Нийгмийн хамгийн радикал өөрчлөлт бол хувьсгал. Булааж аваад хувааж эзэгнэх лозунгийг дэмжигч олон бий. Хувьсгалын гол аюул нь түрүүний бөөс толгойд гарчихдаг явдал юм. Анх ямар ч гоё зорилго тавьсан бай эцсийн дүнд хэсэг бүлэг зальтай нөхдүүд дээр заларчихсан байдаг. Францын ч хувьсгал бай, Оросынх ч бай - хамаагүй, яг ижилхэн. Манай 90 оны хувьсгалын үр дүнд ч гэсэн иймэрхүү юм болсон. Хувьсгалын дэргэд ардчилсан сонгууль нь чулуун сүхний дэргэдэх компьютер л гэсэн үг. Гэхдээ энд ч бас дутагдал бий... Ах дүү Стругацкий хэлсэн байдаг: "Это что-то вроде демократических выборов: большинство всегда за сволочь" гэж ("Ардчилсан сонгуульд олонх дандаа шаарнуудыг дэмждэг"). Оноод хэлчихэж гэж бодож байна. Ямартаа ч манай улсын хувьд бол сайхан таарсан үг.
Олонхоор асуудал шийдэх нь тийм ч зөв арга биш л дэ үнэн хэрэг дээр. Учир нь боломжит хувилбаруудаас хамгийн энгийн, ойлгомжтой, радикалыг нь олонх сонгодог. Жаахан тархи угаалт явуулахад л шийдсэн гарыг дэмжээд давхичихна:
- Гэмт хэрэгтнийг - цаазал. Ард олны мөнгөөр бүх насаар нь тэжээх юмуу?
- Сэтгэцийн өвчтөнүүдийг - кастраци хий. Ийм хүмүүс үржиж олширох хэрэггүй.
- Шоронд ялтнууд зовох ёстой. Дахиж гэмт хэрэг хийх сонирхолгүй болгоод өг.
- Үр хөндөлтийг хоригло. Нууцаар хийлгэсэнд нь ял оноо. Эх оронд ажилчид хэрэгтэй, Монголын үр сад маш олон болтугай!
- Хятад ажилчидыг хилээр бүү оруул. Бидний ажлын байрыг булаагаад байна.
- Бид бүгд нэг үзэл баримтлалтай байх хэрэгтэй. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй!
- Хүчний байгууллагуудын эрх мэдлийг нэмэгдүүлэх нь буруу зүйл биш.
- Гадныханыг хөөж гарга! Энэ зөвхөн бидний газар шороо.
- Цензур байх ёстой. Шүүмжлэл болгон дайсны захиалгатай.
Энэ маягаар эхлээд цаашлах тусмаа дордоно. Дээрх жагсаалтаас зарим нь шийдэгдэх ёстой л асуудлууд. Гэхдээ туйлширах юм бол бүр л эвгүй болно.
Улс орон хөгжиж буйг зөвхөн эдийн засгийн өсөлт, дотоодын нийт бүтээгдэхүүнээр нь дүгнэхгүй. Иргэд хоорондын болон хөрш орнуудтайгаа ямар харьцаатай байгаагаар нь дүгнэх хэрэгтэй. Сайн харьцаатай бол тухайн нийгэм энэрэнгүй, иргэд нь уур уцааргүй, хямарч дарамтлуулаагүйн шинж. Зөв чиглэлд явж байнаа гэсэн үг. Харин иргэд нь нэг нэгнийгээ хэмлээд байгаа бол тухайн нийгэм бухимдал, стресс-ээр дүүрэн байгаагийн илрэл.
Одоо тэгээд сайн бод, бид яг ямар нийгэмд амьдраад байна вэ? гэж. Хэн тархи угааж байна? Хэн хамгийн энгийн бөгөөд туйлширсан санаа дэвшүүлээд байна? Бүх зүйл логик хэлхээтэй. Тиймээсху из хуй who is who гэдэг нь ер нь илэрхий харагдаад л байгаа юм.
Олонхоор асуудал шийдэх нь тийм ч зөв арга биш л дэ үнэн хэрэг дээр. Учир нь боломжит хувилбаруудаас хамгийн энгийн, ойлгомжтой, радикалыг нь олонх сонгодог. Жаахан тархи угаалт явуулахад л шийдсэн гарыг дэмжээд давхичихна:
- Гэмт хэрэгтнийг - цаазал. Ард олны мөнгөөр бүх насаар нь тэжээх юмуу?
- Сэтгэцийн өвчтөнүүдийг - кастраци хий. Ийм хүмүүс үржиж олширох хэрэггүй.
- Шоронд ялтнууд зовох ёстой. Дахиж гэмт хэрэг хийх сонирхолгүй болгоод өг.
- Үр хөндөлтийг хоригло. Нууцаар хийлгэсэнд нь ял оноо. Эх оронд ажилчид хэрэгтэй, Монголын үр сад маш олон болтугай!
- Хятад ажилчидыг хилээр бүү оруул. Бидний ажлын байрыг булаагаад байна.
- Бид бүгд нэг үзэл баримтлалтай байх хэрэгтэй. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй!
- Хүчний байгууллагуудын эрх мэдлийг нэмэгдүүлэх нь буруу зүйл биш.
- Гадныханыг хөөж гарга! Энэ зөвхөн бидний газар шороо.
- Цензур байх ёстой. Шүүмжлэл болгон дайсны захиалгатай.
Энэ маягаар эхлээд цаашлах тусмаа дордоно. Дээрх жагсаалтаас зарим нь шийдэгдэх ёстой л асуудлууд. Гэхдээ туйлширах юм бол бүр л эвгүй болно.
Улс орон хөгжиж буйг зөвхөн эдийн засгийн өсөлт, дотоодын нийт бүтээгдэхүүнээр нь дүгнэхгүй. Иргэд хоорондын болон хөрш орнуудтайгаа ямар харьцаатай байгаагаар нь дүгнэх хэрэгтэй. Сайн харьцаатай бол тухайн нийгэм энэрэнгүй, иргэд нь уур уцааргүй, хямарч дарамтлуулаагүйн шинж. Зөв чиглэлд явж байнаа гэсэн үг. Харин иргэд нь нэг нэгнийгээ хэмлээд байгаа бол тухайн нийгэм бухимдал, стресс-ээр дүүрэн байгаагийн илрэл.
Одоо тэгээд сайн бод, бид яг ямар нийгэмд амьдраад байна вэ? гэж. Хэн тархи угааж байна? Хэн хамгийн энгийн бөгөөд туйлширсан санаа дэвшүүлээд байна? Бүх зүйл логик хэлхээтэй. Тиймээс
No comments:
Post a Comment