Showing posts with label worktable. Show all posts
Showing posts with label worktable. Show all posts

14 April 2026

Worktables

Жилийн өмнөх ажлын байр.
Гэрээгээр ажилладаг газар.
Зуслан.
Айлд.
Сая хагас жил орчим суусан ширээ.
Одоогийнх.

17 March 2024

Ажлын ширээ

UPD 2024-03-17 13:10 
Гал зуухны өрөөнд сууж ажиллах үе бий.
Түүнчлэн өрөөндөө булантай болсон байгаа.
Зусланд хүү байхгүй бол ширээг нь эзгүйчилдэг.
Аавынд хааяа ажиллах үе ч бий.

2022-09-28 23:52
Чөлөөт уран бүтээлч статустай 5 дахь сарынхаа ард гарч байна. Байшин барихад авсан байсан цалингийн зээлийг 4-р сард төлж дуусгасан, орон сууцны зээлийг болохоор он дуустал хойшлуулчихсан. Түр ч болтугай зээлийн дарамтгүй сайхан л байна. Ер нь ингээд халтуурын ганц хоёр прог бичээд амьдраад байвал амьдраад л байх юм шиг байна, гэхдээ удаан тогтмол ажилгүй явахгүй л дэ мэдээж. За ажлын ширээнүүд гэсэн үндсэн сэдэвтээ оръё.
Зуслан дээр техникийн өрөөндөө сууж ажилладаг. 
Заримдаа зочны өрөөнд.
Хотын гэрт бол буландаа шигддэг.
Оффист ажилладаг байх үеийн зураг. Хамгийн сүүлд ийм ширээтэй байлаа.  

18 August 2021

Workbench. Part 2

Тээр 2012 онд Сэк-тэй модон ширээ урлаж байж билээ. Энэ удаад төмөр ширээ сэргээн засварлав.
7 сард Шархадны хашаанаас бетон зуурах тогоо, бочка, хайрцаг сав зэргийг зусланруу зөөвөрлөсний дунд манайд бараг 30 жил болсон төмөр ширээг цуг авчирсан.
Хамгийн түрүүнд шургуулганы модон хайрцагнуудыг сугалж саарал өнгөөр будав.
Ширээ багагүй зэврэлттэй, будаг нь ховхорсон байдалтай байсан.
За тэгээд зүлгэлт, будаг арилгах ажил эхэлсэн дэ.
Бүтэн өдрийн ажил болсон. Халуун наранд зүлгээд л байлаа, зүлгээд л байлаа. Хүйтэн пиво байгаагүй ч бол бараагүй байх.
Бээлийтэй байсан гар ийм болсон. Төмрийн үртэс, щетканы төмөр утас хөл гаранд багагүй шигдсэн байв.
Зүлгүүрийн ажлын дараах байдал.
Саарал будаг дээр цэнхэр будаг нэмж хар хөх өнгө гаргасан. Ширээ, шургуулгануудыг будсан. 
Бариулуудыг нь тойруулж хамгаалалт нааж байгаад.
Улаан өнгөөр будсан.
Жокерын ам шиг болсон.
Үр дүн нь.
Техникийн өрөөний хойд хананд хүндэтгэлтэйгээр заллаа.
Оройжингоо багаж, сэлбэг зэргийг ангилж дотор нь хийсэн. Сан, цахилгаан, сүлжээ, мужаан, машины багаж г.м. Одоо техникийн өрөө эмх цэгцтэй болсон. 
Техникийн өрөөний нөгөө тал.

25 May 2021

Ажлын ширээ

Миний хувьд нийт 22 жил ажилласнаас 20-д нь мэргэжлээрээ ажилласан байдаг. Төсвийн байгууллагад, цэргийн байгууллагад, хувийн, гадны хөрөнгө оруулалттай болон төрийн өмчит компаниудад, төсөл хөтөлбөрт мэргэжилтнээр болон зөвлөхөөр, гадаадад хар ажилтнаар, ЧУБ буюу чөлөөт уран бүтээлчээр хүртэл ажиллаж үзсэн. Тэгээд ажлын байран дахь гол зүйл бол ширээ гэдгийг ойлгосон. Ширээ тухтай, илүү дутуу зүйлгүй байх ёстой. Энд өөрийн сууж байсан зарим ширээний зургийг орууллаа: 
Сая өвлийн хөл хориогоор зуслан дээр өөртөө ийм ажлын байр бэлдэж ажилласан.

04 December 2018

Цех

2018.11.08-09. Найзын цех.
Байхгүй ч юм алга. Сайн ухвал пулемёт ч гарч мэдэх юм байна, хэ-хэ.

27 January 2013

Тариалан. Эмнэлэг, соёлын төв

2011.08.13. Хөвсгөл аймгийн Тариалан сумын сүүлчийн пост.
Өндөр жингийн пропорциор илүүдэл жин тооцогч.
Эмчийн ширээ.
Сувилагчийнх.
Хананд гоё радио хүлээн авагч өлгөөтэй байв. Би ийм төрлийн радио аль хэдийн устаж үгүй болсон гэж бодож байсан чинь энд хээв нэг байж байх юм.
Эмнэлэг олон корпустай. Яагаад ч юм моргыг морт гэж бичиж.
Одоо соёлын төвтэй танилцъя. Номын сантай хамт энэ байранд барладаг юм байна.
Хашаанд мал оруулахгүй тулд ийм хаалгануудыг хийдэг.
Соёлын төвийн эрхлэгчийн ажлын байр.
Намрын ургацын ажилтай холбоотойгоор УИХ-ын дарга энд ирэх гэж байв.
Бэлтгэл базаалт 100%. Шинэ халаатаа өмсөөрэй, ширээнийхээ бүтээлгийн солиорой!
Хурлын танхим ард иргэдийг хүлээж авахад бэлэн.
Би ч яахав, хуучин эвдэрсэн зүйлс л сонжиж явлаа.