Амиа егүүтгэсэн хүн тамд шатна гэж шашин нь номлодог байсан цаг. Энэ нь XVIII зуун гэхэд Хойд Европын зарим улсад зэрлэг балмад гэмт хэргүүд гарахад хүргэв. Учир нь эдгэшгүй өвчин тусаад зовж шаналж буй хүмүүс амиа хороохоос айгаад (цаашаа үргэлжлүүлээд тамд зүдрэхийг хэн хүсэх билээ) зүгээр тааралдсан хүнийг юмуу айлын хүүхдийг санаатайгаар алчихдаг байж. Өөрсдийг нь шүүгээд алах ял онооно гэдгийг тэд сайн мэдэж байв. Алах ял гүйцэтгэхийн өмнө үйлдсэн гэмт хэргийнхээ нүгэлийг сайн наминчилж аваад диваажинд очно гэсэн тооцоотой. 1767 онд Данид алах ялыг бүх насаар нь хүнд хүчир хөдөлмөр хийлгэх ялаар сольсоноор уг үзэгдэл арилсан түүхтэй.
22 June 2015
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment