20 May 2019

Beck - Up All Night

25/17 - Пока не выключат свет

Хэлцэл

Thomas Hobbes-ын хэлсэнчлэн "Covenants, without sword, are but words". Эрт дээр үеэс бүх дүрэм хэлцэл "Зөрчсөн бол шийтгүүлнэ" гэсэн гол агуулгатай байж ирсэн. Шийтгэл хүртээхийн тулд "илд, сэлэм" нь хэрэг болоод байгаа юм.

14 May 2019

Richard Clayderman - Another suitcase in another hall

Наалт

Машин дээрээ наалт наах нь эзнийх нь асуудал. Ралли-д оролцоогүй бол есөн шидийн хаа хамаагүй наалт нааж яадаг юм бол гэж хувьдаа гайхдаг.
Арын салхины шилэн дээр хүүхэлдэйн киноны баатрууд наалттай. Юм наах талбай том, жолоочын өмч биш болохоор автобусууд есөн шидийн наалттайгаараа бусдыгаа тэргүүлнэ.
Клубын наалт үндсэндээ арын шилийг эзэлж. 
ВИП хүүхдийн автобус. 
Нэг гэрэл дээр нь сахиус, нөгөө талынх дээр нь чөтгөр. Хүн хүний гоо сайхны мэдрэмж өөрөөс хойно яахч арга байхгүй.
Нийтийн тээврийн хувьд сурталчилгаа байршуулж, эсвэл сошиалд мэдээлэл түгээж болно л до. Тэрийгээ чанартай гүйцэтгэх хэрэгтэй, жишээ нь: 

Brainstorm - Maybe

13 May 2019

Зөв сурталчилгаа

CIA хятад ба оросын аюулыг гоё дүрсэлж.

Спойлер

Спойлердох гэж гоё термин сүүлийн үед гарч ирсэн.
Тохиолдол №1: Ажлын залуу FB-кээ түр хааж орхисон. Шалтгаан нь GOT.
Тохиолдол №2: Дунд охин ярьж байгаа юм. Манай ангийн нэг хүүхэд Avengers Endgame-ийг үзэх гэж байгаа гэнгүүт үзсэн хэд нь барьж авч хананд шахаад, гарыг нь алдалж барьж байгаад чихэнд нь ийм ийм юм болсон, тэр тэр үхсэн гээд бүгдийг нь ярьчихсан. Нөгөөх нь яг уйлах гэж байгаа юм чинь.

10 May 2019

Шороон бороо

UPD 2019.05.10 19:49
Өнөөдөр хэн нэгэн нь арын шилэн дээр "Цэвэрлэ" гэж бичээд үлдээсэн байна.

2019.05.10 01:39
Сүүлийн хэдэн өдөр зав тун тааруу байлаа. Ер нь хувь хувьсгалын ажил давхцаад чөлөөт цаг улам л багасаад байх юм. За тэр яахав, учир нь олдох асуудал, үндсэн сэдвээрээ ярилцъя.
Арав орчим өдрийн өмнө бороо орсон. Борооны өмнө шороо гэдэг нь яг болсон. Борооны дуслууд агаарт тогтсон шороо тоосыг хамаад доошилсон. Үр дүнд нь угаагдсан байсан машин ийм болж байна лэ:
Тэрэг маань одоо ч гэсэн загал хэвээрээ байгаа. Би оройтож харьж байсан бөгөөд хайран цагаа машин угаалга дээр өнгөрөөхийг хүсээгүй. Амарсан нь дээр байлгүй дэ.
Угаалгаагүй нь болсон. Учир нь өнөөдөр машин дээр нэг урод юу нь мэдэгдэхгүй зүйл цацсан байв. Сүү ч юмуу сүүтэй цай ч юмуу бүү мэдээ цус гэж. Гол нь байгууллагын доор паркалсан байсан, орон сууц биш. Ажил дээрээ аяганы ёроол дахь шавхруугаа цонхоороо цацдаг юмуу хаашаа юм, бүү мэд. Дебилизм эмчлэгддэггүй гэж үнэн юм да, хэ-хэ.

