26 September 2021

22 September 2021

British humor

Энэ бол маш нарийн троллинг. Бид ард түмэнд чинь чипс, удирдлагуудад бентли экспортлож байгаа шүү гэж байна үндсэндээ.

15 September 2021

R.I.P.

UPD 2021.09.15 10:11
Агуу жүжигчинтэй яаж салах ёслол үйлдэх ёстойг францчууд харуулжээ. Инээж байгаа зураг нь байна, ард түмэн нь сүүлчийн удаа алга ташиж байна, хүндэт харуул жагсаж, оркестр киноных нь аяыг тоглож байна г.м. бүх зүйл энгийн бөгөөд сэтгэлд хүрэхээр.

2021.09.07 09:46
Жан-Поль Бельмондо цагтаа Голливудыг бидэнд орлож байлаа. Би хувьдаа тоглосон бүх киног нь оросын телевизээр амтархан үзсэн. Юун Жеймс Бонд. Бельмондо дэлгэцнээ буудалцаж, зодолдож, үсэрч, нисэж, бүсгүйчүүдийг үнсэж (ихэвчлэн нөгөөх нь зөвшөөрөөгүй байхад), бүр заримдаа хагас нүцгэлдэг байв (цааш юу өрнөхийг төсөөлөх л үлддэг байсан). Түүний хэнд ч, юунд ч захирагддаггүй, дураараа, үнэн шударгын төлөө тэмцэгчийн дүрүүд нь социализмын үеийн хүүхдүүд бидэнд багагүй нөлөө үзүүлсэн болов уу. Мөн эмэгтэйчүүдэд таалагдахын тулд заавал соёлтой, царайлаг жентельмен байх албагүй гэдгийг ойлгуулсан да. Агуу жүжигчин байсан.

09 September 2021

42

0...4...29303132333435363738, 39, 40, 41

Still alive. Show must go on. Keep in touch :-)

08 September 2021

Сэлэнгэ, Мандал

Хагас бүтэн сайнаар найзуудтай Зүүнхараад амраад ирлээ.
Замдаа Сэк дроноор бичлэг хийсэн.

03 September 2021

Single photo

Талибан.
Зурагчин: Dimitri Messinis.