Дэлхийн олон үндэстэн ястан бусдыгаа янз бүрээр хүлээж авдаг. Үзэн яддаг, хүндэлдэг, айдаг, шоолдог г.м. Энэ дунд еврейчүүд онцгой байр суурь эзэлнэ. Нобелийн шагналыг 850 хүнд олгосноос 173 нь еврей, нэмэх нь 20 шагналтны эцэг эхийн нэг нь еврей байж таардаг. Хүн амын 0,2 хувиас доош хувийг эзэлдэг еврей үндэстнээс Нобелийн шагналтнуудын 22% нь төрсөн гэсэн үг.
Нөгөө талаас, ухаан болон авъяас удамшдаггүй гэж би хувьдаа боддог. Тэр тусмаа ямар үндэстэн байна гэдгээс шалтгаалахгүй. Дөнгөж төрсөн хүүхэд бол суурь, цэвэр цаас. Түүний авъяасыг хөгжүүлэх үү устгах уу л гэсэн асуудал бий. Энд хүний өсч хүмүүжих орчин маш их нөлөөтэй байдаг.
Тэгвэл еврейчүүдийн ололт амжилтын нууц юунд байна? Монголчууд бид адилхан үр дүнд хүрч чадах уу? Мэдээж чадна. Үүний тулд хүүхэд залуучууддаа л анхаарал хандуулах хэрэгтэй. Тухайлбал:
1. Айл болгонд хангалттай хэмжээний унших материал, ном байх ёстой. Хүүхдэд боловсрол олгодог газар ганц сургууль биш шүү дэ. Хүүхэд дугуйлан секцид явж, том хүмүүстэй ижил түвшинд харьцаж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байх нь чухал. Бид хүүхэд юм асуугаад ирэхлээд яадаг билээ? "Аав нь ядраад байна, дараа тайлбарлая" ч юмуу "Энийг ойлгох нас чинь хараахан болоогүй байна" гэдэг. Энэ нь буруу. Хүүхдийг өөрийн бодолтой, өөрийн эрхтэй эн зэргэцээ хувь хүн гэж хүлээн авах нь чухал.
2. Бие биенээ дэмжиж сургах. Хүүхдүүддээ энэ шинж чанарыг багаас нь төлөвшүүлэх нь чухал. Еврейчүүд энэ тал дээрээ бол аюултай. Израиль тагнуулчийн дурсамжийг уншиж байхад: "Ямарч газар байсан хэцүү нөхцөл байдалд ороо л бол еврей хүндээ хандахад гарцаагүй тусламж авдаг байлаа" гэсэн байдаг. Банкны эзэн мөнгө өгнө, юучгүй оюутан болохоор илгээмж юмуу зурвасыг заасан газарт хүргээд өгнө г.м. хүн болгон чадлынхаа хэрээр өөрсдийнхдөө тусалдаг гэж байгаа. Бид болохоор цөөхөн мөртлөө нутаг ус гэж солиороод, ямар хэрэг байна? Энэ нь бас буруу.
3. Боловсрол чухал гэдгийг бүгд ойлгох хэрэгтэй. Боловсрол заавал дээд байх албагүй. Хүн ажилдаа эзэн, хэлсэн ярьсандаа хүрдэг бол боловсролынх нь түвшин дээд байна уу дунд байна уу чухал биш. Төгсөөгүй сургуулиа төгссөн гэж ярьдаг, анкет худал бөглөдөг асуудал бол тэр хүн хохирол учруулсан учруулаагүй тухай асуудал биш юм. Худал ярьсан, хүмүүсийг хуурсан гэдэг нь өөрөө ёс зүйн ноцтой доголдол юм. С. Ганбаатар энэ явдлаа яаж ч Оюу толгой, Таван толгойтой холбож болно, гэхдээ худлаа бурсаар өдий хүрсэн нь яалт ч үгүй факт юм. Ер нь бултах газаргүй болоод ирэхлээрээ муу нуухаар сайн илчил гэдэг алхам хийсэн. Бас Уянга байна. Ганц ч хууль санаачилж батлуулаагүй гэж байгаа. Уг нь үндсэн ажил нь шүү дэ. Эх оронч гэж цээжээ дэлдэж болно, ажлаа сайн хийж түүнийгээ батлах хэрэгтэй шүү дэ. Худлаа хэлэхгүй байх, ажлаа татлаа түтлээгүй хийх зэрэг чинь өөрөө хүний суурь боловсролыг илтгэнэ.
4. Сурууль болон багш. Зарим багш нарт учир их байна. Яг надад бол тохиолдоогүй, гэхдээ хүүхэд алагчлан үзэх үзэгдэл ажиглагддаг гэхүү дэ. Финляндад жишээ нь эцэг эхийнх нь ажил төрлийн талаар ямарч анкет бөглүүлдэггүй гэж байгаа. Багш ардын хүүхдийг сургах үүрэгтэй болохоос биш тэр хүүхдийн цаана хэн байх нь чухал биш. Мөн бүх сургууль ижилхэн, сургалтын бааз, хөтөлбөр нь ав адилхан. Хүн хаягийн харъяаллын дагуу л хүүхдээ сургуульд өгөх үүрэгтэй. Манайд багш нь үндсэндээ хоёр дахь эцэг эх нь шүү дэ, хүүхдийн хувьд. Тиймээс өндөр шалгуурт нийцэж байх хэрэгтэй байна.

No comments:
Post a Comment