Cigarettes After Sex - Sweet

28 April 2019

Персийн буланд

Ираны нисэх төхөөрөмж АНУ-ын хөлөгийг Персийн буланд бичээд амжиж.

Колыма

вДудь-ийн ярилцлагуудыг заримдаа үздэг. Эхэн үед их сонирхолтой байсан, сүүлийн үед оролцогчийнхоо хувийн амьдралруу хэт орох, эсвэл өөрийн сайн мэдэхгүй зүйлийн талаар цэц булаалдах, эсвэл нөгөө хүн нь хариулахыг хүсэхгүй байгаа зүйлрүү дахин дахин эргүүлэх гэж оролддог болсон нь таалагдахгүйд хүргэсэн. Гэхдээ Юрий Дудь сайн сэтгүүлч, маргаан байхгүй. Колыма гээд боломжийн баримтат кино хийсэн байна.

Coldplay - Fix You

27 April 2019

Гамшгийн сургалт

Черномырдины хэлсэн үг санаанд орсон: "Хотели как лучше, а получилось как всегда".
За яахав, сургалт болоод өнгөрлөө, бидний хувьд иргэнийхээ үүргийг биелүүллээ, тодорхой хэмжээний мэдээлэл олж авлаа. Бусад газар яасныг мэдэхгүй, манай хороон дээр бол зохион байгуулалтын талаас жаахан дутагдалтай зүйлс ажиглагдаж л байна лэ. Би хэр баргийн юмыг тоохоо байсан болохоор зарим хүмүүс шиг бухимдаж уурлаагүй, тоглоом шоглоом, наргиан болгоод л өнгөрсөн, хүүхдүүтэйгээ нэг нэгнийгээ явуулсан шиг. 
Өглөө сургуулийн хашаанд дохио дугарангуут орсон. Хүмүүс цаасан дээр тамга даруулахаар дараалал болон зогсож байв. Онцгой байдлын ажилтан микрофоноор мэдээлэл хүргэж, сургалтаа эхлүүлэв. Бүх зүйл зугуухан, тайван, бужигнаангүй сайхан байлаа. Тэгсэн... нөгөө онцгой байдлын гар чинь өсгөгчийнх нь чанар тааруу, ярьж байгаа нь сонсогдохгүй болохоор: "Энэ тамга, дараалал хамаагүй ээ, 10 цаг хүртэл бүгд амжина, наашаа ойртож зогс" гэснээс үүдэж жинхэнэ хошного эхэлсэн, хэ-хэ. Ард байсан нь урагш шахаж орж ирээд бүртгэл хийж байсан хорооны хоёр ажилтан дээр бүчсэн. Урдуур дайрлаа, хөл гар дээр гишгэлээ гээд хэрүүл маргаан тэр дороо гарч эхлэв. Зарим нь нөгөө офицерлуу "Чи сда зүв зүгээр явж байсан очерийг үймүүллээ, энийгээ цэгцэл" гэхэд нөгөөх нь "Надаах чинь миний ажил биш, би сургалт л хийх ёстой, хөөе цагдаа хаана байна, төрийн цагдаа" гэж дуудсан ч цагдаа нь ирсэнгүй. Брошюр, танилцуулах материалын бол барааг нь хараад л