09 June 2015

Өвөрхангай зүгэллээ

UPD 2015.06.09 10:43
Уржигдар орой ирсэн. 22-ын товчооноос шатахуун аваад хөдлөхдөө километрийн заалтаа нолилсон, гэрийн гадаа эргэж ирэхэд 1315 км зааж байв. Төв, Булган, Архангай, Өвөрхангай аймгуудаар дайрсан. Өчигдөр өглөө зуслан яваад шөнө 12 өнгөрч байхад ирсэн. Бас өдөржин гадаа зогсоод. 5 өдөр гадаа байхад нүүр ам, гар хөл харлаад сайхан л болдог юм байна, хэ-хэ. Удахгүй зураг оруулж эхэлнээ.

2015.06.03 21:03
Жил болгон найзуудтай аялалд явдаг уламжлалтай. Уржинан - Сүхбаатар, нодинон - Дорнод. Энэ жил - Өвөрхангай. Ачаа бэлэн.
Ачаанд юу юу байна? Хувцастай цүнх, мешок, бензиний болон цэвэр устай канистр, зургийн 2 аппарат, газын плитка, ариун цэврийн болон аяга тавагны сав.

Маргааш өглөө 5 цагт гарцгаана. Улаан цугтгалан, Төвхөний хийд, Эрдэнэзуу г.м. төлөвлөсөн үзвэр их. Гол зорилго - Хүйсийн найман нуур. 8 эр, 2 машин.

Блогийн хувьд: постууд автоматаар нийтлэгдэж байх болно. Бүтэн сайнд ирнэ. Сайн сууцгааж байгаарай.

1 comment:

  1. Gyalgar uutnii tsaana bgaa 3 undur shil yu be? :) Have a safe trip!

    ReplyDelete