12 January 2016

Оригами

Орон гэр маань зугуухан оригамигийн музей болж хувирч байна.
Хүүд "Цаасаа хувааж байгаад жижигхэн юм хийгээчээ" гээд байхад л хийхийнхээ амарыг бодоод гэрлийн люстра шиг юм хийчих юм. Тэгээд нөгөөхийг нь шингээх ч газар байхгүй.
Хуучин нэг нөхөр цаасаар нааддаг байсан бол одоо 2 дүү нь уруу татагдаад жижиг сажиг юм урладаг болчихоод байгаа. Гурвын гурван хүн зэрэг оригами хийж эхлэх хар дарсан өдөр айсуй, хэ-хэ.

3 comments:

  1. Ганзо ба түүний хүүхдүүдэд баяр хүргэе. Орон гэртээ оригами хөгжүүлж байгаа туршлагаасаа хуваалцаач, зөвлөгөө өгөөч.

    ReplyDelete
  2. Хэдэн жилийн өмнө оригамигийн ганц ном л авч өгсөн. Түүнээс хойш процесс хяналтаас гарсан :) Номонд байсан бүх дүрс эвлүүлэгдсэн болохоор найзууд одоо youtube-ээр зэвсэглэсэн байна лэ.

    ReplyDelete
  3. Баярлалаа Ганзо

    ReplyDelete