Миний хувьд суварга босгохгүй, ном ч бичихгүй (гол нь чадахгүй, чадах байсан ч лазагнах нь тодорхой). Оронд нь энэ блог үлдэг гэж бодож байгаа (муухай алсын хараатай байгаа биз :-)Учир нь: надад энэ блог давхар өдрийн тэмдэглэлийн үүрэг гүйцэтгэдэг юм. Хэзээ хаагуур явж байв, юу сонсож сонирхож байсан юм г.м. олон зүйлд энд хуримтлагдсан постууд хариу өгнө. Гэвч энд нэг асуудал тулгарч байна. Миний оруулсан зураг, видео, текст бол мэдээж өөрчлөгдөхгүй тэр чигээрээ байж л байна. Харин гадны эх сурвалжаас авсан линкүүд солигдох нь бий. Блогд ажиллагаагүй линк, дуу, видео хэнд ч хэрэггүй байдалтай оршихыг хүсэхгүй байна. Зарчим: эсвэл хэвийн ажиллаг, эсвэл байлгах хэрэггүй, хүн төөрөгдүүлэхийн нэмэр.
Иймээс: ажиллахгүй байгаа зүйл таарвал мэйл-ээр юм уу коммент хэлбэрээр мэдэгдэж тусалж байна уу гэсэн хүсэлт байна. Постын огноо юм уу нэрийг илгээхэд л хангалттай.
Баярлалаа.

No comments:
Post a Comment