27 January 2021

ФБ од

Өнөөдөр үдэш хальт ФБ-ийн од болоод амжив. Монгол орон даяар биш л дэ, ямар Ганбаатар биш, байрныхаа группын хэмжээнд л.
Дуугуй гүтгүүлээд өнгөрөлтэй биш, болсон үйл явдлыг байрны группд оруулсан. 
Энэ хүүхнээс эрүүл бус үйлдлүүд гарч л байна лэ. Хараагаад л, машин өшиглөж ч нэг, цохиж ч нэг үзэж байх шиг. Миний ард машин зөрөх боломжгүй урт гудам байгаа юм. Би 20 метр ухрах ёстой юу энэ машин 5 метр ухрах ёстой юу. Тэгээд балай балай гүтгэлэг бичээд, энэ хүмүүс чинь яачихсан ч юм. 
Байрны нэг залуу зогсоолруу орох гэсэн бид 2 ингээд гацчихсан, тэгээд энэ жолоочтой хэдэн үг сольчихоод над дээр ирээд "хөгшөөн, ухраач гэсэн чинь наад хүүхэн чинь барьж идэх гэж байна, чи ухарчихгүй юмуу, машинаа тавиад ормоор байдаг" гэхээр нь би хэллээ "хэл амтай, хэрүүлч увайгуй загнасных нь зөв болдог гэж юу байхав, ухрах ёстой нь л ухарч гарц чөлөөлнө" гэж. 15 мин зогсож байж гарсан. Сила в правде брат! 

24 January 2021

Singe photo

Ушац

Мем хэмээх зүйл интернэт үүссэний дараа гарч ирсэн гэвэл эндүүрэл. Троллдох үзэгдэл ч гэсэн байсан нь зүйл. Зөвлөлтийн мем-ийн тухай нэг түүх ярьж өгье.
Михаил Лазаревич Ушац хэмээх еврей залуу 40-өөд онд Москвагийн архитектурын хүрээлэн (Московский архитектурный институт)-д элсэж гэнэ. Тэрбээр хошин зураг зурдаг зураач болж алдарт "Крокодил" сэтгүүлд ажилладаг болсон түүхтэй. 
Оюутан байхдаа мань эр хамаг эд зүйлс дээрээ өөрийн нэрээ бичдэг зуршилтай байж. Натураас зурах дадлагын хичээл дээр түрүүлж ирсэн оюутнууд ракурс хамгийн сайн байрлалуудыг эзэлдэг. Нэг орой Ушац хүрээлэнгийн коридороод явж байтал маргааш өглөө практикийн хичээл орох танхимд нь мольбертуудыг байрлуулсан байв. Найзын (юуны төлөө еврей билээ) толгой гялс ажиллаж хамгийн гоё байрлалын мольберт дээр Ушац гээд нэрээ биччихээд яваад өгч. Өглөө курсын ахлах ирээд тэрийг нь олж харчихаад тоглоом хийгээд бусад бүх мольберт дээр Ушац гэж бичжээ. Оюутнууд инээлдээд л өнгөрч. Гэвч Ушац гэдэг нэр энэ явдлаас хойш хүрээлэнгийн бүх эд хогшил дээр бичигдээд эхэлж: номын сангийн номнуудын авторууд дунд, хана, хаалга, ширээ сандал, 00-ийн суултуур дээр хүртэл. Удалгүй Ушацын нэр хүрээлэнгээс хальж ЗХУ даяар халдварлагдсан байдаг. 
Гадаадад хүртэл тааралддаг гэж байгаа, ккк. 
Архитекторуудын дунд "Это просто УшацЪ какой–то!" гэсэн хэллэг хүртэл бий болсон.
Найруулагчид ч гэсэн хошин шогийн мэдрэмжтэй улс болохоор энэхүү нэрийг олон газар мөнхөлсөн байдаг. Ушац жив!

20 January 2021

12 January 2021

Тархалтын талаар

UPD 2021.01.12 09:31
Уншихыг зөвлөж байна: https://ikon.mn/n/23g9
Агааржуулалт чухал шүү нөхдөө.

