Дээр үед (1991-1992 он хавьцаа) Өвөрмонголын "Дугуйлан" нэртэй олон ангит кино монгол телевизээр гарж билээ. Манжийн ч билүү, хятадын ч билүү эсрэг өвөрмонголчууд тэмцэж буйг харуулдаг юм. Тус киноноос цөөхөн зүйл ой санамжид үлдэж: киноны нэр үлдсэн байгаа юм, гол дүрийн баатрыг нь Далайхүү гэдгийг санаж байна. Тэгээд бас нөхдүүд тангаргаа өргөхдөө нэрээ нар шиг тойруулж бичээд цусаараа баталгаажуулдаг хэсэг нь мартагдаагүй (киноны нэр энэ үйлдлээс нь үүдэлтэй нь ойлгомжтой). Интернэтээс гарын үсэг тойруулж зурсан файл хайсан боловч олдсонгүй. Ер нь бол нэг иймэрхүү баримт үйлддэг юм гээд ойлгочих:
Нар шиг ингэж тойргоор бичих нь үзэмжтэйгээс гадна хэн түрүүлж гарын үсэг зурсныг тогтоох боломжгүй болгодог онцлогтой. Баримт дайсны гарт орлоо гэхэд гол санаачлагч, толгойлогчийг шууд тогтооход хүндрэл учирна. Хожим нь зөвхөн монголчууд ч биш өөр улс оронд ч гэсэн энэ аргыг ашиглаж байсныг мэдсэн. Тухайлбал, Английн XVIII зууны баримт:
Янз бүрийн петици, өргөдөл, шаардах хуудсан дээр гарын үсгээ нөхдүүд тойрогоор зурдаг байсан байгаа юм.

No comments:
Post a Comment