UPD 2016.01.16 22:23
Байж байж хуримтлагдахаар нь хэдэн баримт оруулах гэхлээр сайт ажиллахгүй юм. Ачааллаа дийлэхгүй байгаа юм болов уу гэсэн хардлага төрсөн. Хэдэн өдрийн өмнө ийм алдаа бас заасан:
Сайн тестлэж амжилгүй хугацаанд шахагдаад шууд ашиглаад эхэлчих шиг л боллоо. Хууль нь 1 сарын 1-нээс хэрэгжих гээд байдаг, бүртгэлийн сайт нь уралдаж хийгдсээр байгаа төрхөөрөө шууд олон нийтэд хүрсэн юм болов уу да. Одоо бид бүгд үндсэндээ тестчилэгч болчихсон байгаа юм :)
UPD 2016.01.10 19:23
7 хоногт цугларсан баримтаа оруулах гэтэл:
2016.01.05 14:00
Сая гарсан ebarimt.mn буюу Цахих төлбөрийн баримтын систем их зөв зүйл. Сүүлийн жилүүдэд гарсан 8%-ийн зээл, MostMoney болон Internet bank, нийтийн тээврийн карт шиг зайлшгүй хэрэгтэй байсан юм.
Ийм зохицуулалт аль дээрээс нэхэгдэж байсан. Гол нь орлогоо нуун дарагдуулах боломжийг тодорхой хэмжээнд хааж өгч буй юм. Тэгэхгүй бол өнөөдөр яаж байна? Бараг байгууллага болгон хар болон цагаан касс хөтөлдөг нь нууц биш шүү дэ. Програм санал болгохоор нягтлангийн тавьдаг эхний асуулт - хоёр бааз дээр ажиллах бололцоотой юу? байдаг юм. Урамшуулал эргэж олгогдох нь ч гэсэн сайшаалтай. Сайтад мэдээлэл их ойлгомжтой байршиж, өгөгдөлтэй ажиллахад хялбар байгаа нь бас нэг нэмэх. Төрийн ажил ийм түвшинд гүйцэтгэгддэг бол хэлэх зүйл алга. Энэ ажилд гар бие оролцсон хүмүүст том респект. Би ямартаа ч бүртгүүлээд баримт эхнээс нь оруулаад эхэлчихлээ.
Харамсалтай нь баримт өгч буй газар одоохондоо цөөхөн байна. Гэхдээ энэ нь явцын дунд зөв голидоролдоо орох асуудал тул цаг хугацаа өнгөрөхийн хэрээр систем улам сайн ажиллана гэж найдаж байгаа. Одоо үр дүнгийн л харах үлдлээ.

Мэргэжлийн хүний хувьд дүгнэхэд уг хууль уг нь их зөв юм байгаа юм. Харин бэлтгэлгүй л хэрэгжүүлээд эхэлчихлээ
ReplyDelete