20 June 2015

Хар бухын балгас

2015.06.04. Булган. Дашинчилэн. Хар бухын балгас.
Сумын төвөөс хэдхэн километрт орших энэхүү туурь IX-X зуунд хамаарагдна.
Хятан улсын үеийнх гэсэн үг.
Дэргэд нь жижигхэн музей ажилладаг юм билээ. Музейн тухай пост тусдаа нийтлэгднэ.
Тухайн үед чулуугаар өрлөгө хийж чаддаг байжээ бас. Том чулуугаар нэг үе, жижиг чулуугаар нэг үе сөөлжилөөд, шавараар барьцалдуулж.
Одоо тоосогоор ч ийм өрлөгө хийх нь ховор до.
Тойроод далан байсан нь цагийн уртад машинаар давчих хэмжээний болж намсаж.
Хадаг зүүхгүй бол монгол биш болох байлгүй. Улаан ногоон хадаг хоршсонтой анх таарч байна.
Шал байсан юм болов уу - хананд олон тооны нүх үлдэж.
Жаахан зайдуу харуулын цамхаг ч юм шиг, суварга ч юм шиг зүйл байв.
Суварга юмаа суварга юм.
Багагүй нурж сүйдэж.
30 орчим минут балгасыг сонжоод, музейг нь үзээд цааш хөдөлцгөөв.

1 comment:

  1. Энэ суварга биш. Намайг 2005 онд очиж байхад харуулын цамхаг гэж байсан. Өөр хэд хэд байх ёстой. Газар доогуур яваад энэ цамхаг луу ордог гэсэн дээ.

    ReplyDelete