13 January 2016

Тэсрэх бодистой таавар

UPD 2016.01.13 19:45
Зөв хариулт: Партизанууд тэсрэх бодисоо нунтаглаад (заримдаа зүгээр хүнсний тёрка дээр үрээд) төмөр замын дагуу асгаад явчихдаг байж. Нохой алхам тутамд бодистой таарах болохоор түүнийг ашиглах нь ямарч үр дүнгүй болж байгаа юм.
 
UPD 2016.01.12 18:22
Уг нь их дөхүүлсэн байна. Цааш нь лавшруулаад жаахан сэтгэх л хэрэгтэй байдаг.

2016.01.10 19:42
Сонирхолтой таавар.
1943 онд фашистуудын эсрэг "төмөр замын дайн" (рельсовая война) өрнүүлэх шийдвэр гарчээ. Энэ ажиллагааны хүрээнд партизануудруу тэсрэх ажиллагааны сургагч багш нарыг олноор нь илгээсэн байдаг. Мөн хэдэн зуун тонн тэсрэх бодис шүхэрээр фронт давуулж буулгасан. 
Немцүүд бас сөрөг арга хэмжээ авсан нь тодорхой. Аюултай байж болзошгүй төмөр замын хэсгүүдийг нохотой эргүүл тоготмол шалгадаг болж. Нохой нь тэсрэх бодис илрүүлэхээр тусгайлан сургагдсан, өчүүхэн хэмжээний бодисыг ч илрүүлдэг. 
Тэгсэн хэдий ч партизанууд дэлбэлж тэсэлсээр байсан.
Асуулт: Партизанууд нохойтой немцүүдийг хэрхэн аргалдаг байв?

7 comments:

  1. Архи цацдаг байсан байх

    ReplyDelete
  2. Нунтаг перец маягийн нохой үнэрлэх дургүй зүйлсийг л цацах байх даа. Тэр үед перец байсан эсэхийг нь мэдэхгүй юм. Тэгхээр ургамлийн хурц үнэртэй үр нунтаглаж л цацдаг байсан байх. Дээр архи гэсэн нөхөрт хэлэхэд цацахаасаа өмнө нь хусчихна ш дээ, хахаха

    ReplyDelete
  3. Ухаж bomb-оо суулгачаад ус хийчдэг бсым болуу

    ReplyDelete
  4. Ilrenguut n teserdeg mehanizm bas nemchvel yaadiin?

    Galt tereggui c bsn.. Yadaj zamiig n tesleed bhd bas l huurhun horlochh blgu.

    Nohoitoi irvel nohoitoi n husaad l...

    ReplyDelete
  5. hiam mahaar hehe :)

    ReplyDelete
  6. shalgah yed n tedniig alaad baisn bolohoor germanyyd hydlaa shalgadag bolsn ium bol yy

    ReplyDelete