2020.11.19 01:25
Коронавирусын гол тархац агаараар (тэр тусмаа хаалттай орчинд) явагддаг. Тус вирусыг жишээ нь корь-той харьцуулж үзвэл халдварлах чадамж нь хавьгүй бага.
Гэхдээ коронавирус нь нэг өрөөнд байгаа олон хүнд халдах эрсдэл өндөртэй. Агааржуулалт муу, хавьталт удаан үргэлжилж байгаа бол нөхцөл байдал улам хүндэрнэ. Өвчтэй хүний амьсгалж гаргасан халдвар тээгч бичил биет нь хэдэн цаг агаарт оршиж бусад хүмүүсийн амьсгалаар дамжиж организмд нь нэвтэрдэг. Халдвар хэрхэн тархдаг, амны хаалт ямар тохиолдолд хамгаалдгийг жишээгээр тайлбарлая. 
Иргэн Ууганбаяр вирус тээгч болсноо мэдэхгүй айлд зочилж гэж үзье.
Цөмөөрөө маск зүүгээгүй, өрөөний талбай 20м2 гэж тооцвол 4 цаг өнгөрхөд бүгд халдвар авсан байх болно.
Ухамсартай хүмүүс байж таараад маск зүүцгээсэн бол 5 биш 4 нь халдвар авна. Учир нь маск 2 цаг л хамгаалдаг, 4 цаг болоход хамгаалалт байхаа больно.
Харин контакталсан хугацаа нь 4 биш 2 цаг, өрөөг нэвт салхилуулж байсан бол халдвар тээгчтэй хамгийн ойр байсан нэг хүн л өвчилнө.
Өнөөдрийн байдлаар үндсэн гурван замаар хүмүүс халварлагдаад байгаа юм. Үүнд:
1. Шүлс. Халдвар тээгч ханиахад болон ярьж байхад шүлс нь ондоо хүний нүд, хамар, амруу орох юм бол өвчлүүлнэ.
2. Гадаруу. Энэ замаар халварлах нь харьцангуй бага, гэхдээ байдаг. Саяхан япончууд коронавирус арьсан дээр 9 цаг хүртэл тогтдогийг илрүүлсэн байна.
3. Амьсгал. Өвчтэй хүний амьсгалж гаргасан агаараар эрүүл хүн амьсгалвал вирус халдварлана. 1.5м болон түүнээс хол зайнд байвал халварлах эрсдэл буурдаг, гэхдээ халдвар тээгчтэй нэг өрөөнд удаан байвал хоорондын зай ч аврахгүй. Вирус агаарт хэдэн цаг орших чадамжтай.
Ердөө 60 минутын дотор өвчтэй хүн өрөөг "голомт" болгож орхино. Тэгээд агааржуулалт байхгүй бол өрөөнд орж ирэх хүмүүс халдвар авах болно.
Хүний яаж ярих нь бас тархацад нөлөөтэй. Хоёр хүн масктай, нэг нь халдвартай, нөгөөх нь эрүүл, хоорондоо үг солилцоогүй бол халдвар авахгүй зөрнө. Харилцан яриа 15 минут үргэлжилхэд халдвар авах магадлал эрс нэмэгднэ. Харин халдвартай нөхөр чанга ярьдаг, шүлсээ үсчүүлдэг бол 2 минут хангалттай. ДЭМБ тодорхой нөхцөл байдалд (хаалттай, агааржуулалтгүй орчинд) 2 метрийн зайнаас ч халдвар авч болно гэдгийг хүлээн зөвшөөрсөн.
Олон нийтийг газарт халвар хэрхэн тархахыг авч үзье. Кафе, ресторан г.м. газрууд вирус тархах таатай орчин болдог байна. Жижиг шөнийн клубд дундажаар 27 хүн халдвар авдаг бол АНУ-д нэг орой 173 хүн nightclub-аас халдвар авсан тохиолдол бий. 
Жишээ: халдвартай иргэн Жадамбаа 19:00 цагт ресторанд орж ирсэн гэж төсөөлье. Бүгд маскгүй:
23:00 цаг гэхэд гадаа сууж байснаас бусад нь халдвар авсан байх болно.
Цөмөөрөө амны хаалттай байсан бол тал нь халдвар авна.
Харин бүгд макстай, агааржуулалт нь сайн, хавьталтын хугацаа 2 дахин богино байсан бол өвчтөнтэй ойр байсан цөөн тооны хүн л вирус авна. 
Дүгнэлт: богино хугацааны контакт, агааржуулалт, хүнтэй харьцахдаа амны хаалт.
Талархах хэрэггүй, зүгээр.

