19 June 2015

Two Planes Fly Through a Hangar


Энэ хоёр бараг 300км/ц хурдтай ниссэн гэж байгаа. Битүү орчинд агаарын урсгалд цохигдоогүй нь их юм. Ангар нь богино, онгоц нь жижиг, хажуугийн агаарын урсгал бага байсан юм болов уу да. 
Нэг түүх ярьж өгье: Бин Ладенг устгахаар америкийн тусгайгийнхан бэлтгэл хийдээ байрлаж буй газартай нь яг адилхан макет дээр дасгал сургууль хийсэн байдаг. Гэхдээ хашааны оронд зүгээр гадаснууд зоожээ. Газар дээрээ нисч очоод нэг нисдэг тэрэг нь доошлохдоо өөрийнхөө үүсгэсэн агаарын урсгалд цохигдоод унасан байгаа юм. Хананы ойрхон буух ёстой байсан нь сүйрээд, хашааны голд газардсан нь зүгээр. Азаар бага өндөрөөс унасан болохоор хүн гэмтэж бэртээгүй гэнэ. Полигон дээр бодит бетонон хана байгаагүйн балаг. Нөхдүүд даалгавараа биелүүлчихээд унасан нисдэг тэргээ дэлбэлж орхиод явсан байдаг.

No comments:

Post a Comment