өнгөрсөн. Дээрх үйл явдлыг хүүхдүүддээ тайлбарлахдаа: " За ганц хүн ганцдахгүй буруу шийдвэр гаргахад бусдад ямар гай болж болдгийг та нар сая харлаа. Энэ офицер зөвхөн өөрийн ажлыг бодоод хорооны 2 ажилтныг болон бусад хүмүүсийг хөлдөө чирлээ үндсэндээ. Угтаа бол урьдчилаад өсгөгчөө шалгаад, шаардлага хангаагүйг нь солиулсан бол, хорооны ажилтнуудтай нийлээд тууз ч болтугай татаад, эсвэл шохойгоор шугам зураад хүмүүсийг дараалалд оруулаад, очерлож байхад нь мэдээллээ хүргээд, очероос гарч ирсэнийг нь задгай том талбайд гаргахаар зохион байгуулсан бол энэ уур бухимдал гарахгүй байв. Ийм энгийн зүйл ойлгохгүй байгаа нь, боломж олдовуу гэсэн шиг нэг нэгнээсээ өрсөж урдуур дайрч байгаа нь бас бидний гамшиг" гэж хэлж өгсөн.
Тамга даруулж аваад, нөгөө нөхрийн яриаг чагнаж зогсож байгаад 9 өнгөрөөгөөд хаалга руу дөхлөө.  Үндсэндээ нэг ярьсан зүйлээ давтаад эхэлсэн л дэ, нөгөө талаас 9:30-с зам нээгдэхлээр түгжрэх байх, 10-аас зарим нь хичээлтэй, би ажилтай, тиймээс алхацгаана гэж шийдсэн байв. Тэгсэн хашааны хаалгаар цагдаа гаргадаггүй юм да. Тайлбар нь: сургалт дуустал хэнийг ч гаргахгүй. WTF?! Хүмүүс бөөн уур уцаар, хоёр цагдааг хэлэх хэлэхгүй үгээр дуудаастай. Тэр тусмаа эмээ нар ямар аймар юм бэ, хэ-хэ? Алах гэж байна лэ ш дэ. Чи муу төрийн нэр барьсан гуйлгачин, яг цаг нь болоод гамшиг тулгарахад та нар байхгүй байна да, мэднэ ш дэ та нарыг, хүүхэд гэртээ ганцаараа унтаад үлдсэн гээд байхад яадаг мал вэ чи г.м. Хүмүүс олширсоор ер нь түрэмгийлж хашаанаас гарах бодит аюул нүүрлээд ирсэн чинь нөгөө 2 цагдаа чинь хаалгаа нээсэн. Цугларах цэгүүдийн зөндөө нь задгай талбай дээр байгаа, тэнд цугларсан хүмүүсийг хорьж цагдах ямарч боломж байхгүй. Тиймээс манайд гарсан цагдаа нар "Аан, та нар сургуулийн хашаанд ороотохвуу" гэсэн шиг сайн дураараа идэвх санаачилга гаргаж хаалга барьсан л да, ойлгожмтой, ккк. Тэгж олны уурыг барж өөрсдийгөө есөн шидээр хэлүүлж зогсох хэрэг байсан уу? - би таашгүй.
ФБ-ээс асуудалд эрүүл саруул өнцгөөс хандаж буй хүний постыг оруулъя:
Гал түймрийн аюул бол бодит аюул шүү.

