийдэггүй.
Хөгширөөд байгаа юм байлгүй монгол хоол, тэр тусмаа шөлтэй хоол их таалагддаг болсон.
Нэг, хоёрдугаар хоол байвал бүр дажгүй:
Котлет юмуу татсан махыг ходоод амар боловсруулагддаг юм гэсэн.
Энгийн хуурга ч мэдээж иднэ. Ходоод хамгийн амархан цаддаг, боловсруулах гэж зовдог хослол гурил ба мах. Тиймээс бургер идэхлээр амархан цадсан мэдрэмж бий болоод байгаа юм.
Гэдэс дотор янзын. Цусанд би нугасгүй. Гэдэс чанах процессыг хянаад сууж байгаа том эгч.
Элэг сүүл хамгийн тэжээллэг хоол. Зүгээр плитка дээр ч шардаг:
Ширмэн дээр ч шардаг:
Ширэм шал ондоо байдаг. Эмээгийн маань жалавч тогоо манайд байдаг юм. Цэвэр ширэм, хүнд гэж жигтэй. Жижигхэн тогоо л до, гэхдээ наддаа болоод л байгаа.
Бас нөгөө смокерт гахайн торой утаад амжсан.
Эх орныхоо хишгийг монгол хүн сайн хүртэх хэрэгтэй гэж боддог. Тиймээс натурал хүнс хэрэглэхийг хичээдэг. Тухайлбал: айраг, хоормог сайн уух хэрэгтэй. Намар оройн цагаар 30-40 литр айраг хөлдөөгөөд хавар болтол уудаг.
Жимс, самар мөн адил. Самрыг нь вакумдаад, жимсийг нь хөлдөөгөөд өвөл, гол нь хавар хэрэглэдэг. Одоогоор аньс, нэрс хоёр дарж байгаа. Хөвсгөл, Завханаас авдаг. 
Бууцагааны алдарт тэмээн тавхайн хэлбэртэй ямааны ааруул сүүлийн жилүүдэд бас захиад байгаа. Хаяал маань хийдэг юм. Жаахан үнэтэй, гэхдээ энэ ааруулыг гүйцэх ааруул монголд лав байхгүй.
Ямааны сүүн бүтээгдэхүүн хамгийн сайн. Жишээ нь: ямааны сүүгээр хийсэн бяслаг гадаадад хамгийн үнэтэй байдаг. Би бяслаг биш нэрмэлийг нь хэрэглэчихдэг юм, ккк.
Надад одоо цэнгэг усны загас (хариус ч юмуу) бэлтгэн нийлүүлэгч л дутаад байгаа юм. Бусад нь бараг бүрдчихсэн. Хүний хөдөлмөрийг үнэлэх хэрэгтэй, тиймээс шууд хотноос нь, айлаас нь зах зээлийн үнээр худалдан авалт хийхэд хөдөөгийнхөн дуртай байдаг. Ченжгүй авахлаар хэн хэндээ ашигтай.