07 January 2021

Каспийский Груз - Частушки

UPD 2021.01.07 00:43
Каспийский груз давгүй шүү. 

2019.04.03 06:00

05 January 2021

Хатуу vs Зөөлөн

Хөл хорио, хязгаарлалт бидэнд олон зүйлийг ойлгуулж байна. Наад захын жишээ - алкоголь.
Хатуу, градус өндөртэй согтууруулах ундаагүй хүмүүс зүв зүгээр л байна, үхсэн хүн алга. Дэлхий дахинд градус өндөртэй сархад дандаа үнэ өртөг өндөр байдаг, хэрэглэхдээ заавал шингэлдэг. Градусыг нь бууруулдаг гэсэн үг. Манайд болохоор 100 гр даруулгагүй татдаг, шил архи хамгийн хямд худалдаалагддаг. Буруу л да энэ. Бид иргэдээ эрүүл саруул байлгая гэж бодож байгаа бол градус өндөр сархадын үнийг нэмэх, тамхины онцгой татварыг шат дараатай нэмэгдүүлэх хэрэгтэй гэж боддог. Бага градустай алкоголь хэрэглээд хүн согтоод, шогтоод, хэрэгт холбогдтол өдий. Харин ухаанаа алдтал архи уусан хүнээс ямар авир гарахыг таамаглахад бэрх. 
Ажиглаад байхад хөгжилтэй улсуудад мансууруулах бодисын зөөлөнг нь зөвшөөрөөд, хатууг нь хязгаарлах эсвэл эрүүл мэнд, сэтгэцэд нөлөөтэй бол тас хориглож байна. Хар тамхины хувьд нөхцөл байдал яг адилхан. Өвсийг албан ёсоор олон улс оронд зөвшөөрсөн байгаа. Лигалайз хий гэж уриалан дуудаж байгаа юм биш, гэхдээ өвс татах болон мөс, эсвэр героин хэрэглэх чинь архи уух, пиво уух хоёр ялгаатай шиг ялгаатай зүйлс. Психотроп, химийн урвалаар гаргаж ирсэн бодисуудыг тас хориглосон хэвээрээ байх хэрэгтэй. Хор байгаа юм. Харин өвс буюу марихуанаг бид маргааш биш юмаа гэхэд олоон жилийн дараа эргэж харах л байх. Архи хэтрүүлэн хэрэглэсэн хүн хутга бариад босоод ирдэг, харин өвс татсан хүн хүчирхийлэл үйлдэх нь бага шүү дэ. Яг өнөөдөр бол нийгэм маань ч бэлтгэгдээгүй, хууль дүрэм ч алга. Тиймээс хүүхдүүдийн хүүхдүүд маань хатууг хориглосон, зөөлөнг нь тодорхой хэмжээнд зөвшөөрсөн нийгэмд амьдрахыг үгүйсгэхгүй.

04 January 2021

CIAO, 2020!

Шинэ жилийн баярын хөтөлбөрүүдээс таалагдсан нь Вечерний Ургант байв.

01 January 2021

2021

Бүгдэд нь Шинэ оны мэнд дэвшүүлье! 
Өвчин дэгдэж буй энэ эвгүй үед эрүүл мэндээ бодоорой, ойр дотны хүмүүсээ, аав ээжийгээ хайрлаарай, халамжлаарай. Хүнд аз жаргалтай байхын тулд их зүйл хэрэггүй - эрүүл саруул, элэг бүтэн байхад бусад нь болдог юм.