23 April 2019

Дүрслэх урлагийн музей. 3-р хэсэг

Цувралын сүүлчийнх. Өмнөх дугаарууд нь: нэг, хоёр.
Энэ удаа хэдүүлээ уламжлал ёсоор жижиг деталиудад анхаарлаа хандуулнаа. Тэр нь юу гэсэн үг юм гэж үү? Тодорхой жишээн дээр авч үзье. - Амьтадын хөөрхөн дүрснүүд байна уу? - Байна.
Хүн эдгээрийг харж зогсож байгаад, тайлбарыг нь уншчихаад яваад өгч болно. Гэвч бидний анхаарлыг энэ экземпляр татна: 
Бөгсөнд нь яах гэж бөглөө хийв? Бөглөөтэй гэхлээр дотор нь юм хийдэг байж таарна, юу хийдэг байв? Яагаад бусад дүрснүүдийн бөгс бөглөөгүй юм? гэх мэт асуудлууд ар араасаа урган гарна. Эдгээр асуултуудын төлөө л музей үзэж байгаа юм шүү дэ үндсэндээ.
Эсвэл энэ зураг.
Энд хүүхдүүд усанд орж, адуу нохой ундлахтай зэргэцээд иргэд голоос ус авч байгаа юм. Зураач үнэн мөнийг л дүрсэлсэн байх.
Хүн чулуу гэхлээр бид нэг л бодь төрхтэй хөшөө төсөөлдөг. Тэгсэн чулуун дээр сийлбэрлэсэн хувилбар бас байдаг юм байна. Мянга гаруй жилийн тэртээ нэг нөхөр эрхтэн дүрслэх гээд чулуу нүдээд сууж байсан гээд төсөөлдөө. 
Зарим хүмүүс намайг Ганзо биш Ганзай гэж дуудах нь бий (жишээ нь ангийн Гааний бол байнга). 
Тэгсэн өргөл барьц гэсэн утгатай гэдгийг сая л мэдлээ.
Шамбалын оронд хаад байдгийг бас сая л мэдэж авсан. 
Энэ байна.
Ингэхэд, тэр дунд нь байгаа энгэр зөрүүлж буй бурхадыг би урд нь анхааралтай ажиглаж хардаггүй байж. Зэрвэс харахлаар нэг нь нөгөөхрүүгээ мацсан л юм харагддаг юм.
Гэвч уран дархад деталиудыг бас орхигдуулдаггүй юм билээ.
Зээгт наамал. Нуугдсан гахайг ганц би олж хараагүй биз дэ? 
За тэгээд төгсгөлд нь Шаравын бүтээл. Сайн хараад байвал хөгийн хөгийн юм олон л олддог юм "Монголын нэг өдөр"-өөс. Өөрсдөө очиж сонирхоно биз. Зүгээр анхаарал татах гэж монгол ахуйтай холбоотой хэсгийг нь оруулав.
Музейг тэтгэх ганц арга бол очиж үзэх юм шүү уншигчидаа. Музей сайн үзэцгээ, хүүхдүүдээ дагуулж очицгоо.

22 April 2019

Дэвтрийн хавтас

Манайхан хөөрхөн дизайнтай дэвтэр хийдэг болж.

The Killers - Spaceman (Steve Aoki & Bloody Beetroots remix)

ХАБ

Монгол дахь хөдөлмөрийн аюулгүй байдлыг ганц үгээр тодорхойл гэвэл би "байхгүй" гэнэ. Хэтэрхий хавтгайруулж байж мэдэх ч улирал болгон эрдэнэт хүний амь эрсдэж байхад өөр хэлэх үг олдохгүй юм. Заамарт ажилчид шороонд даруулснаас хойш удаагүй байхад сая цэвэрлэх байгууламжид 4 хүн осолдлоо. Хайран сайхан залуус, үнэндээ л харамсалтай. Хүний амь, эрүүл мэнд нэгдүгээрт байх ёстой шүү дэ. Аюулгүй ажиллагааг хангаж болдог л байхгүй юу, цэвэр хариуцлага, журам заавар мөрдөх асуудал. За барилга дээрээс юм унаж хүн алах, гэмтээх бол энгийн үзэгдэл болсон.

18 April 2019

Bratia Stereo - Ayayay (Lyrics) ft.Tony Tonite

Каспийский Груз - Как в Советском кино

Mush, Spot, Mush!

Boston Dynamics - дуртай компаниудын нэг.

Удахгүй commercial зориулалтаар роботуудаа худалдаанд гаргана гэсэн.

Сплин - Рай в шалаше (MTV Unplugged)

UPD 2019.04.18 20:39
Дуртай дуунуудын нэг.

2019.01.19 12:32

Хөгширч байгаа юм байлгүй - Сплины философийн гэмээр бүтээлүүдийг сонсдог болоод байгаа. Александр Васильевын хувьд - дууны үг, ая нь төгс болж ирсэн байгаа юм л да үнэндээ. 

На заре

UPD 2019.04.18 20:06
Вечерний Ургант-аар гараад амжиж өчигдөр. Хөгширчээ, хоолой нь ч сууж.


