Хүүхдүүдээрээ хааяа нэг тоглох хичнээн сайхан.
Байж байж нохойтмоор санагдвал бага 2 охиндоо хэлдэг юм:
- Би танай аав биш. Яг адилхан харь гаригийн хүн. Аавын чинь бүх санах ой, мэдрэмж, дадал болсон зуршлуудыг ялгах арга байхгүй хуулбарласан. Итгэхгүй бол нэг нүдний цөцгий дээр 2 хар цэг байгаа, нөгөөх нь зүгээр, 2 удаа хуулбарлагдсан гэсэн үг. Гэхдээ би яг аавын чинь 100% хуулбар болохоор аавтай чинь адилхан та нарт хайртай, халамжтай г.м. зүйл ярьж эргэлзээ төрүүлнэ.
Охидууд энэ аав уу харь гаригийн хүн үү гэдгийг тодорхойлох гэж янз бүрийн асуулт асууна. Бүгдэд нь үнэн зөв хариулна. Хүү хөндлөнгөөс ажиглаж, энэ сайнаар төгсөхгүйг мэдэж буй болохоор инээдээ дарж ядна. Эцэст нь би хэлнэ:
- Би өөрөө ч мэдмээр байна, өөрийгөө хэн бэ гэдгийг. Минийхээр бол би та нарын аав, гэхдээ нүдэнд 2 хар цэг байдаг... Би хуулбар бол жинхэнэ аавыг чинь олж өгөх гэж өөрийн гаригийнхантай ярилцъя гэсэн утгатай зүйл бурна.
За тэгээд хамгийн гол хэсэг:
- Та нар аавыгаа өөр хүнээс ялгадаг юм бол сугыг нь үнэрлэх хэрэгтэй, харь гаригийн хүн үнэргүй байх ёстой гэнэ, ха-ха-ха. Хэн нэгэн нь хэзээ нэгэн цагт үнэрлэж бусдынхаа доог тохуу болдог л юм. Элэгээ хөштөл инээж байгаа юм чинь хүү бид хоёр. Хоёр охины нэг нь бөөн гомдол, нөгөөх нь элэг нь хөшөөстэй.
Улиралд баталгаатай нэг ажилладаг арга ;-)

No comments:
Post a Comment