13 January 2016

Явган цэргийн тулаан уран зурагт

Баталист буюу тулалдаан дүрсэлдэг зураачдын уран бүтээлээс сонирхоцгооё.
Катр-Брагийн (өдгөө Бельгийн нутаг дэвсгэр) тулаан дахь Эзэн хааны 28-р хороо. Англи-голландын арми маршал Нейн удирдсан францын армитай 1815 оны 6-р сарын 16-нд тулалдсан юм. Аль нэг тал нь ялж чадалгүй салцгаасан.
 
44-р хорооны сүүлчийн тулаан, 1842 оны 1-р сарын 13. Анхны англи-афганы дайны үеийн үйл явдал дүрслэгдэж. Кабулаас ухарч байсан 44-р хороо (20 офицер, 45 цэрэг) Гандамак нэртэй суурингийн дэргэд ууланд бүслэгдсэн юм. Ердөө 20 винтовк, 40 сумтай үлдсэн байсан тэд уулын оройд хамгаалах байрлал эзэлж аваад сүүлийнхээ тулаанд орж. Гардан байлдаанд бүгд афганчуудад цавчуулж үхэцгээсэн.
Нарийн улаан шугам нэртэй зураг. Улаан өмсгөлтэй нь шотланд цэргүүд байгаа юм. Тухайн үед явган цэргүүд 4 эгнээ жагсах дүрэмтэй байсан хэдий ч оросуудын морин цэрэг өргөн фронтоор довтлохоор нь удирдлага нь цэргүүдээ 2 эгнээ жагсаахаас өөр аргагүй болж. "Нарийн улаан шугам" гэсэн хэллэг одоо ч гэсэн эр зориг, өөрийгөө золихийг илэрхийлдэг. Хурандаа Хорошины удирдсан Уралын 1-р казак морьт хороо (600 сэлэм) довтолсон хэдий ч жагсаалыг сэтэлж чадаагүй байдаг.
Рокруа дахь тулаан. 8000 орчим цэрэгтэй үлдсэн испаничууд француудад бүрэн бүслэгдсэн байв. Удирдлага нь бууж өгөх дохио өгсөн хэдий ч француудаас хэлэлцээр хийхээр давхиж ирсэн элчийг (дагалдсан баахан морьтон байсан юм шиг байгаа юм) шинэ довтолгоо хийж байна гэж андуураад испаничууд гал нээсэн юм. Француудын дургуй хүрч сүүлчийн довтолгоонд орж, зүгээр хүн хүчнийхээ давуугаар нугачин дарсан түүхтэй. Хайр гамгүй хядлагыг арай гэж зогсоосон ч испаничуудын 3/4-ыг аль хэдий нь алсан байв.
Изандлван дахь тулаан. Британийн 24-р явган хорооны мөхөл. 1879 оны 1-р сарын 22-ны үйл явдал. 1400 английн цэрэг 20000 зулусын эсрэг тулалдсан. Африкчууд жад, муна, хүйтэн зэвсэг, цөөн тооны цахиур буугаар зэвсэглэсэн хэдий ч хүнийхээ олноор барьж бараг цөмийг нь хядсан юм.
Абу-Клеа дахь тулаан, англи-суданы дайн. 1100 британи цэрэг 12000 суданчуудыг ялсан байдаг. Маш ширүүн тулаан болсон гэж тэмдэглэгдэн үлдсэн байлдаан.
Тухайн үед явган цэргийн хувьд хамгийн найдвартай хамгаалалтын жагсаал нь каре байсан. Британий армийн карег харуулсан 2 фотог дагалдуулав:

1 comment:

  1. Энэ жагсаалаар өөд өөдөөсөө харж байгаад буудалцдаг байсныг ерөөсөө ойлгодоггүй юм

    ReplyDelete