Showing posts with label khovsgol. Show all posts
Showing posts with label khovsgol. Show all posts

27 March 2026

Жаргантын гол

2026.03.18. Хөвсгөл, Рэнчинлхүмбэ. 
Хөлддөггүй нь үнэн юм билээ. Улаан-Уулаас Лхүмбэ орох замд өвөлжсөн усны шувуудтай таарсан. Хун, ангир лав харагдна лэ.  

24 March 2026

Улаан-Уул. Музей

2026.03.17. Улаан-Уул сум. Тусгай хамгаалалттай газрын захиргааны хашаанд мэдээллийн төвийн байранд жижигхэн музей байдаг юм байна. Жижиг гэлтгүй хөөрхөн музей байна лэ. Улаан тайга, Дархадын хотгор, Хорьдол сарьдагийн талаарх мэдлэгээ зузаатгасан.
Тарваганы араг яс.
Малтлагаар олдсон эвэр.
Овоо олон тооны яртай мод.

21 March 2026

Ар босготын хавцал

2026-03-18. Хөвсгөл, Улаан-Уул. Ар босготын хавцал. Рэнчинлхүмбээс буцах замд хальт дайраад л гарсан. Харанхуй болчих гээд хавцалруу алхаагүй, угаас халиа үүсээд усархаг болсон байна лэ.

20 March 2026

Хөвсгөл. Муурнууд

Хөвгсөл аймаг, Улаан-Уул сумын төвөөс 20км. Байгаль хамгаалагчийн гэр. Байршил нь:
Жижигсгээд ерөнхий баримжаа авбал.
Тэгсэн манай мууртай төстэй нөхөр байж таардаг юм.
Өхөөрдөөд эрхлүүлсэн. Илж таалаад, чихнийх нь араар маажаад.
Надад дасаад зөндөө удаан дэргэд орон дээр хэвтсэн.
Буцах замдаа Тоомын даваан дээр хооллосон юм. Машинаас буусан - нэг найз явж байдаг шүү.
Араас нь дахиад хоёр.
Олшироод л байлаа.
Нийт 9 муур болсон.
Бас тэгээд л илж бариад захиалсан хоол болох хооронд заваараад амжсан.
Энэ хашаанд байгаа шар байшинд хоол идсэн юм. Ажилтнаас нь жаахан мах байвал өгөөч, мөнгийг нь өгсөн ч болно гэсэн чинь зарах мах байхгүй гээд халгаагаагүй. Хэг ёг хийсэн сонин эмэгтэй байна лэ. Харин тэр дээрх зурган дээр гарсан байгаа фургонтой дэлгүүр, цайны газрын бүсгүй адууны чанасан гэдэс хөшиглөөд өгсөн. Мөнгө ав гэсэн чинь аваагүй. Наад хэдэн муурыг чинь би л хооллодог юм гэсэн. Тэгээд гараад Тоомын хэдэн муурыг хооллох шив дэ.

15 March 2026

Хөвсгөл гарлаа

Хөвсгөл аймагруу гарлаа. Улаан-Уул, Цагааннуур, чадвал Ренчинлхүмбэ сумдаар орно. Сайн сууцгааж байгаарай.

15 July 2024

Хөвсгөл - 2024

Хэдэн өдөр Хөвсгөлд амраад ирлээ.
Булган, Хөвсгөлийн нутгаар бороо хуртай, зуншлага сайхан байна.
Жанхайн давааны үер буудаг хэсгүүдийг овоо бетондож. Наадмаар түм түжигнэж бум бужигнадаг нь ч хэвээр, далай ээж ч хэвээр.

19 August 2022

Өлийн даваа. 4-р хэсэг

11 жилийн өмнө Улаан-Уул, Ренчинлхүмбэ орох гэж энэ даваагаар давж байсан юм байна. Тухайн үеийн постууд: нэг, хоёр, гурав.
2022.08.11-ий өдөр. Зарим зүйл өөрчлөгдөж, зарим нь хэвэндээ.