UPD 2019.04.16 21:41
Гурван жилийн өмнө нэг дууны тухай пост оруулж байсан юм. Тэгсэн энэ дууны өмнө нь нийтлэгдэж байгаагүй клип YouTube дээр тавигдангуутаа 10 хоногт 1,3 сая хандалт аваад бузарлаж буй юм байх. Эхний өдрүүдэд нь хиймэлээр хандалт цуглуулж байна гээд YouTube блоколж орхисон байсан. 30 гаруй жил дарагдсан материал гэсэн үг.


Сүүлийн үед нэрд гараад буй дуучид хүртэл каверыг нь хийгээд амжиж.


2016.09.19 16:51
Гришковец Brainstorm-той дуулсан хувилбар 2015 онд нийтлэгдэж байсан. Энэ удаа Бигуди хамтлагтай дуулсан хувилбарыг нь оруулав.
.: Линк устсан байсныг сэргээв :.

Харин энэ 1987 оны бичлэг. Хөгжимчид, үзэгчид, хөдөлгөөн, хувцаслалт анхаарлын төвд.
.: Линк устсан байсныг сэргээв :.

16 April 2019

Макс Корж - Стилево

Сайн үг хэлэх

Хүн ер нь бие биеэндээ урам хайрлаж, магтаж, сайн үг хэлж байх хэрэгтэй юм. Долигнож бялдуучил гээгүй шүү, андуурав. Тэгэхгүй бол согтуудаа л "би чамайг үнэлдэг шүү" гэхээс өөр урамын үг бид хэлэхээ бараг байж. Нэг түүх ярьж өгье:
Гүржид томилолтоор явсан хүн хуриманд уригдаж л дэ. Тэрбээр тэнд цугласан зочидоос хэнийг ч танихгүй. Найр ид дундаа явж байхад хөтлөгч босоод хүндэт зочны төлөө хундага тулгахыг уриалав. Тэгээд нөгөө хүнийг сайхан сэтгэлтэй, ухаантай, ажилсаг хичээнгүй г.м. баахан магтаж. Зочид болох 200 гаруй хүн түүний эрүүл энхийн төлөө хундага өргөжээ. Найр дуусахын алдад нөгөө хүн хөтлөгч дээр очоод: 
- Би танд талархаж байна л да, гэхдээ та намайг арай л их магтчих шиг боллоо гэхэд хөтлөгч:
- Та сайн хүн бол миний хэлсэн үг юуг ч өөрчлөхгүй. Харин та миний хэлснээс тааруу хүн бол жаахан ч гэсэн юм бодож сайжирч мэдэх юм гэж хариулсан байдаг.
Тиймээс хамаатан садан, найз нөхөд, ойр дотныхноосоо сайхан үг битгий харамлаарай.

Brandon Flowers - Read My Mind

14 April 2019

Дүрслэх урлаг өрхийн хүрээнд

Энэ бүр австралид байх үеийн гэрийн даалгавар гарч ирж байна.
Уг нь тус жаазанд охины маань зураг байсан юм, тэгсэн ийм болж хувирч.
Гена матар шиг амьтан алхангаа эргэж харж байна гэж анх бодсон.
Тэгсэн туулай байсан байна лэ золиг.
Сүүлийн үед усан будгаар толбо үүсгэчихээд түүнийгээ дүрсжүүлдэг аян явагдаж байх шиг байна.

InWhite - Спокойных Снов

Хотуудын хил арчигдахад

ЗХУ-д Москва болон Ленинградыг нэг нэгнийх нь зүгт тэлэх бодлого яригдаж байсан үе бий. Энэ хувилбараар бол хоёр том хот тэлсээр Великийн Новгород, Тверь тэргүүтэй хотуудыг "залгиж" нэг том супер хот үүсэх байж. Сонирхолтой нь дээрх төлөвлөгөө өнөөдөр АНУ-д биелэлээ бараг олчихоод байна. Бостон - Нью-Йорк - Филадельфи - Балтимор - Вашингтон шугамын дагуу АНУ-ын хүн амын 1/6 буюу 52 сая хүн амьдарч байна.