21 November 2024

Папиллома вирусийн эсрэг вакцин

Арав гаран жилийн өмнө папиллома вирусийн эсрэг вакциныг охидуудад хийх гэсэн чинь бөөн эсэргүүцэлтэй тулгараад албан журмынх биш сайн дурынх болж хоцорсон. Би энэ вакциныг хийлгэх нь зөв гэж боддог, тиймээс нодинон жил хоёр охиноо ХӨСҮТ дээр дагуулж очоод хийлгэсэн. Хоёр удаа тарьдаг юм билээ. 
Улс энэхүү вакциныг тарихаар төлөвлөсөн байгаа. Гэвч эсэргүүцэлтэй бас л тулгарч байгаа юм билээ. Вакцинтай холбоотой 6 дугаар сарын мэдээллийн доорх комментуудыг уншаад айдас хүрэх шиг. Арай л харанхуй бүдүүлэг байна. Цаана чинь ялааны тархийг цахимруу шилжүүлчихээд байна ШУ, тэгэхэд вакциныг хор гээд сууж байх ч гэж дэ.

1 comment:

  1. Социал дээр Цэрэнхүү гээд нэг өвгөн байдаг. Эрүүл ухаантай эсэх нь эргэлзээтэй. Тэр мэт мунхаг өвөө нар маш олон хүнийг уруу татаж хорлож байдаг даа.

    ReplyDelete