Showing posts with label beijing. Show all posts

13 September 2015
26 November 2014
Аялалын фото-цуглуулга
2010. Амстердам. Бүх төрлийн зугаа цэнгээний хот. 9 евро 90 центээр 3 ороомог аваад архи дарс ч хэрэглэх шаардлагагүй.
2008. Сингапур. Сентоза.
2010. Париж. Нэг фотонд Францын нийслэлийн төрх сайн бууж: 90-ээд оны бенц, худалдааны чиргүүл, илүү жинтэй европ, алчуур зүүсэн лалын бүсгүйчүүд - энэ бүгд цамхагийн ёроолд.
2011. Лондон. Бритиш музей. Одоо үед буруугаар тайлбарлаж болохуйц чулуун сийлбэр.
2010. Берлин. Ямартаа ч төвдөө эмх цэгц сайн хот. Дэргэд нь Париж - жинхэнэ шоргоолжны үүр, нэмэх нь улаан шулаа.
2011. Бээжин. Орон сууцжилт эрчимтэй явагдсаар.
2010. Москва. Улаанбаатарын дараа хамгийн сайн мэдэх нийслэл хот.
2012. Питер. Оросын гэхээсээ илүү барууны хот гэж андуурагдахаар архитектуртай газар.

08 November 2014
24 August 2014
Аялалын фото-цуглуулга
2008 Сингапур.
2010 Амстрердам.
2010 Берлин.
2010 Париж.
2010 Бээжин.
2011 Лондон.
2012 Москва.
2012 Санкт-Петербург.
Блогд нийтлэгдсэн зураг ихэнх тохиолдолд HDD дээрээс устгагддаг. Нэг файлыг 2 газар хадгалах шаардлагагүй, нөгөө талаас - сул зайн хомсдолд мөнхийн байдаг. Зарим хотын фото дуусаад, цааш тавигдах зураггүй болж эхэлсэн.

23 June 2013
25 April 2013
17 March 2013
2011.06.06. Central TV Tower
Тус цамхагт дарсан фотонуудын үлдэгдэл.
Гол хаалганы гадна овоо том 2 луу байрлана. Гэрэлтүүлгэ нь бооломжийн.
Манай сумын төвд дугуйны покрышка хаядаггүйтэй адил энд ч гэсэн зориулалыг нь олж. Ханзаар юу бичсэн нь сонин.
Учир нь үл ойлгогдох самбарнууд таарав. Эрэгтэй хувилбар:
Эмэгтэй хувилбар:
Доторх тохижилт ирээдүйд сайжирах байлгүй дэ. Түүнээс биш одоо бол байдаг л нэг уйтгартай төрх.
Хиймэл дугуулын бололтой макет. Өмнөх зурган дээр арын проекц нь гарч. Хятадууд үзвэр хийж суртал өдий байна да.
Хуучин зурагнууд нь харин сонирхолтой юм билээ.

24 February 2013
Central TV Tower. Part 4
2011.06.06-ны фотонууд. Цувралын өмнөх дугаарууд: нэг, хоёр, гурав.
Мао ах энд тэнд тааралдах нь элбэг.
Учир нь үл мэдэгдэх төхөөрөмж.
Цамхаг дээрээс хар тэнхээгээрээ орилж болно.
Хятадууд үзмэр бэлдэхдээ тааруу. Барууныхантай зүйрлэх ч хэрэггүй. Оросуудаас ч муу. Ихэвчлэн иймэрхүү нэг янзын макетууд урладаг нь жаахан явхад л мэдэгднэ.
Их хичээвэл яахав арай дээр юм хийнэ л дэ.
Хэдэн гарын хээ надад байтугай хятадууд өөрсөд нь сонирхолгүй биз дэ? Криминалист шинжээчид яахав сонин байж мэднэ.
Энд юу дүрслэгдсэнийг ёстой бүү мэд. Миний ойлгож байгаагаар: нэг газар ажлладаг "но"-той хоёрыг (манай ТҮК-ийнхтэй ижил улбаршар хувцастай) эхнэр, нөхөр 2 нь мөрдөөд барьж авч буй юм болов уу гэсэн таамаг байна. Бүдүүн залуу: - Чи яаж чадаваа?! Би чамд итгэж явсан! гээд хариугүй уйлах нь. Улаан өмдтэй хүүхэнд нөхрийгөө гэхээсээ илүү хүүхнийг алах хүсэл оргилж байх шиг. Тэр хооронд хэргийн эзэн залуу аажуухан гэтэж ухраад, осолтой газраас холдож байна.
Teletubbies-ийн хятад хувилбар.
Улсыр радио телевизийн төв цамхагийн үзмэрүүд дунд гурилын ганжин, бандан, түмпэн гурав юу хийж байгааг би байтугай Балхжав ч таашгүй.
Хулдаасан наамалууд дээр инээсэн залуус элбэг.
Уснаас загас үсэрч гарч ирээд зайрмаг хазаж болдог орчин.
Мэдээллийг 2 цаасан дээр хэвлээд шилэнд скочоор тогтоочихно.
Зарим үсэгний хуулга хууларсан нь хэний ч санааг зовоохгүй.
Ардын уламжлал хэв маягаар зурагдсан зурагнууд нь арай дээр.
Түүнээс биш сүүлд сэдсэн зүйлс худлаа. Ийм пропорцитой, ядахад 3 хуруутай тавхай хаана байна?
Эсвэл ийм. Цэргүүд казарма-даа хийх юмаа олж ядахдаа ийм уран бүтээл урладаг байх.
Туйлын ядуу төсөөлөлтэй нөхөр энэхүү үзмэрүүдийг сонгож, орчинг тохижуулж.
Нэг давхарт нь дэлгүүрүүд ажиллана. Худалдаж авах зүйл харамсалтай нь байхгүй.
За тэгээд л гарцгаасан да. Цамхаг дээрээс шөнийн Бээжинг харах нь л гоё юм билээ.

Labels:
beijing,
journey,
organization
Subscribe to:
Posts (Atom)